Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар шийдвэрлэжээ. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувь, улсын төсвийн татварын орлогын 8 хувь, нүүрсний экспортын 41 хувийг дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн аюулгүй байдал бүрэн хангагдаж, үйл ажиллагаагаа тогтвортой тасралтгүй явуулах нөхцөл бололцоо бүрдэж байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажиллаж амьдарч буй иргэд, уурхайчид, тээврийн жолооч нарын аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, улсын онц чухал объект уурхайн бүсэд жагсаал цуглаан зохион байгуулагдах, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс…
Зохиогч: cool
Худалдаа үйлчилгээний төвүүд эрсдэлийн үнэлгээгээ хийлгэсний дараа үйл ажиллагааг нь үе шаттайгаар нээх боломжтой юм. Ингэхдээ Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай аймгийн Засаг даргын 697 дугаар захирамжийн дагуу хавсралтад заагдсан үйл ажиллагаа явуулах нь зөвшөөрөгдсөн 18 чиглэлийн байгууллага ААН-д хамаарах юм. Үүнтэй холбоотойгоор худалдаа, үйлчилгээний төвүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх ажил өчигдрөөс эхэлсэн. Үүнд: хүнсний худалдааны чиглэлээр 13, барилгын худалдааны чиглэлээр 15, авто тээврийн 4, худалдааны төв 6, хүргэлтийн үйлчилгээний 3, боловсруулах үйлдвэрийн 1 буюу нийт 41 байгууллага эрсдэлийн үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргажээ. Эрсдэлийн үнэлгээний асуумжийг тухайн байгууллагат цахимаар хүргүүлэх бөгөөд тайланг аймгийн Онцгой Комиссын шуурхай штабт хүлээн авна. Үүний…
БОЭТ-ийн вируслогийн лабораторит өчигдөр буюу /2020.12.03/-ны өдөр Төмөр замын ажилчид болон эмнэлгийн өвчтөнүүдэд тандалтын зорилгоор 222 хүнд PCR шинжилгээ авч бүгд сөрөг гарчээ. Түүнчлэн халдвар бүртгэгдсэн 4 багийн иргэд, үйлчилгээ үзүүлэх албан хаагчид, зорчих хөдөлгөөн хийхээр төлөвлөж байгаа нийт 702 хүнд түргэвчилсэн шинжилгээ авсан байна. Манай аймагт батлагдсан 24 тохиолдлын иргэд ХӨСҮТ, Цэргийн госпиталд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэжээ. Батлагдсан иргэд 4-57 насных буюу дундаж нас нь 26. Тэдний 9 нь хүүхэд, 15 нь том хүн байгаа юм. Аймгийн хэмжээнд түргэвчилсэн тестээр нийт 19465, PCR-ын шинжилгээнд нийт 2957 хүнийг хамруулаад байна. Тусгаарлах байранд 169 иргэн байгаагаас 134…
ХАРИЛЦАН ХАЙР Л ХОСУУДЫГ МӨНХИЙН ЖАРГАЛТАЙ АМЬДРУУЛДАГ. Хайр амьдралыг цэцэглүүлдэг.. гэдгийг бид мэддэг мөртлөө ХАЙРАА үргэлж ЦЭЦЭГЛҮҮЛЭХ ёстой гэдгээ мартчихдаг. Эр нөхөр нь гэргийгээ ӨДӨР БҮР хүлээцтэй, тэвчээртэй сонсож, түүндээ ҮРГЭЛЖ урмын сайхан үгс хэлээд ХЭВШЧИХЭД л …эмэгтэй хүний нүд нь гэрэлтээд, царай нь шингэрээд, гэрээ ГИЙГҮҮЛЭЭД л явчихдаг. Бүсгүй амьтан чинь УГААСАА эрчүүд биднээс ИЛҮҮ ярих хэрэгцээтэй ТӨРДӨГ юм билээ. Тийм учраас эхнэртээ хайртай л бол түүнийгээ ҮРГЭЛЖ яриулж, урам өгч СОНСОЖ сурах хэрэгтэй. Харин эр хүн чинь эхнэрээсээ ХҮНДЛЭЛ, жаахан МАГТААЛ л ҮРГЭЛЖ горьддог юм ш дээ. Ухаалаг гэргий хүн …энгийн мөртлөө ГАЙХАМШИГТАЙ энэ аргыг мэддэг..гэдэг. Эхнэрийнхээ ХҮНДЛЭЛ…
Нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол яахын аргагүй “Гала” хамтлаг билээ. Хамтлагийн гишүүн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо эхээс тавуулаа. Эгч дүүсээсээ хамгийн амжилттай яваа нь Ану хэдий ч тэдний эгч дүү болох Ч.Уянхолбоо, Ч.Номинхолбоо нар хэдийн Монголчуудын танил болсон. Уранхолбоо цахим хуудаснаа”Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, бусдад анхаарал халамж тавих юм. Бусдын сайн сайхан, аз жаргалд чин сэтгэлээсээ анхаарал тавих үед бидний зүрх сэтгэл дулаан, нээлттэй, бусадтай ойр болж ирэх ба бидэнд жинхэнэ сайн сайхны мэдрэмж төрнө. Бүр бие махбодын хувьд ч илүү эрүүл болсон мэт санагдана. Аль болох бусдад туслахыг хүсэж, тэдэнд гэм…
Коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас орлого нь тасарсан, тэтгэмжийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэргүй болсон 1000 гаруй өрх, иргэнд нэг сарын хүнсний тусламж үзүүллээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага ХНХЯ-ны хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран есөн дүүргийн зорилтот бүлгийн өрхүүд болон бүртгэлгүй иргэдэд энэхүү тусламжийг олгосон аж. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр олгож буй уг хүнсний тусламжийг дээрх зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүргэх ажлыг тухайн дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хороодын хэсгийн ахлагч нар эрүүл ахуй, халдваргүйн горимыг бүрэн сахиж зохион байгууллаа. НЗДТГ-ЫГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 16,599 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 500 гаруй нь хавьтлуудын шинжилгээ байсан бөгөөд долоон хүний сорьцод коронавиурс илэрлээ. Орон нутаг руу зорчихоор шинжилгээ өгсөн 16,000 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Улаанбаатарт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд энэ хүн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал тул тусгаарлагдаж байгаад гурав дахь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тэдний 5 нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд ажиглан тусгаарлах байранд байсан. Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Архангай, Дорноговь…
Зүгээр л бодсын… Нээрэн, би нэг юмыг ерөөсөө сайн ойлгохгүй байгаа. Энэ корона лав тэнэг ээ. Автобусанд суухаар ирж наалддаггүй хэрнээ машинаа унахаар манийгаа бариад идчихнэ гээд байгаа шүү дээ. Өвлийн хүйтэнд автобусны буудал дээр зогсоод байхаар хүмүүсийн дархлаа улам л унамаар юм. Коронаг хөлдөөж алж байгаа нь тэр юм болов уу. Өө тийм, нөгөө гишүүдийн хэрэглээд байгаа тунгалаг тусгаарлагчийг сургуулиудын ширээнд суурьлуулаад хүүхдүүдээ нийгэмшүүлж, нийтийн дунд оруулж авахсан гэж бас бодох л юм. Манайхан аквариум урлаад л байдаг юм чинь амжуулаад хийчихнэ дээ. Тэр хотын даргын өрөөний үүдэнд байдаг халуун хэмжигч, бас тиймэрхүү ариутгагчийг бүх албан байгууллага, компани, үйлчилгээний…
Би та нарын нэг л эд эс, 3,3 саяын нэг шүү! Ингэж бодож үзсэн үү? Энэ эрлийз хурлийз, мунхаг бөгс долоогчид намайг юм бичээд санал бодлоо хэлэхэд бүр яг үхлээ шүү! Сүрэглэн дайрч байна. Монголын төлөө цохилсон зүрх болгонд урам очоосой. Би яах вэ? Зүгээр, Үнэн үг, өмөлзөж шатсан халуун зүрхээ илэрхийлсээр байх болно эд намайг зогсоож огт чадахгүй. Монголчууд аа! Энэ Хятадын эрлийз хурлийзууд бүр энэ сүлжээг чинь бүрэн эзэгнэсэн байна. Хагаралдуулах ажлыг гарамгай сайн хийдэг болсон байна. Хүн шуудхан үнэнээ хэлэх шиг сайхан зүйл байхгүй. Жавхлан дандаа Монголоо, эх орноо ерөөж дуугаа дуулсан, төрөө цэвэр үнэн байгаасай эвтэй…
Нийтийн тээврийн тоог нэмж, иргэд эрүүл, аюулгүй зорчих боломжийг бүрдүүлж байгаа гэдэг нь шал худлаа аж. Амьдрал дээр өглөө, автобусууд дүүрэн шахам зорчигчтой нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй. Юун 1.5-2 метр зай барих, наалдаж нийлээд л зорчиж байна, иргэд. Мөн суудал цөм дүүрэн бөгөөд алгасаад суучих ухамсартай хүн нэг ч алга. Тэр ч бүү хэл, хүүхдээ дагуулсан хүн хоёр, гурав ч харагдсан. 3-4 настай болов уу гэмээр охин дагуулсан нэгэн эмэгтэйгээс “Ковидын үед хүүхдээ аль болох гадуур дагуулж явахгүй байхыг хүсэж буй. Учир коронавирусээр хүүхэд, хөгшид илүү их өвчлөх магадлалтай гэсэн” хэмээн учирлан лавлахад “Охин минь саяхан төрсөн. Хүзүү, нуруун…
