СУИС-ийг төгсөн, найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, “Аврора” фильмийн ”Учрал”, “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” кинонд тоглож олны танил болсон Б.Шинэбаяр УДЭТ-ын босгыг даваад хэдийнэ зургаан жил өнгөрчээ. Тэрбээр энэ хугацаанд тус театрын тайзнаа У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжигт их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг чадварлаг бүтээгээд буй. Хоёр жилийн гэр бүлийн амьдрал зохиосон тэрээр хүүгээ өлгийдөн авчээ. Жүжигчин Б.Шинэбаярын гэргийг уран нугараач Г. Хандаа гэдгийг олон нийт мэдэх биз ээ. Шинэбаяр анхны хүүхдээ төрсний дараа “Би аав кинонд тоглосны дараа охинтой болох талаар их боддог байлаа… Надад жаргал бэлэглэсэн би охинтой…
Зохиогч: cool
Жүжигчин, продюсер, “U Film”-ийг үүсгэн байгуулагч, “Итгэлийн танхим” ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Ундармаа өөрийн цахим хуудаснаа цэл залуу насныхаа зургийг дэлгэжээ. Дэлгэцийн бүтээлээр анх урлагийн гараагаа эхлүүлж байсан жүжигчин Г.Ундармааг тайзны тэр дундаа хошин урлагийн хүн гэх тодотгол олон жил дагаж байна. Нэг тийм адтай, өгөгдөлтэй түүнийг яг үнэндээ бол сонгодог бүтээлд тоглосноор төсөөлөх гэхээр бууж өгдөггүй. Харин хошин урлагтаа бол акулуудын тоонд зүй ёсоор орж таарна. Тэрээр энэ зураг дээрээ 36 настай байжээ.
Тэд Монголоос л орлого олсон, 3 сая иргэдээс, энэ эх орноос, төрөөс орлого олсон. Түүнээс ядаж Эрээний гудамжинд ч шөлний ганц мухлаг ч нээгээд орлого олох чадвар тэдэнд байхгүй. Тэгж чадах ч үгүй биз ээ. Өчигдөрхөн салхины дээр туг барьж, төрийн тамга атгачихаад даналзаж явсан хүмүүс өнөөдөр хулганы гөлчгийнөөс долоон дор болчихсон, орох оготны нүх ч олдохгүй харьд зугтаагаад явж байна. Үүнийг “Ардчилал” гэх байсан юм уу? Хатуу хэлье! Чамайг, та нарыг уучилбал эх орон чинь уучилна. Чамайг өрөвдвөл элэг нэгтэн чинь л өрөвдөнө. Харин чамайг ашиглавал харийнхан л ашиглана. Хулгайлсан мөнгийг чинь тэд л дээрэмдэнэ. Ингэх гэж та нар…
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулж, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2020.12.15) Covid-19 халдвараар өвчилсөн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг цахимаар сонсож, нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуралдлаа. Уг цахим хурлыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн даргалж, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга…
“Цахилгааны тэглэлт”-ийг Ерөнхий сайд маань “түүхэн шийдвэр” хэмээн тунхаглаж, албатууд нь алга ташиж, ард түмэн нь дагаж хөөрсөн. Гэвч түүхэн шийдвэрт хоёр хоногийн нас байсангүй ээ. Энд тэндгүй осол аваар болж, айлуудын утас холболт шатаж, эрчим хүчнийхэн ээлжээ нэмж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Эцэст нь “цахилгаан халаагуураа салга, Хязгааралт хийх журамд шилжинэ”. Энэ үгийг өөрсдөө биш өрөөлөөр хэлүүлж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УБЦТС, Диспетчерийн үндэсний төв-ийн хэдэн залуучууд “ 2 тн-ын даацтай портерт 4 тн-ыг ачих нөхцөл үүслээ” гэж хэлээд зогсч байна Төрийн шийдвэр шүү дээ. Ийм түүхий, төлөвлөлтгүй,шинжлэх ухааны үндэслэлгүй, наад захын тооцоогүй байж болохгүй ээ! Зүгээр…
Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 2 өрх тутмын 1-д тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан байна. Эцэг эх нь тамхи татдаг хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалга зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Иймд гэр, орон сууц, орцондоо тамхи татахгүй байхыг уриалж байна. Тамхи татах үед утаагаар дамжин хэд хэдэн төрлийн бодис ялгарч эхэлдэг. Никотин, нүүрстөрөгчийн исэл, цианын хүчлээс гадна хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл гардаг юм. ТАМХИЧИН ЮУГААР АМЬСГАЛЖ БАЙНА ВЭ? Тамхины утааны хамгийн гол хэсгийг тамхичин шууд амьсгалдаг. Утааны ихэнх хэсэг уушгины…
Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог. Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус зэрэг нь бохирдуулагч эх үүсвэр болдог байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас жил бүрийн 5, 10 дугаар саруудад Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрын хөрсний тогтоосон 50 гаруй цэгээс дээж авч, шинжилгээ хийлгэж, хөрсний бохирдлын түвшинг тогтоодог. ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ХЭЛБЭР Химийн бохирдол: Хүнд металлууд, цацраг идэвхит бодисууд, нефтийн нүүрс усууд, эрдэс бордоонууд. Биологийн бохирдол: мал амьтны сэг, хөдөө аж ахуйн, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлууд, ойн хортон шавжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд. ХАЛДВАР ДАМЖИХ…
Олон улсын хэмжээнд дэгдээд байгаа Короновирусийн цар тахал дэлхийн 226 улс оронд бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 67.780.360, нас барсан хүний тоо 1.551.214-т хүрээд байна. Манай улсын хувьд 2020 оны 3 дугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдсэн бол дотоодын халдвар 11 сарын 11-ний өдөр Тир машины жолоочоос илэрсэн билээ. Улмаар улс орны хэмжээнд бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ. Энэхүү сар гаруйн хугацаанд олон мянган төрийн албан хаагчид ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж ирсэн юм. Тэгвэл энэхүү сар гаруйн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цаг…
МХЕГ-ын “Зөвлөгөө мэдээллийн төв”-өөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 331 иргэн үйлчлүүлжээ. Энэ хугацаанд ирүүлсэн албан бичгийн 57.5 хувь нь Тамгын газар, Экспорт импорт, хил хорио цээрийн хяналтын газарт ирүүлсэн бөгөөд хугацаатай албан бичгийн 55.3 хувийг шийдвэрлэв. Мөн өргөдөл гомдлын 64.7 хувийг шийдвэрлэж бусад албан бичиг, өргөдөл гомдол хяналтын шатанд байна. Иргэд, аж ахуйн нэгжийн албан бичиг, өргөдөл гомдлыг хүлээн авах, хариу өгөхдөө халдвар хамгааллийн дэглэм баримтлан ажиллаж байна.
Загвар өмсөгч, жүжигчин Г.Чинсанаа үсээ засуулан, өнгө засчээ. Өнгөрсөн сар орчим хоногийн хугацаанд хатуу хөл хорио улс даяар хэрэгжсэн. Хөл хорионы улмаас өнөөг хүртэл үсчин гоо сайханчдыг ажиллахыг хориглоод буй. Үүнтэй холбоотойгоор эрчүүдийн үс ургаж, өнгө дарж эхэлснийг сошиалдчид шуугиж байв. Үснээсээ болж өнгө алдсан хүмүүсийн нэг Г.Чинсанаа байсан бөгөөд өөрийн танил үсчингээр үсээ хусаалан хуучин стиль, өнгө төрхөө олж авчээ. Г.Чинсанаагийн хувьд “Шүрэн бугуйвч” кинонд жүжигчин Золоотой хамтран гол дүр бүтээж байсан. Тэрээр өдгөө Unitel компанид ажилладаг. Харин түүний найз бүсгүй Монгол улсаа төлөөлөн дэлхийн хэмжээний “Miss Tourism World-2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан удаатай. Эрүүл амьдрал, дасгал…
