Өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн арын албанд хангалттай зүтгэж МАН-ыг өдий зэрэгтэй эрх мэдэлтэй болгоход хүргэсэн хүн бол Д.Амарбаясгалан.
Тэрээр сайд болохыг хүсдэггүй гэдгээ шулуухан хэлдэг бөгөөд МАН хэмээх их айлын генсек байх нь илүү нэр хүндтэй, ашигтай, өөрийн амбицад хэрэгтэй гэдгээ тэр мэддэг.
Үе үеийн намын гишүүдээсээ “тулгатай” гэх тодотгол хүртсэн тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа мөн л сайд болох боломжоос сайн дураараа татгалзсан байдаг.
Д.Амарбаясгалан өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал дээрээс хэн дуртай сайдыг бөндгөнүүлж, өөрийн хүссэн шийдвэрээ сайд нарт тулгаж, бас тэднийг чиглүүлж, бүх л албан тушаалтангийн томилгоон дээр зөвшилцөх гүүр болоод сууж байна.
Энэ бол ямар ч сайдын эрх мэдлээс илүү том эрх мэдэл мөнөөсөө мөн.



