Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол топ модель Д.Пүрэвсүрэн. Дунд сургуулийн сурагч байхаасаа шар хэвлэлүүдийн бай болж явсан тэрээр “40 хүрээгүй байхад насны намартай золгууллаа” хэмээн гомдолтой яваа аж. Учир нь түүнийг нэгэн хэвлэлд 40 хүрсэн гэж бичсэн нь эмзэглэх шалтгааныг үүсгэжээ. Түүний хувьд 1984 оны тавдугаар сарын 30-нд төрсөн бөгөөд айлын отгон охин аж. Өдгөө дөрвөн хүүхэдтэй болсон Д.Пүрэвсүрэнгийн хувийн амьдралыг сонирхох хүн олон. Тиймдээ “Ханаду”-гын Ганбаяртай ханилаагүй байхдаа “Миний уурыг хамгийн их хүргэдэг зүйл бол хүмүүс намайг харсан юм шиг ярьж бичдэг. Миний юу хийж, юу идэж уухыг харсан юм шиг ярьдаг нь гайхалтай санагдаад байгаа” хэмээн ярицлага өгч…
Зохиогч: cool
УДЭТ-ийн авъяаслаг жүжигчдийн нэг “Нора” Н.Баярмаа гэрээсээ ажиллаж сурч байгаагаа дуулгажээ. Тэрээр хөл хориотой өдрүүдэд зүгээр суухыг хүссэнгүй. Өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүүтэй анхаарч, сошиал найзууддаа уншсан номоо ярьж өгдөг болжээ. Түүний хувьд 2008 онд СУИС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд оюутан байхдаа “Эрхэм элч” продакшны уран бүтээл “Халуун сэтгэл” УСК, 2008 онд “Урагшаа залуусаа” УСК, 2010 онд SBN телевизийн уран бүтээл “Сонголт” олон ангит УСК-д тус тус тоглож байсан. Н. Баярмаа нь ажлын гараагаа SBN телевизийн киноны албанд дуу оруулагч, жүжигчнээр эхэлсэн бол 2012 онд УДЭТ-т жүжигчний сонгон шалгаруулалтанд орж тэнцэн 2014 оноос жинхлэн ажиллаж байна. УДЭТ-т ажиллах хугацаандаа Мигел…
Удам дамжсан уран бүтээлчдийн түүчээ болсон найруулагч Ц.Хүсэлбаатарын охин залуу жүжигчин Х.Баярмаа “Армаанчик” нэртэй кино зохиол бичжээ. Тэрээр энэхүү зохиолоо уран бүтээл болгохоор зэхэж буй бөгөөд аав ээж нь дэмжихээ илэрхийлсэн гэнэ. Жүжигчин Х.Баярмаагийн хувьд өдгөө 26 настай, ганц бие. Одоогоос 8 жилийн тэртээ буюу 2012 онд Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан түүхтэй. Мөн АНУ-д мэргэжил дээшлүүлэх магистрт суралцаж байхдаа “Мiss Asia USA” миссийн тэмцээнд оролцож, амжилт үзүүлж байсан.
Киви хамтлагийн ахлагч, дуучин Уламбаяр буюу Ука сар орчмын өмнө Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор энгэрээ мялаасан. Зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд тэрээр дороо нэг охин, нэг эрэгтэй дүүтэй. Эрэгтэй дүүгээ тэр бүр олны өмнө ил гаргаад байдаггүй тэрээр өөрийн цахим хуудаснаа “Дүүгээрээ гангарна аа…Ажилд нь амжилт хүсэе. Ухаантай дүүгээрээ бахархаж явдаг юм шүү” хэмээн бичжээ. Түүний ганц эрэгтэй дүү нь өдгөө 35 настай, ээжийнхээ тариалангийн аж ахуйг хариуцан ажлуулдаг нэгэн гэнэ.
Сумъяабазар аа, автобусаар хоёулаа хамт зорчих уу, үгүй бол бид унаагаа уная. Тэр тусмаа Автобус-1 компанийн автобусаар хамт зорчих уу. Ямар ч дагуул, хамгаалагчгүйгээр, бас нөгөө хаалган дээр зоодог халуун хэмжигчгүйгээр суугаад үзэх үү? Автобус-1-ийн жолооч “Энхсаран”-гаас үүсэлтэй, иргэн Д-гийн гэх голомтод аль 12 дугаар сарын 1-нд бүртгэгдсэн хүн юм билээ. Эмнэлэг болон хүчнийхэн хувь хүний эрх, нэр төрийг эрхэмлэн халдвартай хүний ажил, мэргэжлийг зарлахгүй байгаа. Иргэн Д гэж анх зарлаад л хангалттай хаширсан шүү дээ. “Энхсаран”-гаас болоод тэр залууг үндсэндээ хэлмэгдүүлсэн. Гэтэл таны автобусаар яв гээд хашаад байгаа нийслэлийн иргэд чинь хэлмэгдэхэд ойрхон байсныг хотын мээр та харж байна…
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Б коронавирусийн халдвартайгаа мэдсэн даруйдаа гэрээсээ оргожээ. Тиймээс цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, олсон байна. Цагдаагийн алба хаагчид иргэнийг саатуулахдаа урьдчилан бэлтгэсэн цар тахалтай хүнийг саатуулдаг багаж ашиглажээ. Ийм төрлийн багажыг коронавирус анх гарсан улс болох БНХАУ-д энэ мэт тохиолдолд хэрэглэж байсан юм. / Иргэн Б-г саатуулахын өмнө хамгаалах хувцас өмсүүлжээ/ urug.mn
Автобус нэг” ОНӨААТҮГ-ийн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, яг одоо тус баазад хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, халдвар илэрсэн жолоочтой хавьталд орсон байх магадлалтай бүх ажилтануудаас шинжилгээ авахаар бэлтгэж байгаа аж. Энэ талаар тус баазын холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Яг одоо ажилтнуудыг тусгаарласан байдалтай байна. Нийслэлийн Онцгой комисс энэ асуудлаар хуралдаж байгаа. Тэндээс гарах шийдвэрийг бүлээж байна” гэв. Эл асуудалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.
Цурманд оруулчихсан гэв үү, Содбаатар аа, цувуулаад хориогоо цуцлах уу? Хорионы 22 дахь хоногт хожоотой мэдээ чих дэлслээ. Улаанбаатарт дэгдсэн иргэн Д-гээс гаралтай вирусын голомтыг Улсын онцгой комисс цурманд оруулсан тухай цухуйсан болгон нь ам алдаж байна. Хамгийн сүүлд Архангайд илэрсэн жолооч бол иргэн Д-ийн гуравдагч хавьтал гэж мэдээлсэн. Түүнээс хойш нийслэлд сүүлийн зургаа хоногт гарч байгаа халдварууд бүгд иргэн Д-ийн хамааралтай хүмүүс бөгөөд, өнөөдрийг хүртэл өөр голомт нотлогдоогүй байгаа аж. За үүнийг бүр жанжин шугамын маршрут шиг зураад, сүлжээгээр нь тогтоогоод, халдвар авснаасаа хойш хэд дэх хоногтоо илэрч байгааг нь магадлаад, цурманд оруулаад явсаар байтал 22 хоног өнгөрчээ. Одоогоор…
Миний бие Энхтөр овогтой Нармандах Оросын холбооны улсад 7н сар гацаж, ээлжит татан авалт болохыг Улаан-үүд хотод хүлээх хугаацаандаа Ковид-19 вирусын халдвар авж 15 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан. Эмнэлгээс гараад 3 хоногтоо багтаж Монгол улсдаа ирж Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байх 10 дахь хоног дээр Сэлэнгэ зочид буудалруу зөөвөрлөж авчирсан. Тусгаарлалтын мөнгө өдөрийн 50’000н төгрөгөөр бодож 21 хоногын нийт 1’050’000 төгрөг авсан. Орос улсад 3н удаа ПСР шинжилгээ 2 удаа цусны дэлгэрэнгүй шинжигээ өгж эрүүл болсон гэж үзэн эмнэлгээс гаргасан. Монгол улсад дөрвөн 7 хоног тусгаарлах хугацаанд нийт 5н удаа ПСР шинжилгээ 1 удаа цусны дэлгэрэнгүй авсан. 4…
https://youtu.be/4hI8R-ov0Ow
