Монголын тайз дэлгэцийн чимэг болсон бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин А.Ганчимэг. Өөрийн ганц охиноо хэнээс ч дутахгүй сайхан өсгөж яваа тэрээр нойр сайтай гэнэ шүү. Хөөрхөн сайхан байхын нууц нойр гэдэгт итгэдэг тэрээр охиныхоо дарсан төгөлдөр хуурын дуунаар сэрлээ хэмээн цахим хуудаснаа гэрэл зургаа нийтлэжээ. Жүжигчин бүсгүйн хувьд одоогоор дараагийн амьдралдаа яарахгүй байгаа гэдгээ мэдэгдсэн. Нэгэн хэсэг найруулагч Б.Тамиртай болзож эхэлсэн тухай хэвлэлүүд бичихэд “Болзсон бол юу гэж, болзоогүй бол юу гэж. Ер нь хүний амьдралд хошуу дүрэх нь өөрсдийн чинь амьдралд өөрчлөлт орж байна гэж үү” хэмээн цахим хуудаснаа хатуухан үг чулуудаад авсан.
Зохиогч: cool
Загвар өмсөгчид дундаа нэр хүндтэй, өндөр боловсрол эзэмшсэн, чадварлаг модель бол О.Уянга. Ихэр охидын ээж болсон ч гуалиг сайхан хэвээрээ, загварын ертөнцөд үнэнч байгаа түүний хувьд амралтын өдөр ууланд алхаж стресс ядаргаагаа тайлдаг гэнэ шүү. Энэ тухайгаа цахим хуудаснаа “Ууланд алхахад стресс 35 хувиар буурдаг. Мөн нүд сэргэж, сэтгэл баясдаг. Хөрштэйгөө хамт Чандманий амаар чанх дээшээлээд уулын оргил дээр гарлаа. Сүүлийн үед хүний хөл хөдөлгөөн багасаад гөрөөс, үнэг их таарах болжээ” гэжээ.
Нэгэн цагт “Хайрын дууч” хэмээх нэрийг фенүүдээсээ хүртэж явсан поп дива С.Сэрчмаа өдгөө хоёр охинтойгоо амьдарч байгаа. Тэрээр охидынхоо гацуур модыг зассан бөгөөд охидоороо гангарч гэрэл зургаа татуулжээ. Тэрээр анхны амьдралаа тэрбумтан өвөрлөгч эртэй эхлүүлж Хураа гэх охинтой болсон. Түүний том охин өдгөө дунд сургуулийн дунд ангийн сурагч болсон байна. Харин бага охиноо аавыг ихээхэн нууцалдаг. Дуучин бүсгүйн бага охин өдгөө 3 нас хүрч байна.
“Монгол HD” телевизийн зохион байгуулдаг “The Voice Mongolia” шоуны оролцогчдоос өөрийн уянгалаг хоолой, уртын дуугаар үзэгчдийг байлдан дагуулж чадсан дуучин бол Э.Дашням юм. Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн түүнийг хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү гэх ба удмын авьяасаа өвлөж төрсөн жирийн малчны хүү гэсэн тодотгол дагалддаг билээ. Энгийн нэгэн уртын дуучнаас ард түмний хайртай хүү болж чадсан түүний төрсөн өдөр тохиож байна. Уртын дуугаа хүндлэн дээдэлдэг үзэгч түмнийхээ өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе
Олон нийтийн байр суурийг хүргэх зорилгоор бид иргэдээс “Өнөөдрийн байдлаар Хууль зүйн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар сайтан дээрээ олон нийтийн санал авч байгаа. Уг хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 “худал мэдээ тараах” заалтыг оруулж, хуулийн хариуцлагыг чангатгасан. Ингэснээр 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, 5 хүртэлх жилийн ялтай болгоод зогсохгүй фэйсбүүк, твитер, бусад сүлжээнд ИРГЭН ТА түгээсэн буюу шэйрлэсэн тохиолдол хамааралтай. Үүнд иргэн таны байр суурь ямар байна вэ?” гэх асуултыг асуусан юм. Иргэн Г.Дамбадаржаа: Улс төрчид өөрсдийгөө хуулиараа хамгаалж иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж боомилох гэж байна Мэдээж худал гүтгэлэг, доромжлол, нэр хүнд унагах зорилгоор…
Испани хэлийг төгс эзэмшсэн цөөн залуусын нэг бол Б.Мандуулан. Монгол HD телевизийн өглөө хөтөлбөрийг хөтлөж байсан тэрээр “Авъяаслаг монголчууд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр олонд танигдсан цаг саяхан. UB comey клубын үүсгэн байгуулагч тэрээр өдгөө “Битгий сонс” подкастыг хөтөлж байна. Өдгөө 30 насыг зооглож яваа тэрээр өнгөрсөн жил аавтайгаа хамт “Говь” брэндийн ноолууран эрэгтэй хослолын нүүр царай болсон. Уг рекламаараа эцэг хүүгийн дулаан сэтгэл, мэдрэмж, дурсамжийг илэрхийлсэн байдаг. Түүний аав Баасансүрэн залуу насандаа монголын волейболын шигшээ багийн тамирчин байжээ. Түүний дараа эмэгтэй багийн дасгалжуулагч болж Монгол улсын спорт тоглоомын түүхэнд волейболын тэмцээнээс анх удаа Зүүн Азийн тэмцээнээс мөнгө, хүрэл медалиудыг хүртэхэд гол үүрэг…
Авьяаслаг Монголчууд шоунд амжилттай оролцож, олонд танигдсан залуусын нэг бол Ч.Цэнгүүн буюу “Тэнгэрийн Хун Тайж” билээ. Тэрбээр загвар өмсөгч С.Төгстэй багагүй хугацаанд үерхэж, хамтын амьдралыг эхлүүлээд байгаа. Одоогоос хоёр гурван жилийн өмнө хамтдаа блог хийж залуусыг байлдан дагуулж байсан тэд өнгөрсөн жилийн өдийд хэсэг хугацаанд time-out хийж, блогоо завсарлуулаад байсан юм. Харин өнгөрсөн хавар эргэн нийлснээр тэдний хамтын амьдрал дахин үргэлжилсэн. Хосууд блогынхоо шинэ дугаарыг хийж эхэлсэн бөгөөд энэ удаад Ч.Цэнгүүн тогооч болж, С.Төгс хөтлөгчөөр ажиллахаар болжээ. Тэд блогоо “Далдын нууцаас” хэмээн нэрлэсэн байна.
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН УРИАЛГА Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ. Эрхэм хүндэт Уурхайчид аа. Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 13-нд түүхэн шийдвэр гаргаж төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, банк, банк бус санхүүгийн байгууллага, крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэрээс бусад бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны…
Танилц: Ж.Дамдинцэрэнгийн 90 саяын тендерээс 11 саяыг завшсан баримт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин,Хөдөлмөрийн баатар Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү хүү загвар өмсөгч, дуучин Ж.Дамдинцэрэн гэх залуу намын дэмжлэгээр Нийслэлийн соёл урлагийн газрын дарга болж байв. Гэвч Ж.Дамдинцэрэн 2017 онд эхнэртээ автомашин худалдан авч өгсөн боловч уг машиныг худалдан авсан хөрөнгөө ХОМ-тээ тусгаагүй зөрчлийг АТГ-аас илрүүлж, ажлаас халах арга хэмжээ ав гэсэн бичиг ирүүлж байсан. Ж.Дамдинцэрэн нь өөрийнхөө удирдлага дор ажилладаг НСУГ-ын мэргэжилтэн Б.Балжиннямыг ажлын байран дээрээ зодож танхайрсан зэрг хэд хэдэн шалтгаанаар 2019 оны 06-р сард ажлаасаа халагдсан билээ. Улмаар албан тушаалаа эргүүлэн авахын тулд нэг жил хагасын хугацаанд гурван…
Нөмрөг банздоо буюу Вансэмбэрүү. Энэ ургамал нь зөвхөн өндөр уулсын тагийн бүслүүрт буюу далайн түвшнээс дээш 2500- 3500 метр орчмын өндөрт хад, асга асгаргн чийгтэй хөрсөнд энд тэнд ургах олон наст өвслөг ургамал юм. Вансэмбэрүү цэцгийн Монголчууд эртнээс “Тэнгэрийн цэцэг” хэмээн хүндэлж ирсэн билээ. Тийм ч учраас ихэд хүндэтгэн дуундаа мөнхөлсан байдаг. Төрийн соёрхолт, яруу найрагч Бэгзийн Явуухулангийн шүлэг, Дэмбэрэлийн Даваасамбуугийн хөгжим “Вансэмбэрүү цэцэг” дууг мэдэхгүй монгол хүн үгүй билээ. Энэ дууг мэргэжлийн уран бүтээлчдээс гадна дуунд дуртай жирийн сонсогчид ч дуулсан байдаг. Хамгийн анх 1986 онд Дуучин Д.Дуламсүрэн гитартай дуулж “Монголын радиогийн алтан сан” хөмрөгт бичүүлсэн. https://www.youtube.com/watch?v=WJfpRvvicDo 2016 онд…
