УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг гарьдын охин Ц.Пүрэвжаргал ааваасаа илүү өөр дээрээ олны анхаарлыг татдаг. Хоёрдахь амьдралаа “Bloomberg”-йн Э.Долгионтой эхлүүлсэн тэрээр гуравдахь хүүхдээ төрүүлээд удаагүй байгаа. Төртөлөө кардио дасгал хийж, бусдад жирэмсэн гэдгээ мэдэгдүүлэхгүйг хичээсэн тэрээр форумдаа эргэн хурдан орохын тулд цагаан хоолтон болсон гэнэ шүү. Ц.Цэрэнпунцаг гишүүний ууган охин тэрээр анх 2016 оны намар Б.Мөнхтөр гэдэг залуутай сүр дуулиантай тансаг хурим хийж байв. Гурван жил хамт амьдарсан Ц.Пүрэвжаргал, Б.Мөнхтөр хоёр дундаасаа хоёр хөөрхөн охинтой. Гэвч Ц.Цэрэнпунцаг гарьдын охин Ц.Пүрэвжаргал зоримог шийдвэр гаргаж, дахиад шинэ амьдрал эхлүүлсэн байдаг. Ц.Пүрэвжаргал бүсгүй SPS телевизийн захирал бол түүний шинэхэн нөхөр нь Блүүмберг телевизийн захирал. Тэд…
Зохиогч: cool
МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч гэдгээр олонд танигдсан блогийн мастер Д.Одзаяа бага хүүгээ төрүүлснээс хойш ажлаасаа хөндийрсөн. Сошиал маркетингийн ажилдаа ханцуй шамласан тэрээр нялх, нярай хүүхэдтэй ээжүүдэд зориулсан “Ээж” төвийг байгуулсан цаг саяхан. Тэгвэл тэрээр саяхнаас Гацуурт компанийн өмч Mongol HD телевизийн DNA нэвтрүүлэгт оролцжээ. Д.Одзаяа нэвтрүүлэгт оролцсон гэрэл зургаа нийтлэхэд түүнийг Mongol HD телевиз рүү урвасан юм биш байгаа гэх хардлага сошиалд тархсан. Харин тэрээр хөтлөгч биш оролцогчоор оролцсон гэдгээ илэрхийлсэн байна. Өдрийн 16 цагт ажилладаг гэдэг тэрээр сошиалд 200 гаруй мянган хүн дагагчтай.
2007 онд “Voice” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Д.Отгонжаргал Улсын филармониор олон жил “овоглосон”. “Өнө мөнх эх орон”, “Хайрлахын жаргал” зэрэг бие даасан тоглолтоо хүргэсэн тэрбээр чадварлаг дуучнаас гадна жүжиглэх чамгүй авьяастайгаа “Ану хатан” кинонд харуулж, улмаар БНХАУ-ын Бээжингийн театрт “Хайр шингэсэн тоорой” дуулалт жүжигт тоглосон юм. “Хун галуу”, “Миний ээж тэмээчин” зэрэг олны эчнээ мэддэг уран бүтээлийг тэрбээр сонсогчдод өөрийнхөөрөө хоногшуулсан түүнд фен нь том бэлэг бэлэглэсэн байна. Дуучин бүсгүйн зургийг амьд мэт ижилхэн зурсан нь түүнд маш их таалагдснаа цахим хуудаснаа бичсэн байна. Д.Отгонжаргал гутарсан үедээ дуртай хөгжим, дуугаа сонсдог аж. Харин сүүлийн үед сэтгэл санаа таагүй үед ууланд…
Загвар өмсөгч С.Төгс бүжигчин Ч.Цэнгүүн нар үерхээд багагүй хугацааг үдсэн. Бүх зүйлд хамтаа байдаг тэд үерхэлийнхээ явцад өнгөрсөн өвөл хэсэг хугацаанд time-out авсан ч эргээд нийлсэн. Хэн хэн нь шинэ цагийн залууст үлгэр дууриалал өгдөг тэд хамтдаа хөтөлдөг байсан блогоо больсон ч урьд урьдынхаасаа илүү нэгнээ хайрладаг болсон гэдэг. Ч.Цэнгүүн С.Төгс нар нэгнийхээ шийдвэр, асуудалд ихээхэн хүндэтгэлтэй ханддаг, хувийн орон зайг өөрт нь үлдээдэг учраас харилцааны хувьд хамгийн төгс байдаг гэдгээ нэгэн хэвлэлд ярьсан байдаг. Хэдийгээр найз бүсгүй С.Төгс нь Ч.Цэнгүүнээс хоёр насны эгч ч гэлээ найз залуу нь хорвоогийн хамгийн халамжтай, супермэн гэдгийг онцолдог. Гэрлэлтэд төдийлөн яарахгүй байгаа тэд…
Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай өөрийн цахим хуудаснаа “Зун ч сайхан шүү” гэх цээж нүцгэн зургаа нийтлэжээ. Жүжигчин болоогүй бол бөх болох байсан гэгддэг тэрээр урлагийнхан дунд зохион байгууллагддаг бэсрэг наадамд хоёр ч удаа түрүүлсэн гэдэг. Өдгөө 37 настай жүжигчин Г.Алтаншагай сэтгүүлч Насанжаргалтай нэг гэрт орж, хоёр хүүгийн аав болсон. Г.Алтаншагай нэгэнт сонгосон сонголтдоо үнэнч байх гэсэн хувийн философитой явдаг гэсэн. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Надад одоо ч том мөрөөдөл байгаа. Гагцхүү тэр мөрөөдлийг бодит зүйл болгох ёстой. Бодит зүйл болгохын тулд хөдөлмөрлөж л явна. Амьдрал бол тэр чигээрээ сонголт байдаг. Хүн алхам тутамдаа янз бүрийн сонголттой нүүр тулгарч байдаг.…
“MAAZ” хамтлагийн дуучин, жүжигчин “ID film” студийн үүсгэн байгуулагч, найруулагч Ганзоригийн Жанчив сүүлийн үед үзэгчдийн хараанд өртөх болсон уран бүтээлч. Тэрбээр оюутан ахуй цагаасаа хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж, үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болоод амжсан. Түүнчлэн найзуудтайгаа нийлэн хамтлаг байгуулж, “Би дурламаар байна”, “Хайр эмзэгхэн”, “Бүтэлгүйтээд” зэрэг шинэлэг өнгө аястай дуу, кино шиг өрнүүн үйл явдалтай клипээрээ шуугиан тарьж байв. Түүний сэргэлэн, хөдөлмөрч зан, уран бүтээлч сэтгэлгээ Монголын кино урлагт цоо шинэ орон зай, өнгө төрхийг бүтээж яваа тэрээр туранхай явсан залуу насаа дурсаж “Залуу ч байж, туранхай ч байж” хэмээн бичжээ. Түүний хувьд жүжигчин болохоосоо өмнө хувийн…
Дуучин Ч.Цэлмүүнийг UBS телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs” нэвтрүүлгийн анхны ялагч гэдгээр хүмүүс сайн мэднэ. Өдгөө 29 настай тэрээр 2008 оны “Монголын Оюутны Мисс”-ээр шалгарч байсан төдийгүй өөрийн гар зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан авьяаслаг нэгэн юм. Тэрээр “Оюутны мисс болон мистер нь тухайн оролцогчийн гадаад төрхөөс илүүтэй доторх баялгийг гаргаж ирсэн тэмцээн байсан” гэж дурссан байдаг. Тэгвэл тэрээр өөрийн хуурай эгчээ дурсан “Докторт сурахаар явахын өмнөх зураг авалтуудаас… Сая хүү минь харснаа “Ээж та юм өмсөөч!” гэдэг байгаа. Мөргүй топ өмссөн биш хүүдээ загнуулав. Инээд хүрчихлээ! Анх 2009 онд тэмцээнд ороод удаагүй байсан шиг санагдана, орцлуугаа яг орох гэтэл…
Монголын хошин урлагийн салбарт комедиан гэх урсгал шинээр бий болоод хэдэн жилийн нүүр үзэж буй. Уг урсгалыг дэлгэрүүлж яваа хүмүүсийн нэг бол Comegy LAB клубын гишүүн Төгөлдөр буюу олноо “Хар” Төөгөө гэж алдаршсан залуу. Хөтлөгч Анхаагийн сайн найз гэгддэг түүнийг найз нь реклам сурталчилгаанд тоглуулдаг гэдгийг нуудаггүй. Тэрээр Шар доктор чацарганы сурталчилгаанд хааны дүр бүтээсэн ч, реклам дээр зөвхөн мөр нь гараад алга болдог талаар өөрөө хошиножээ. Тэрээр “Би хаан болсон гэж хэлээ биз дээ. Даанч миний мөр л гарсан болохоос” хэмээн өөрийнхөө хааны хувцастай гэрэл зургаа нийтлэжээ. Комедиан Б.Төгөлдөрийн хувьд өөрийн амьдралаас сэдэвлэн “Амьдрал” нэртэй бие даасан тоглолт…
Дэлхий нийтийг хамарсан короновирус цар тахлын улмаас манай улс хоёр дахь удаагаа хөл хорио тогтоогоод байна. Энэ удаагийн бүх нийтийг хамарсан карантин бараг сар үргэлжилж буй. Ихэнх хүмүүс энэ өдрүүдийг амралтын байдалтай өнгөрүүлж буй бол зарим иргэд өөрсдийн хувь хүний хөгжилдөө түлхүү анхаарч өнгөрүүлж байна. Тэдний нэг нь жүжигчин хөтлөгч Ч.Ундрал. Тэрээр өмнөх хөл хориогоор нэлээдгүй жин нэмсэн бөгөөд энэ удаад алдаагаа давтахгүйн тулд эрүүл зөв хоололтоор хооллож, иогыг өдөр тутмынхаа хэвшил болгожээ. Энэ тухайгаа өөрийн цахим найзуудтайгаа хуваалцсан. Өдгөө 40 нас зооглосон, амьдралын эрээн бараан, жаргал зовлонгын амт бүрийг амсаж яваа Ч.Ундрал “хашир” нэгэн бололтой шүү.
Жил бүрийн өдийд загварынхны хамгийн том наадам болох “Гоёл” болдог байсан ч энэ жил дотооддоо короновирус алдсны улмаас тус наадам өнжиж байгаа. Тэгвэл энэ наадмыг зарим загвар өмсөгч, топ моделиуд ихээхэн үгүйлж байгаагаа өөрсдийнхөөрөө илэрхийлсээр буй. Тэдний нэг Х.Бадамгэрэл өнгөрсөн жилүүдийн “Гоёл” наадмын зургийг дэлгэжээ. Түүний хувьд 2009 оны Монголын мисс, 2014 оны Гоёл наадмын топ модель болж байсан юм. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг тэрээр 2007 онд “Үнсгэлжин” тэмцээнд түрүүлэн загварын ертөнцөд хөл тавьснаас хойш олон улсын загварын шоу, фестивалиуд, миссийн тэмцээнүүдэд Монгол улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцож ирсэн. Х.Бадамгэрэл хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа “Гоёл” наадамд оролцож, мэргэжилдээ хэр их…
