Дуутай тэнгэр хургүй, сайхан хүүхэн хуримгүй гэх хэлц үг бий. Хэдийгээр гоо үзэсгэлэн, амбиц, ажлын туршлага, хөрөнгө мөнгө түүнд байгаа ч амьдрал нь нэг л болж өгдөггүй олны танил бүсгүйчүүд олон бий. Өнөөгийн олон хүүхнүүдэд энэ үгийг хамаатуулж болох талтай. Монголын топ загвар өмсөгч, миссээр тодорч явсан үе үеийн сайхан хүүхнүүд дотор гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтсэн, эс бөгөөс тогтворгүй байдаг олон бүсгүйчүүд бий. Т.Туяамаа Одоогоос дөрвөн жилийн өмнө мисс Т.Туяамаа зэвсгийн наймаачныд бэр оржээ гэх мэдээ гарахад тэр кино санаанд орж байв. Биднээс бол хол сэдэв, хол ч наймаа. Чихэр шоколад, гутал хувцас, үсрээд машин тэрэг, үсрээд уул уурхайн…
Зохиогч: cool
Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байна. Үүнд: 1. Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу 1 тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг. 2. 2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн…
Өнгөрсөн хаврын ямаа самнахтай зэрэгцэн “Ямааны эрх ашгийг хамгаална. Орилуулан байж ноолуурыг нь зулгаалаа” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нь олон хүний анхаарлыг татсан. Үүнээс болж нийгэм хоёр талцсан гэхэд болно. Хүүхэд байхаасаа өөрийн уран бүтээлээ хийж эхэлсэн тэрээр өөрийн үсний стильдээ өөрчлөлт хийжээ. Энэ өөрчлөлт түүнд маш их таалагдаж байгаагаа илэрхийсэн байна. К. Номинжин сүүлийн үед шинэ уран бүтээл гэхээс илүү ковер дуу дуулах нь ихэссэн.
Нийгмийн асуудалд хүчтэй дуугардаг олны танил “од”-уудын нэг бол дуучин Нара. Дуучин гэх нэрнээсээ өөрийн хүсэлтээр татгалзаж яваа тэрээр өөрийн нэрийн пиццаны газартай болохыг мөрөөддөг болсон гэнэ шүү. Энэ мөрөөдлөө хөл хорионы дараа хийх эсэхээ дуучин бүсгүй маань шийдэж ядаж байгаа гэсэн. Тэрээр энэ тухайгаа “Дараа жилийн пицца&дарс жижиг pizzeria lounge нээхэд хөрөнгө оруулалт хийх хүмүүс тандаж байгаарай. Уучлаарай Италичуудаа Монголд нэг хүүхэн та нарыг ажилгүй болгох нь” хэмээн хошигножээ. Түүний хувьд өдгөө нэгэн гоо сайхны сошиал маркетинг менежер хийдэг. Мөн зуны урин дулаан цагт Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд байдаг зөгийн аж ахуй руугаа явдаг.
Х-Түц хамтлагаас ажлын гараагаа эхэлж, өдгөө “Мөрөөдлийн театр”-аар овоглож яваа хүн бол жүжигчин Баттөмөр буюу “Банш” Батаа. Өөрийн гэсэн фенүүдтэй тэрээр өөртэйгөө усны дусал мэт ижил төрхтэй эхнэртэй. Түүний эхнэр Булгаа сошиалд нэлээд идэвхи санаачлагатай байдаг. Тэд өдгөө нэрэндээ “Сар” дагуулсан дөрвөн охины аав ээж хэдийнэ болжээ. Уран бүтээлийн гараагаа эхлүүлэхэдээ жүжигчин Батаа “дэлчгэр” туранхай залуу байжээ. Харин өдгөө тийм байсан гэхээргүй махлаг цагаан залуу болсон. Жүжигчин залуугийн гадаад төрхийг ингэтэл өөрчилсөн хүн түүний гэргий аж. Энэ тухайгаа Булгантамир бүсгүй өөрийн цахим хуудаснаа “Анх ийм залуутай танилцаж байлаа шдээ. Жин нэмүүлсэн хүн нь би байна өө. 15 жилийн өмнө” гэжээ.…
Хошин урлагийн салбарт өөр өөрийн өнгө төрхтэй жүжигчин болох Дэлгэрсайхан, Адъяа нар хэн нь хамгийн царайны бядгүй вэ гэж өөрсдийнхөө гэрэл зургийг нийтлэжээ. Тэдний хувьд монголын тайз дэлгэцийн урлагт чимэг болж яваа жүжигчид. Жүжигчин Дэлгэрсайханы хувьд өдгөө 50 нас руу дөхөж яваа. Тэрээр 30 гарсан хойноо урлагийн сургуульд суралцаж, 40 гарсан хойноо эхнэр хүүхэд авч “Маск” хамтлагт тоглосон байдаг. Харин Адъяагийн хувьд “40 давж дөрөө дарсан эр”. Ихэнхдээ хошин шог, инээдмийн кинонд тоглодог байсан тэрээр “Анирлагч” уран сайхны кинонд тоглосныхоо дараа үзэгчдээс “балиар залуу” цолыг хүртсэн нэгэн.
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө. Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг тэрбээр онцоллоо. Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг нээж байгаа. Уг шийдвэрийг гаргасан хуралдааны үеэр мөн шар айраг, дарс зэрэг алкохолийн түвшин багатай зөөлөн согтууруулах ундааг худалдаанд гаргах талаар Засгийн газрын зарим гишүүний түвшинд…
Ковидоос амьд үлдсэн хүмүүсийн дор хаяж 10% нь мэдрэлийн олон төрлийн эмгэгээр хүндэрч байна. Хүндээр өвчилсөн хүмүүс уушгины өвчнөөс илүүтэйгээр мэдрэлийн өвчнөөр шаналж байна. Халдварын эхний үед өвчтөнүүдийн 40- 60% үнэрлэх чадвараа алдаж байгаа. Эдгэрэх шатанд ихэнх өвчтөнүүдийн нь үнэрлэх чадвар буцаж сэргэж байна. Миний танил аль 3 сард ковидоор өвдсөн одоо болтол амтлах чадвар нь сэргээгүй байгаа. Маш олон хүн нойргүйдэх, бүх биеэр өвдөх өвдөлтийн хам шинж, толгой эргэх, эргэн санах тал дээр бэрхшээлтэй болсон. Анхаарал болгоомжоо бүү сулруулаарай. Хүмүүсийн бөөгнөрөлд бүү ороорой, хоорондын зайгаа байнга аваарай, маскаа байнга зүүгээрэй. Дэг журмаа зөрчөөд байгаа хүмүүст бас шаардлага тавь, ар…
Хүн алсан хэрэгтэнг Дээд шүүх цагаатгажээ Болсон явдал ярьж өгье. Эрт дээр үед биш эдүгээ манай үед хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулсан Монгол улсад болсон явдал. Ердөө 11 р сарын 11 ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаас гарсан жигтэй шийдвэрийн хохирлыг та бүхэнд хэлж өгье. Иргэн Б нь амь хохирогч. Одоо энэ орчлонд байхгүй. Харин түүнийг төлөөлж 2-13 настай таван хүүхэд нь 32 хон настай цэл залуу ижийгээ хормойдон уйлж суугаа. Тэд амиа алдсан эцгийнхээ, ханийнхаа албан ёсны хохирогчид. Монголын хуулийн өмнө амь хохирогч Б-гийн амь насыг нэхэж , шударга ёс эрж яваа зургаан халуун амь. Яаж цаашид амьдрахаа…
Нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сарын 30-ны байдлаар, амбулаторийн 42.595 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1287 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 4.0 хувиар тус, тус буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 43.1 хувийг 0-1 нас, 21.0 хувийг 2-4 нас, 8.9 хувийг 5-9 нас, 3.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 597 дуудлага ирснээс 40.2 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Мөн 12 дугаар сарын 01-ний өдөр буюу өнөөдрийн байдлаар, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 1123 орон дээр…
