Монголын анхны кастингийн агентлагийн нэг бол “Chance”.
Байгуулагдаад 20 жилийн нүүр үзэж буй тус агентлагийнхан хэдхэн хоногийн өмнө Киргизийн зохиолчийн бүтээлээр “Сэтгэлд харвасан туяа” нэртэй уран сайхны киног үзэгчиддээ өргөн барьсан билээ.
Тус агентлагийн хувьд сүүлийн 20 жил үйл ажиллагаагаа явуулж, өдгөө олны танил болсон олон уран бүтээлчдийн урлагийн гарааг эхлэхэд тус дөхөм болж, үүд хаалгыг нь нээхэд тусласан гэдгээрээ алдартай.
Олноо жүжигчин Г.Дөлгөөн-Аюушын ээж гэдгээрээ олонд танигдсан Chance агентлагийн эзэн Б.Нарантуяа мөн л мэргэжлийн жүжигчин, мэргэжлийн уран бүтээлч. Тиймдээ ч агентлагийнхаа 20 жилийн ойд зориулсан киноны ерөнхий найруулагчаар нь ажилласан юм билээ.
Цагтаа нийслэлийн сайхан хүүхнүүдийн нэг явсан тэрээр СТА Энхтуул, МУГЖ У.Уранчимэг, С.Өлзийхүү нартай нэг үе үеийн уран бүтээлч бүсгүй.