Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

    05/11/2025

    Дуучин Jason хүүтэй болжээ

    05/10/2025

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Арван насны зөрүүтэй Ардын жүжигчин “Буржгар” Д.Жаргалсайхан, МУГЖ С.Өлзийхүү нарын ховор зураг
Папарацци

Арван насны зөрүүтэй Ардын жүжигчин “Буржгар” Д.Жаргалсайхан, МУГЖ С.Өлзийхүү нарын ховор зураг

Эрхэм админBy Эрхэм админ02/15/2022Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өөрсдийн авьяас билгээрээ монголчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс бол “Чингис хаан” хамтлагийн дуучин, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, “Өнгөт инээд”-ийн жүжигчин, МУГЖ С.Өлзийхүү нар.

Тэгвэл тэдний залуу насны ховор зураг цахим хуудаснаа тавигдсан байна.

“Буржгар” Д.Жаргалсайханы хувьд өдгөө 64 настай. Тэрээр 1979 оноос Монголын рок, поп урлагийн анхдагч болох “Баян Монгол” чуулгад дуучнаар, 1980 оноос Улсын Филармонийн “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуучин, хөгжимчнөөр ажиллаж эхэлжээ. 1983 онд Монголын Ардын армид цэргийн алба хааж цэргийн “Оч” хамтлагт дуучин, хөгжимчин, удирдагчаар нь хоёр жилийн хугацаанд ажиллаж байсан билээ.


Харин С.Өлзийхүү гавьяатын хувьд 55 настай бөгөөд нисгэгч Санжсүрэнгийн ганц охин юм. Тэрээр 1985 онд нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг төгсөөд АУДС-д элсэхээр уралдаант шалгалтад орсон боловч тэнцээгүй тул сувилагч мэргэжлийг сонгожээ. 1987 онд АУДуС-ийг “онц” дүнтэй төгсөөд Клиникийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт гавьяат эмч Лхагважавын удирдлаган дор ажлын гараагаа эхэлжээ. Дуулж, хөгжимдөх авьяастай, урлаг, уран сайхны арга хэмжээнд оролцож явдаг залуухан сувилагч бүсгүй “Бүх ард түмний урлагийн наадам”-аас мөнгө, хүрэл медаль хүртэж байв.

Түүнийг жүжигчний мэргэжил эзэмшихэд авьяасаас нь илүү дунд сургуулийн найз О.Энхтуулынх нь ятгалга нөлөөлсөн гэдэг. 1992 онд СУИС-ийн кино драмын факультетыг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн улаан дипломтой жүжигчин бүсгүй Үндэсний Жүжгийн Академик театрт жүжигчнээр хуваарилагдаж, урлагийн алтан тайзнаа хөл тавьжээ.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.