Зохиогч: cool

Автобус-1” баазын нэг жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор тус баазын автобуснууд түр зогсолт хийж, бүх ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийн, 48 хүнийг тусгаарлаад байв. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу тус байгууллагын нийт 480 ажилтнаас 3 удаагийн PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан юм. Мөн тус баазын 154 тээврийн хэрэгслийг гурван удаа ариутгаж, цэвэрлэгээ хийн, жолоочийн кабиныг зорчигчдоос бүрэн тусгаарлах хаалт хийлээ. Түүнчлэн автобусны суудал хооронд зай барьж суухыг сануулсан тэмдэг тэмдэглэгээ, картаа зайнаас уншуулах санамж, короновирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байршуулан, техникийн аюулгүй байдлыг шалган үйлчилгээнд гаргажээ. Цаашид цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг сахиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч…

Цааш унших

Төрсөн аавдаа хүчирхийлүүлсний улмаас жирэмсэлсэн охин нярайлсан байна. Насанд хүрээгүй хүүхэд амаржсан тул эмнэлгийн байгууллагаас цагдаад мэдэгдснээр энэ хэрэг шалгагдаж эхэлжээ. Тодуулбал, Увс аймгийн Улаангом суман дахь Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 16 настай охин амаржсан байна. Үүнтэй холбоотойгоор Увс аймаг дахь цагдаагийн газраас шалгалт явуулахад 39 настай Х.Д гэгч нь 2020 оны 03-р сард согтуурсан үедээ хүчиндэж, жирэмслүүлсэн аж. Насанд хүрээгүй, бага насны хүүхэд ялангуяа охидын эсрэг хүчингийн гэмт хэрэг үүнд ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа. Гэсэн хэдий ч энэ төрлийн гэмт хэрэгт өртөж буй бага насны хүүхэд, ялангуяа охидын эрхийг хамгаалах эрх зүйн орчин дутмаг байдаг. Тиймээс…

Цааш унших

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг:Цахим орчинд бооцоот тоглоом тоглуулбал эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ Асуулт: Сүүлийн үед цахим орчинд иргэд бооцоот тоглоом ихээр тоглох боллоо. Цагдаагийн байгууллагаас үүнд анхаарлаа хандуулж шалгалтын ажиллагаа явуулж байгаа юу? ​Хариулт: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд гэрээсээ олон нийтийн цахим сүлжээ фейсбүүк орчинд урьдчилан тооцоолох боломжгүй мөрийтэй тоглоом зохион байгуулах, азтан шалгаруулах хууль бус үйл ажиллагааг шууд бичлэг /live/ хэлбэрээр зохион байгуулж байна. ​Монгол Улсын…

Цааш унших

Өчигдөр (2020.12.13) нийт 8574 хүнд шинжилгээ хийснээс таван хүнээс Covid-19 илэрлээ. Эдгээр таван тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд Сovid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 912, дотоодынх 459 болов. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: -Шинээр бүртгэгдсэн таван тохиолдол Сэлэнгэ аймагт бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 213 боллоо. Ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан буюу гэр бүлийн хүмүүсийн 2-3 дахь удаагийн давтан шинжилгээний хариу эерэг гарлаа. Сүүлийн 24 цагт Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Дорноговь аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Амьсгалын замын халдвар томуу, томуу төст өвчний дэгдэлттэй Сovid-19 давхцаж байгаа тул ямар нэгэн амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. Өнөөдрийн…

Цааш унших

Боловсролын сайд асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн “цахим маркетинг” хөгжүүлж яваа сэргэлэн бүсгүй. Тэрээр АНУ-д суралцахын хажуугаар цахим орчинд хэрхэн ажиллаж мөнгө олох, басхүү эрч хүчтэй, идэвхтэй амьдралын хэв маягийнх нь талаар түүний блогт өгүүлдэг. Түүний найз залуу “116” бүжгийн хамтлагийн үүсгэн байгуулагч, бүжигчин Г.Саруултөгс гэдгийг хүмүүс мэднэ. Хамтын амьдралаа эхлүүлээд багагзүй хугацааг үдсэн тэд анхны үрээ өлгийдөх гэж байгаа гэх мэдээлэл байна. Г.Ганзаяа найз залуугийнхаа зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаанд гар өргөн дэмжиж, хамтдаа зүтгэдэг байсан. Гэтэл сүүлийн хэдэн сар хойш сууж, олны өмнө ил гарахаа больжээ. Бүжигчин Төөгөө өмнө нь дизайнер Нийгаа буюу Нямсүрэнтэй…

Цааш унших

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх өчигдөр мэдээлэл хийж, айл өрхүүдийн ус, цахилгаан, хогны мөнгийг энэ сарын 1-наас ирэх 2021 оны долдугаар сарын 1-ныг хүртэлх хугацаанд тэглэхээр болов. Нийт 900 мянган өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд төрөөс төлж эхэллээ. Төрөөс цахилгаан дулаан эрчим хүчний төлбөрийг хариуцаж байгаатай холбоотой хэрэглээ огцом нэмэгдэж, эх үүсвэрийн дутагдал орох эрсдэлтэй учраас айл өрхүүдийг өмнөх шигээ хэвийн хэмжээнд хэрэглэхийг нийслэлийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагынхан сануулсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэмэхгүй, хүнсний барааны хомсдол үүсгэхгүйн тулд төрөөс гаргасан уг үнэгүй юманд нугасгүй, “өлөн” зантай нийслэлчүүдийн өгөөш болж буй бололтой. Нүүрсний үнийг 75 хувь буюу…

Цааш унших

Өнгөрсөн амралтын өдөр “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийн ээлжит дугаар дэлгэцээр гарсан. Уг дугаарын ялагчаар жүжигчин Б.Ганчулуун түүний гэргий Баярмаа нар тодорсон. Тэгвэл жүжигчин залуу нэвтрүүлгийн талаар сэтгэгдэлээ өөрийн цахим хуудаснаа үлдээжээ. Тэрээр “Нээх зааварлуулаад, загнуулаад байсан юм байхгүй шүү. Худлаа худлаа чанга юм билээ” гэжээ. Түүний гэргийг М.Баярмаа гэдэг сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй юм. Тэд ханилаад 10 гаруй жилийн нүүр үзэж буй бөгөөд дэрсхэн охин хүү хоёртой.

Цааш унших

Монгол HD телевизийн захирал, “Гацуурт” группын өв залгамжлагч Ч.Номин сошиалд маш идэвхитэй байдаг. Тэрээр өөрийн инстграмм хуудаснаа 99 гаруй мянган гишүүнтэй болсон гэнэ. Тиймээс “100 мянга дахь дагагчаа орж ирэхэд ямар нэг гоё юм хийх болно, харин юу хийж болох вэ” гэдгээ цахим найзуудаасаа асуужээ. Ч.Номин аливаа ажил хийхдээ төлөвлөхдөө сайн гэнэ. Энэ тухайгаа “Ер нь юмыг сайн хийхийн тулд эхлээд тэр зүйлээ сайн ойлгох хэрэгтэй, хоёрдугаарт сайн төлөвлөх хэрэгтэй, гуравдугаарт түүнийгээ бусдадаа сайн ойлгуулж, харилцан ойлгох хэрэгтэй гэж боддог юм. Үнэхээр ч төлөвлөсөн ажил руугаа нарийн детальтайгаар орохдоо дажгүй сайн шүү. Мөн юмыг чимэх чимхлүүр ажилд буюу аливаа зүйлийг…

Цааш унших

“Гала” хамтлагийн ахлагч асан дуучин Ч.Ану өдгөө дэрсхэн таван охины ээж болсон. 3-9 насны охид нь хөл хориотой энэ өдрүүдэд ээжийгээ уйдаах завгүй байлгаж байгаагаа дуучин бүсгүй цахим хуудаснаа тэмдэглэжээ. Тэрээр гэр бүлтэй болохоосоо өмнө олон хүүхдийн ээж болмоор байна хэмээн ярилцлага өгч байсан. Харин үе тэнгийн Түвшинбаяр гэх даруу төлөв залуутай гэр бүл болсноор түүний хүсэл мөрөөдөл биелсэн юм.

Цааш унших

Монголын урлагийн тэнгэрт гялалзаж яваа эрчүүдийн нэг, олон талын авьяас, түүнийгээ өнгөлсөн хөдөлмөрөөрөө залууст үлгэр дуурайл болдог жүжигчин бол Т.Бархүү. Ажил, амьдрал нь цаг ямагт олны анхаарлын төвд байдаг авьяаслаг, царайлаг жүжигчин залуу олны хайртай жүжигчин И.Одончимэгтэй ханилан сууснаар даруй 10 аад жилийн нүүр үзэж дундаасаа Суни гэх охинтой болсон. Өөрөөсөө олон насаар эгч эхнэрээсээ хэзээ ч ичиж байгаагүй гэдэг тэрээр үе үе гэр бүлээрээ телевизийн рекламд тоглож гэр бүлээрээ гангардаг. Т.Бархүү эхнэртэйгээ анх танилцаж байсан үеэ дурсахдаа “Сайхан уран бүтээлч, мундаг эмэгтэй гэж боддог, “Одноо эгч ээ” гээд гүйдэг байсан. Гэхдээ эр хүний дотор эмээл, хазаартай морь гэдэг шүү…

Цааш унших