Урлагаас тодорсон сайхан бүсгүйчүүдийн нэг бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо.
Өдгөө 5 охины ээж, 36 настай тэрээр үеийнхнээсээ даруй 10 насаар залуу харагдаж чаддаг.
Үүнийгээ тэрээр өөрийнхөө удамшил, эмэгтэйлэг чанартайгаа холбон тайлбарлах нь бий.
Тэрээр нэгэн ярилцлагандаа “Эмэгтэйлэг байхын тулд зориг тэвчээр маш их хэрэгтэй. Өөрийнхөө тархины далд ухамсартаа бүх зүйлд аз жаргалтай байгаагаа суулгадаг.
Азгүй зүйл болох бүрд гундаж гутраад байвал тархинд тэр мэдээлэл очиж байдаг. Тиймээс юу ч болж байсан инээмсэглэж, эмэгтэйлэг байхыг хичээдэг.
Хэдийгээр олон хүүхэд төрүүлсэн ч би нөхөртөө сайхан харагдмаар байна.
Тэр хүн надтай амьдарч байж, аз жаргалтай байх л ёстой болохоос я лтай юм шиг амьдраад байвал хэцүү биздээ” гэжээ.

