Зохиогч: cool

Орхон аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит /2020.12.16/ мэдээлэл хийлээ Орхон аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг: -Сүүлийн ес хоногт Орхон аймагт шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Аймгийн хэмжээнд нийтдээ 36,437 хүнд шинжилгээ хийгээд байна. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн хариу сөрөг гарсан. Аймгийн хэмжээнд тандалтын зорилгоор 926 хүнээс шинжилгээ авлаа. “Нэг өрх – нэг шинжилгээ” үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Түргэвчилсэн оношлуураар иргэдээс шинжилгээ аваад явж байгаа. Тусгаарлах байрнаас гарсан 135 иргэнээс давтан шинжилгээ авсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарч гэрийн ажиглалтаас жирийн дэглэмд шилжлээ. Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д одоогоор манай аймгийн 15 хүн эмчлэгдэж байна. Нийт 25 тохиолдлын 10…

Цааш унших

Хэвлэлийн хуудаснаас барагтай л бол буудаггүй хэд хэдэн эртэй нэр холбогдож, дуулиан шуугианы эздийн нэг болж ирсэн бүсгүй бол Азийн хатан хаан гэгддэг Г.Оюунгэрэл. Өдгөө “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Бадамсүрэнгийн бэр болж, хоёр хүүхэд төрүүлсэн тэрээр мэргэжлээсээ кайф мэдэрдэг гэсэн. Харьцангуй багаасаа загварын тайзнаа алхсан энэ бүсгүй “Азийн хатан хаан” гэж цоллогдох хүртлээ багагүй хөдөлмөр, зүтгэлээ гаргасан нь дамжиггүй. Тэрбээр гэр бүлийн амьдрал зохиосноосоо хойш хэсэгтээ л нам гүм амьдарсан. Христэд итгэгч балчир охин Г.Оюунгэрэл 1985 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр “Тахь ко” компанийн захирал н.Ганхуягийн эрх танхил охин. Арван жилээ 1 дүгээр сургуулийн математикийн ангийг төгсөж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг…

Цааш унших

Эр эм байтугай эрүү толгой салж нийлдэг энэ хорвоод хоёр дахь сонголтоороо өмнөхөөсөө илүү сайжруулсан олны танил хүмүүсийг тоймлон хүргэе. Хийлч Дээгий Гүндүүгүй сайхан эр гэдэг шиг хаа очиж үргэлж өөрийнхөөрөө байдаг бүсгүй бол хийлч Дээгий. Монгол эрчүүдийн түрийвчний хэмжээ надад гологдоно гэж хээвнэг бодож санаснаа илэрхийлдэг эрс шулуухан бүсгүй. Тиймдээ ч монгол эртэй нэр холбогдсон түүх түүнд байдаггүй биз. Хийлч бүсгүйн анхны нөхөр нь өөрөөс нь 30 ах гэж тухайн үедээ л хэл амны бай болж байсан Саха Миянатан гэх энэтхэг эр. Хосууд дундаасаа нэг хүүтэй ч эцэст нь хоёр тийш болсон. Дээгийгийн дараагийн сонголт нь “Лейтон” уул уурхайн…

Цааш унших

Азийн топ модель, загвар өмсөгч О.Билгүүн анхны амьдралаасаа time-out аваад багагүй хугацааг үдсэн. Охиноо өөрийн гараар өсгөж яваа тэрээр өнгөрсөн сард дурлалт бүсгүйтэйгээ олны өмнө ил гарсан. Насаараа өөрөөс нь даруй 10-аад дүү түүний найз бүсгүйг Алунгоо гэдэг. Фото модель чиглэлээр ажилладаг нэгэн байдаг ажээ. Үе тэнгийнхээ моделиудын дунд нэлээд бийлэгжүү харагддаг О.Билгүүн өмссөн зүүсэн болоод унаж яваа машинаараа бусдаасаа илүүрхдэг нэгэн. О.Билгүүнийг сонирхдог охид бүсгүйчүүд их. Харин хувийн амьдралын тал дээр ихэд нууцлаг энэ залуугийн талаар Солонгост гэргий нь байдаг гэхээс өөр мэдээлэл байдаггүй. Хаана ч явсан ганц бие юм шиг явж харагддаг О.Билгүүний гэргий өөрөөс нь нэлээд эгчмэд…

Цааш унших

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр NTV телевизийн “Улаан бал” ярилцлагад орж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярьлаа. Худал мэдээлэл нийтэлсэн, түүнийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээ ашиглагчдад хамааралтай гэх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаарх сайд Х.Нямбаатар ярихдаа зарим эргэлзээтэй мэдээлэл өгсөн тул нягталлаа. Х.Нямбаатар: Хэвлэлийн зөвлөлийг байгуулахдаа олон нийтийг бүрдүүлж чадаагүй. Одоо байгаа нь хэдхэн эздийн өмч – ХУДАЛ  Хэвлэл мэдээллийн зөвлөл нь бие даасан гурван тусдаа бүлгээс бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон эвсэл холбоодоос ижил тооны төлөөллөөс бүрддэг. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, гишүүд сонгон шалгаруулалтын талаар…

Цааш унших

МАК группын ерөнхийлөгч, шарк Н.Цэлмүүн нөхрөө магтав. Тэрээр “Зарим хүмүүс гал халуун хайр гэх юм, зарим нь зүгээр хайр гэнэ. Би учрыг нь олохгүй байгаа. Час улаан хайрын оргилд нь орсон нь юм уу, бүр ямар ч мэдрэмгүй нь хайрласан юм уу, миний хувьд энэ залууг гал халуунаар хайрлаж байсан” хэмээн хамт даруулсан зургаа хийж, хошигножээ. Өмнөх нөхрөөсөө нэг хүүтэй салсан шарк бүсгүй Сү.Батболдын ууган хүү Б.Баттүшигтэй гэрлээд 4 жил болж байна. Насны зөрүүтэй хосууд “Тэрэлж”-ийг донсолгосон нижгэр хуримыг төрийн тусгай хамгаалалтан дор хийсэн. Дундаасаа хоёр ч үрийн зулай үнэрлэсэн хосууд Монголын хамгийн чинээлэг, зиндаархуу гэр бүлээр нэрлэгдэж байна.

Цааш унших

Сошиал орчинд ямар ч хамаагүй сэдвээр “солиорч” олны анхааралд өртдөг хүн бол өөрийгөө “Цэнхэр үст” хэмээн нэрлэсэн Э.Цэрэн гэх эмэгтэй юм. Анхлан, МҮҮН-ий шашны талаар ярьж гарч ирснээс хойш олон ч асуудлаар дуулиан тарих гэж оролдож, бүр төрсөн хүүтэйгээ хүртэл маргалдаж шүүх, цагдаагийн хаалга татсан нь худлаа биш билээ. Тэгвэл Э.Цэрэн ээлжит нэгэн сенсааци дэлгэхдээ цахимд”Ганжавхланг би эртнээс таньчихсан. Түүний баг нэг өдөр хуулрах л байх… ер нь ядуу хүүхдүүдэд туслах (дөрөөлөх) хаана ч сайн сайхан хүний дүртэй харагддаг… яг л бурханд наминчлаад нүгэл үйлддэг сүмийн пасторууд шиг! мөнгө угаалтаас өгсүүлээд олон юм явдагыг хэлчихвэл миний эргэн тойрны хандив өгөгч…

Цааш унших

Жүжигчин Отгоо найзуудтайгаа нийлж сайн үйлс бүтээж явна.Тэрбээр цахим хуудаснаа “Ковид байтугай агаар ч нэвтэрдэггүй резин бээлийтэй ажлын бүтэн өдөр, сараар ажиллаж байгаа эмч сувилагч нарын гарыг хараад найзуудаа уриалж бага ч болов бүсгүйчүүд нэгэндээ дэм болцгоолоо. Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн 170 ажилтанд нүүрний маск, гарын тос, гарын саван шампунь, уруул өнгөлөгч дархалааны бактер гэх мэтчилэн 20 ажилтанд хүнсний бүтээгдэхүүн бэлэглэж сайн сайханд уриаллаа. Оролцож дэмжсэн найзууддаа баярлалаа” хэмээжээ.

Цааш унших

Жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн бол өнөө үеийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг билээ. Түүний өв тэгш царай зүс, эрүүл зөв амьдралын хэв маяг олон нийтийг байлдан дагуулж, маш олон хүнд сайн үлгэр дуурайл болдог. Загварын ертөнц, кино салбарт өөрийн нэрийн нэрийг тамгалж явсан тэрээр загварын ертөнцөд эргэн иржээ. Тэрээр хоёр дахь амьдралаа эхлүүлснээс хойш Япон улсын гоо сайхны шилдэг брэндүүдийн нэг болох Hada Labo-гийн Монгол дахь нүүр царайгаар ажиллаж байсан юм.

Цааш унших

Хошин урлагийн анхдагчуудын нэг жүжигчин Бооёогийн гэргий олон нийтийн газар үзэгдэж харагдах нь бүү хэл олон нийтийн газар олноос нуугдаж явдаг нэгэн. Харин Бооёо нь үе, үехэн залуу жүжигчин охидтойгоо нэр холбогдх нь бий. Зарим нэг нь түүний энэ явдлыг ийм сайхан эхнэртэй байж, илүү харж явах гэж хэмээн шүүмжлэх нь цөөнгүй. Тодорхой эрхэлсэн ажилгүй хэрнээ гоо үзэсгэлэн бие хаагаа тун чиг сайхан авч яваа Бооёогийн эхнэр охидынхоо хамт олны хараанд өртөх дуртай. Том охинтойгоо үеийн мэт харагдах үзэсгэлэнт гэргий нь охитдойгоо тун адилхан ажээ. Дөрвөн охин төрүүлсэн тэр 2015 онд алдарт эхийн II одонг энгэртээ мялаасан юм.

Цааш унших