Арван жилийн охин байхаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьсан загвар өмсөгч Нора энэ жил 38 настай. Өнөөг хүртэл гэр бүл зохиолгүй явсан түүнд хайр дурлалын олон романс байсан гэдэг. Тэрээр өдгөө найз залуугийнхаа хамт Бали арал дээр аялж яваа аж. Эх орондоо байхаас илүүтэй хилийн чанадад загвар өмсдөг тэрбээр найз залуугийнхаа тухай “Би одоо найз залуутай. Ер нь хайр сэтгэлийн асуудал дээр би маш нухацтай ханддаг. Энэ хүртэл хайрлаж, дурласан явдал зөндөө л байлгүй яахав. Дурлачхаад л гүүрэн дээр, бороонд уйлаад явж байсан үе эмэгтэй хүнд байдаг шүү дээ. Түүнийг бүгдийг нь үзсэн. Гуч гарчхаар хориод насны дурлалаас арай өөрөөр…
Зохиогч: cool
UB Comedy клубын комдиан Батбилэг, Идэр-Од, Содоо нар өдгөө бартаат замын уралдаан үзэж яваа ажээ. Энэ тухайгаа “Тээвэрчин бидний жаргал” хэмээн пост хийсэн байна. Тэдний хувьд клубынхнаасаа илүү дотно нөхөрлөдөг. Өнгөрсөн жил тэд Европын орнуудаар хамтдаа явж тоглолтоо хийсэн. Дашрамд дуулгахад, өнөөдөр UB Comedy клубын эмэгтэй комдиан Олияагын төрсөн өдөр гэсэн шүү.
“Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз”, “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ” гэдэг зүйр үг бий. Тэгвэл уг үгийг биелүүлж яваа алдартай аав ээжийн олны танил хүүхдүүдийг танилцуулъя. Ерөнхийлөгчийн охин Б.Намуун Б.Намуун ааваасаа дутахгүй алдартай. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр дахь гэргий болох Ц.Энхтуяагаас төрсөн ууган охин тэрээр Сингапурын “Overseas Family School” их сургуульд бакалаврын өмнөх зэрэг, Их Британы Уэльсын Их сургуульд Бизнесийн ухаан, маркетингийн мэргэжлээр бакалаврын зэрэг тус тус хамгаалжээ. Б.Намуун 2008 онд дүү Б.Номингийн хамт “Чингисийн хишиг” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Тус байгууллага нь гэр хорооллын алслагдсан бүсийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг…
НЯМБААТАР САЙД ТАНАА Ил захидал тэрлэхийн учир: Цагийн өмнө Танд миний зүгээс сануулга болгон оруулсан пост гэнэт устав. Санахаас Гомбожав Наран, Мандах нар Баттулга, Бамбарууш Болд нарын хэд хэдэн найз маань лайк дарсан байсан, тэд гэрчлэх биз. Үүр шөнийн заагаар оруулсан постыг отон устгагч пялдагуудтайгаараа Та үнэхээр хэрээс хэтэрсэн эрх мэдэлтэй, үнэн поогоо, бярлаг сайд гэдгээ харуулав. Тиймээс үүнийг бичиж байна. Эрт дээр цагаас оюунлаг сэхээтнүүд нийгэмд маш их нөлөөтэй байсан юм. Эрх баригчид болон тэдний хоорондын харьцаа түүхэн зарим үед нэлээд адармаатай байсан үеүд бий боловч нийгмийн ухамсарт нөлөөлөх, тэр утгаараа улс орнуудын хөгжлийн голлох түүчээ, хөдөлгүүр, зүтгүүр байх…
https://youtu.be/_XplSQ7cbR8
Авлигыг мэдээлэх утас 110 https://youtu.be/Gb8429yUEA0
Mongol TV-ийн гүйцэтгэх захирал Ч.Номинг танихгүй хүн ховор. “Гацуурт” ХХК-ний өв залгамжлагч тэрээр аав ээжээрээ гангарсан зургаа дэлгэжээ. Эхээсээ хоёулаа тэрээр төрсөн эрэгтэй дүүгээ тэр бүр олны өмнө ил гаргадаггүй. Ч.Номин Их Британи улсад эдийн засгийн чиглэлээр их сургууль төгсөж, Гацуурт ХХК болон Тэрэлж зочид буудлаас ажлын гараагаа эхэлсэн гэдэг. 2011 оноос Монгол ТВ-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллах болсон тэрээр богино хугацаанд Монголын телевизийн салбарт цахиур хагалж, шинэ өнгө төрх, өндөр стандартыг авчирсан гэхэд хилсдэхгүй. Түнийг Дэлхийн Эдийн Засгийн Форумаас өнгөрсөн жил Дэлхийн залуу манлайлагчаар (YGL) тодруулсан байдаг. Ч.Номин өөрийнхөө ээжийг “миний ментор” гэж нэрлэх дуртай.
Насанд хүрээгүй охидыг хүчирхийлэх гэмт хэргийг гэр бүл болон хамаатан зэрэг ойрын этгээд үйлддэг болох нь судалгаагаар тогтоогдсон. Зөвхөн хөл хорионы үеэр Төв аймагт энэ төрлийн хэрэг хоёр бүртгэгдсэн байна. Тухайлбал, Төв аймгийн Лүн сумын нутагт гэгч нь дагавар охиноо хүчиндсэн байж болзошгүй байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүний дагуу шалгалт явуулахад тус сумын харьяат 47 настай эрэгтэй Б гэгч 12-р сарын 10-ны өдөр 11 настай дагавар охиноо зодож, хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Мөн Төв аймгийн Баянчандмань суманд насанд хүрээгүй хүүхэд жирэмсэлсэн байна гэсэн…
У.Хүрэлсүхийн Засгийн газар 7- р сарын 1 хүртэл 100 мкв хүртэлх бүх цахилгаан дулаан усны үнийг 100 хувь Эрдэнэт үйлдвэр хариуцах шийдвэр гаргав. Аж ахуйн нэгжүүд ч мөн үүнд хамаарна. Энэ бүх төлбөрийн нийт үнэ нь 650 тэрбум төгрөг. Энэ шийдвэр бол эгэл амьдралыг мэдэх хүний сэтгэлээс л гарах хөнгөлөлт мөн. Баяр хүргэе. Харин сэтгүүлчийн зүгээс нэг зүйлийг сануулмаар байна. Энэ бол 2017 оноос эхэлж өвсөнд тавьсан түймэр мэт дүрэлзсэн шударга ёсны тэмцлийн үр дүн билээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болоход хоёуланд нь одоогийн Ерөнхийлөгч илт давуу буюу 100 мянган саналаар ялсан. Үүний дараа МАН дотор “хувьсгал”…
Олимпын аварга Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган гэргий Х.Азжаргал нар “Өүжэнмед” эмнэлгийг үүсгэн байгуулж, үргүйдэлтэй гэр бүлүүдэд аз жаргал бэлэглэж байгаа. Тэгвэл Х.Азжаргал бүсгүй жирэмсний явцад жин нэмэхгүй, төрсний дараах таргалалтад өртөөгүй нууцаа задлажээ. Тэрээр “Жирэмсний явцад жингээ хэт нэмэхгүй байхад минь хамгийн чухал нөлөө үзүүлж байсан хөөрхөн цайнаас минь зөндөө үлдсэн байна. Энэ цайны ачаар жирэмсний үеийн өтгөн хаталт, жингийн илүүдэл, ямар ч хавангүй байж байгаад төрлөө. Нэг уутыг аваад төрснийхөө дараа ч гэсэн уусан” хэмээн бичжээ. Тэрээр Герман дахь монгол эрдэмтний зохион бүтээсэн Зандерс цайг уудаг аж.
