Зохиогч: cool

Монголын хошин урлагийн жүжигчдээс авъяасаараа тодроод буй Х-Түц хамтлагийн жүжигчин З.Онон өнгөрсөн жил “Бүтэн амьдрал” уран сайхны кинонд тоглосон. Уг киноны төгсгөлд хорт хавдраар амиа алддаг хэсэг гардаг. Тэгвэл тус киноны найруулагч жүжигчин бүсгүйг урт удаан наслахыг билэгдэж сайхан сэтгэлийн бэлэгдэл болгон сүү, 69 төгрөг бэлэглэжээ. 69 төгрөг нь арга билгийг бэлэгддэг бөгөөд аливаа амьтны амийг хаадаг хэмээн домносон байна. З.Ононгийн хувьд “Бүтэн амьдрал” кинонд тоглохын тулд 4 сарын хугацаанд 30кг жин хассан байдаг.

Цааш унших

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа. – Танд энэ өдрийн мэнд хүргэе. -Танд болон уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргье. -Цар тахлын улмаас улсын хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн”. Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт буурсан сайхан мэдээ байна. Энүүгээр яриагаа эхлүүлье. -Нийслэл хотод 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 20779 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 28850 нэгжээр буюу -58.1 хувиар буурсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 727 буюу -67.7, зөрчлийн 14234 буюу -55.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 2182 буюу -51 хувиар, согтуугийн дуудлага…

Цааш унших

“Mongolian Ninja Warrior”/MNW/ шоуны шилдэг оролцогч Б.Баттөрийг танихгүй залуу үеийнхэн үгүй. Ангууч нэрээр олонд танигдсан энэ залуу санхүүч мэргэжилтэй ч тулааны спортоор хичээллэдэг. MNW шоунд оролцсоноор хэр чадварлаг нэгэн болохоо харуулаад амжсан юм. Өдгөө 26 настай энэ залуу өөрийн гэсэн үзэл бодолтой, шулуун шударга яриатайгаасаа болж бусдын “зэвүүг” хүргэх нь ч бий. Гэлээ ч тэр өөрийн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөсөөр байна. Тэрээр 2012 оноос хойш инстграм хаягийг ашиглаж байгаа бөгөөд өөрийн дагах дуртай таван хаягийг танилцуулжээ. Moveu Биеийн хүчний дасгал хөдөлгөөнийг хэрхэн зөв хийх талаарх зөвлөгөөг эндээс мэдэж авдаг. Хүний бие дээр тайлбарлаж өгдөг. Энэ нь дагагчдад…

Цааш унших

Намын цүнх баригчид амрагаараа олны танил, урлагийн хүүхнүүдийг сонгох жишиг тогтоод эхэлчихэж. Урлагийн аль сэргэлэн, зүс царай сайтай хүүхнүүдийг дагуулж явахад чимэгтэй, хамт байхад ашигтай байдаг бололтой. НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр жүжигчин бүсгүйг уургалсан нь “үүлэн үст” Б.Мишээл байв. Тэд хэдийнэ хамтын амьдралаа эхлүүлж, Б.Мишээлийн хүү Д.Ихбаярыг “аав аа” хэмээн дуудах болжээ. Б.Мишээлийн хувьд урлагийнхантай романсалж, гол дүрийг өлхөн олж авдаг түүний богино зайны салалтуудыг мэдэхгүй биш. Хөтлөгч Анхаагаа эхлэн үеийн залуутай амьдралаа холбож явснаа хүртэл зарлаж явсан Б.Мишээл адтай ч юм, аатай ч юм. Ээлжит байгаараа залуу улстөрчийг дэгээдээд авдаг холын ухаан байна гэхээр бас л хэрсүү байх нь. …

Цааш унших

Single ladies киноны гуравдугаар ангийн шинэ дүр болох Хадаанд жүжигчин Б.Сансармаа тоглосон. Одоогоос 10 гаруй жилийн өмнө МҮОНТ-д хөтлөгчөөр ажилладаг байсан тэрээр эргэн олны өмнө гарахдаа төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байдаг. Хөтлөгч байхдаа “Хатариш” дуугаар алдаршсан дуучин “жижиг” Амараатай үерхдэг байсан Б.Сансармаа алс холын АНУ-г зорьсноор харилцаагаа тасалсан байдаг. Хэсэг хугацаанд эх орондоо байгаагүй тэрээр Лос Анжелос хотод жүжигчний мэргэжлээр суралцаж төгсөж ирээд “Single lady’s” кинонд тоглосон байдаг. Түүнийг хэрхэн өөрчлөгдснийг харъя.

Цааш унших

Монголын кино урлагт өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлсэн чадварлаг эмэгтэй жүжигчдийн нэг бол Б.Навчаа. Тэрээр одоогийн кино урлагийн нэгэн өнгө төрхийг тодорхойлогч гэхэд болно. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн чадварлаг жүжигчин Б.Навчаа өнгөрсөн дөрөвдүгээр сард одоогийн Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг буруушаасан пост оруулсны улмаас яллагдагчаар татагдсан байна. Түүнд холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн байна. Энэ тухай жүжигчин Б.Навчаа өөрийн цахим хуудаснаа “Ийм пост бичээд ял авахаар болж байна даа. Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан!!!! Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй…

Цааш унших

Өнөөдрийг хүртэлх сүүлийн 7 хоногийн хугацаанд аймгийн Цагдаагийн газарт нийт 336 дуудлага, мэдээлэл ирсэнээс гэмт хэргийн шинжтэй 6, зөрчлийн шинжтэй 28, зам тээврийн ослын 25, бусад 277 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Хөл хорионы дэглэм зөрчсөн 8 хүнд холбогдох 4 зөрчлийн материал шалгагдсан байна. Тухайлбал: 12 сарын 7-ны өдөр иргэн Б Орхон аймагт ирэхдээ оршин суух бүртгэлтэй хаяг дээрээ очоогүй, мөн иргэн Б гэгч нь халдварын голомттой аймаг хотоос ирсэн мөртөө хорио цээрийн дэглэм зөрчин гэрээсээ гарч дэлгүүр, хоршоогоор явсан, 7-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Согоотын даваа” гэх газарт 97-04 УАК улсын дугаартай Соната-8 загварын тээврийн хэрэгслийн…

Цааш унших

Улсын хэмжээнд халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 11 сард 31.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурчээ. Ингэж буурахад: Салхин цэцгээр өвчлөгчид 69 %-аар, Цусан суулгаар өвчлөгчид 50.3%-аар, Вируст хепатитаар өвчлөгчид 28.2%-аар, Сүрьеэгээр өвчлөгчид 6.9% –аар буурсан нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар, бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,030 болж, өмнөх сараас 27.2%-аар, цусаар дамжих халдварын тохиолдол 27 болж,12.9%-аар, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 1,279 болж, 3%-аар, гэдэсний халдварт өвчин 92 болж, 59.1%-аар буурчээ. Харин бусад өвчлөл 58.3%-аар нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн…

Цааш унших

Л.Гүндалай шар айраг нөөцөлж явна Өнөөдрөөс эхлэн улс орон даяр 1,7-оос бага грудастай шар айраг, дарсыг худалдаалж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан зарим олны танил хүмүүс шар айрагны ангаа цангаагаа тайлахаар зэхэж эхэлсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай шар айрагны тасагт даруулсан гэрэл зургаа дэлгэж “Нөөцөлж байна. Тохируулж хэрэглэцгээе” гэжээ. Түүний хувьд тусгаарлалтад байхдаа ганцаараа алкохал хэрэглэж, согтуурсан үедээ нэг бус удаа сошиалаар уйлж дуулан агсамнаж байсан.

Цааш унших

Улсын Онцгой комиссоос “Ковид-19”-ын халдварын цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлд 2020 оны 12-р сарын 14-өөс эхлэн үе шаттайгаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн онцгой комисоос санал болгосноор 34 үйл ажиллагаа буюу такси, авто засвар, ресторан, кофе шоп, ахуйн хэрэглээний барааны салбар, нүдний шил засвар гэх мэт аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээнэ . Үйл ажиллагааг нь нээсэн 34 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар нээгдэх салбарынхан болон иргэд олон нийтийг цар…

Цааш унших