On’n Off продакшны гүйцэтгэх захирал, Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгч Т.Нансалмаа монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бүсгүй. Өдгөө 50 насыг гарч яваа тэрээр эмэгтэйчүүдэд үнэтэй зөвлөгөө өгчээ. Тэрээр “Эмэгтэй хүн ядаж ганц гоё фото зурагтай байх хэрэгтэй юм билээ. Цаг хугацаа ус шиг урсаж фото зураг шороо шиг үлдэнэ гэгчээр. Залуу нас богинохон богинохон гэхэд эмэгтэй хүний гоо үзэмжит залуу нас өөрийнхөө гоё сайхныг мэдээгүй явж байтал дуусчихсан байдаг. Тэгээд ч эмэгтэй хүмүүсийн ихэнх нь өөрийгөө голоод л, хамар намхан эсвэл монхор байна, үс буржгар эсвэл шулуун байна, нүд давхраатай давхраагүй байна гэх мэтчилэн гоочлохгүй, өөнтөглөхгүй…
Зохиогч: cool
Харийн нутагт ажиллаж, амьдарч байгаа монголчууд эх орноо чин зүрхнээсээ санадаг. Монголдоо байхдаа эх орноо магтан дуулж , шүлэглэж, биширч байснаасаа шал өөр мэдрэмжээр “эх орон” гэдэг үгийг ойлгож хүлээж авдаг юм шиг санагддаг. Хүний газар жаргаж зовж, ядарч баярлаж явахдаа буцаад очих өөрийн эх оронтой байна гэдэг ямархан их өмөг түшиг, сэтгэлийн нөмөр нөөлөг, омгорхол бардамнал байдгийг ямар ч сурталчилгаагүйгээр зүрхнийхээ гүнд мэдэрдэг. “Эх орон” гэдэг буцаад очиход нөмөр нөөлөгтэй, дулаахан гэр минь юм. Эх орны минь уулс толгод нь ухаанаа цэгцэлж, үгээ цэнэж, үйлээ хянан байж намайг сургаж ухааруулдаг “аав” минь юм. Хэсэг хугацаанд завсарласаны эцэст “Харьцуулалт”-аа бичиж…
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын шуурхай штабуудтай цахим хурал хийж цаг үеийн мэдээлэл, үүрэг чиглэл өглөө. Энэ сарын 01-нээс эхлэн шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руугаа зорчиж эхэлсэнтэй холбогдуулан зорчиж буй иргэд, тээвэрлэлтэд хяналт тавих, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулах, Түр тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол хүнсний эрүүл ахуйд тавих хяналтыг сайжруулах, Үйл ажиллагааг явуулж буй 18 салбарын байгууллага, аж ахуйн нэгж, боловсруулах үйлдвэрүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхэд анхаарах, зөвлөмж заавар өгөх, Дайчлагдан ажиллах албан хаагчдыг цахим сургалтад хамруулахдаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлах зэрэг үүрэг чиглэл өгөв.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.12.01-ний 06:00 цагаас 2020.12.02-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 104,510 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 28 объектын 14,909 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Хот хоорондын болон хот доторх нийтийн 713 тээврийн хэрэгсэл, зорчигч үйлчилгээний 5 төвийн эрүүл ахуйн нөхцөл байдалд хяналт хийж шаардлага хангуулсан байна. ОНЦЛОХ: Хөдөө, орон нутаг буцах иргэдээс…
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралд хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална гэж заасны дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит II хуралдаан 11 дүгээр сарын 30-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа. 1. Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталлаа. Орхон аймгийг дунд хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл 2. Эрүүл, бүтээлч, хөгжих тэмүүлэлтэй-эрдэнэт хүн 3. Амьдралын чанар ба дундаж давхарга 4. Эдийн засаг 5. Тогтвортой засаглал-эрдэнэт хүч 6.…
Сүүлийн 24 цагийн байдлаар Орхон аймагт 2 тохиолдол батлагдлаа. Дээрх иргэд нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бөгөөд ажиглалт тусгаарлалтын байранд байсан том хүн, хүүхэд хоёр байна. Мөн тусгаарлалтын байранд шилжсэн 11 дэх хоног, хавьтлын 14 дэх хоног дээрээ гурав дахь удаагийн PCR шинжилгээгээр батлагдаж байгаа юм. Батлагдсан 2 тохиолдлын ойрын хавьтлууд дам хавьтлуудыг судалж, тусгаарлалтын байруудад авч байна. БОЭТ-ийн вируслогийн лабораторид өчигдөр буюу /2020.12.01/-нд 214 PCR шинжилгээ хийснээс сөрөг 212, эерэг 2 гарсан нь дээрх хоёр иргэн юм. Түргэвчилсэн шинжилгээ авах түр цэгүүдээр 750 шинжилгээ хийж бүгд сөрөг гарчээ. Тусгаарлах байранд ойрын хавьтлын нийт 168 хүн байгаа бөгөөд гэрийн ажиглалтад…
Коронавирусын халдвар Эрдэнэт хотод бүртгэгдсэн цагаас эхлэн, олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэхгүй, иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс эмнэлгийн байгууллага хязгаарлагдсан үйл ажиллагаа руу шилжсэн. Үүнд халдвартай иргэдийг илрүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг олон талт арга хэмжээ авч ажилласны нэг нь хууль журмын дагуу амбулаторийн үйл ажиллагааг хязгаарласан явдал байлаа. Тэгвэл аймгийн Онцгой комиссоос өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу БОЭТ-ийн амбулаторийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжээд байна. Гэхдээ зөвхөн шаардлагатай буюу өвчтэй болон зовиур илэрсэн иргэд амбулаториор үйлчлүүлнэ. Иймд урьдчилан сэргийлэх үзлэг болон ажилд орох хүсэлт, эмчийн бичиг бөглүүлэх зэргээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байсан юм. Түүнчлэн эмнэлгийн ажилтны асуумжид үнэн зөв хариулж,…
Хишиг гэж удган эмэгтэйн ярьснаар…. Мэдэхэд илүүдэхгүй зүйлээс бусаддаа мөн түгээгээрэй Хөдөө суманд нэгэн айлд залагдлаа. Шинэхэн ч бөө байж, би бүгдийг чадах юм шиг л бодогдоод явж байсан цаг. Гэрт нэг хэвтрийн залуу, эхнэр нь бололтой ногоон шар нүдтэй хүүхэн, нэг настай самган байна. Самган сүйд- Хүү маань хэвтэрт ороод удаж байна. Чамайг ирж гэж дуулаад, аваад ир гээд суулагдаггүй гээд цай цүй болов. Хуяг худрагаа ариулаад л хэц хэнгэрэгээ услаад л чухам чухал том удган суулаа. Хэц хэнгэрэгээ дэлдээд онгоо дуудаад л үзэж тарлаа. Гэтэл урд хожид үзээгүй хачин жигтэй амьтан залуугийн орон доогуур харагдаж байна. Тохойн чинээ…
МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн дунд охин С.Номин-Эрдэнэ өдгөө 15 настай. Дуучин ээжийгээ дуурайсан энэ охин тавхан настай байхдаа муугүй дуучин болохоо харуулж “Би хүүхэлдэй” дууныхаа анхны клипийг бяцхан хүүхдүүддээ зориулсан байдаг. Мөн ээжийнхээ бие даасан тоглолт болон хэд хэдэн томоохон тайзнаа ая дуугаа өргөж, CD-гээ хүртэл өлгийдөн авсан авъяастай охин.
Урлагаас нэгнээ олсон төгс хосууд Б.Жаргалсайхан, Г.Урнаа Урлагийн олон сайхан хосуудын нэг нь МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар юм. Тэд ханилан суугаад 36 жил болсон бөгөөд маш олон уран бүтээлд хамтдаа тоглосон бөгөөд жүжигчин Б.Жаргалсайхан гэргий Г.Урнаатайгаа хамт тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримаа хийжээ. Мөн үр хүүхэдтэйгээ хамт жүжигт тоглож байсан төдийгүй бага охиноо жүжигчин болгох зорилготой урлагийн замаар явуулж байгаа аж. О.Бат-Өлзий С.Сарантуяа Монголын урлагийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж буй гэр бүл бол найруулагч, жүжигчин О.Бат-Өлзий,МУГЖ Сарантуяа нарын гэр бүл билээ. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд хүү Б.Тамир нь эцэг эх шигээ урлагийн хүн болсон. Д.Цэрэндагва, Ж.Мэндбаяр…
