Дуучин С.Жавхлан, жүжигчин Л.Сөрөлт нар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж адилхан сонголт хийжээ.
Дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүнээр сонгогдоод дөрвөн жил төрийн ордонд суусан ч эргээд тайзнаа гарч, өнгөрсөн жил хэдэн өдөр дараалан нижгэр тоглолт хийсэн.
Угаасаа Монголд С.Жавхланг давж гаран олон өдөр тоглох гавьяат байтугай Ардын жүжигчин ч байхгүй билээ.Тэрээр үндэсний хувцсаа дээдэлж хаана ч өмсөж явдаг билээ.
Дуучин Л.Сөрөлтийн хувьд Хөвсгөл нутгийн унаган хүү, сурагч байхдаа дуучин болох чин хүсэл эрмэлзэлтэй байсан гэдэг.
Дуучны мэргэжлийн их сургуульд элсэхээр хоног тоолон хүлээж байсан хаврын шар өдрүүдэд тус аймагт СУИС-ийн жүжигчний ангийн хуваарь ирснээр Л.Сөрөлт жүжигчин болжээ.
Шавилхан бондгор хүү нүүрэндээ цагаахан инээд тодруулж, “Шинэ-Үе” гэх их айлын тогооноос хооллон ард олондоо танигдсан.
Тун ч удалгүй хошин урлагийн залуу жүжигчин Л.Сөрөлт нийтийн дуучдыг “ажилгүй болгох” дөхөн “Хөөрхөн” дуугаа А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулж, олон жил дарагдсан авьяасаа ил болгосон юм.
Хоёр уран бүтээлчдээ амжилт хүсье.