Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо
Папарацци

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/15/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шүүх хурал ирэх сарын 10-ны өдөр хүртэл хойшилжээ.

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэрэг урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ш.Батхүүд 8 жилийн хори х я л оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

Улмаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагдсан шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Алтан болон түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нараас шүүгдэгч Г.Алтанд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх, мөн түүнд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан хойшилсон.

Мөн өмгөөлөгч Д.Наранцэцэгээс шүүгдэгч Г.Алтанд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд дахин гаргасныг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нээлттэйгээр хянан хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт товлосон боловч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөний тогтоолд “Цагаатгах тогтоол гаргасан, эсхүл хэд хэдэн шүүгдэгчтэй хэрэгт зарим шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг дээд шатны шүүхээс буруу гэж үзэн хүчингүй болгосон хэргийг тухайн шүүгч болон бүрэлдэхүүнд хуваарилахгүйгээр дахин хуваарилалтад оруулна” гэсний дагуу урьд шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд байсан шүүгч татгалзан гарах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.