Зохиогч: cool

Монгол HD телевизын эзэн Ч.Номин түүний нөхөр Б.Бат-Эрдэнэ нар өөрийн найз гэр бүлийн хүрээллээ нийгэмд “элит” тодотголтой мэт сэтгэгдэл төрүүлдэг. Өөр өөрсдийн салбартаа манлайлал үзүүлдэг эдгээр гэр бүлийг нэрлэвэл MCS группын дэд захирал “Шарк” Энхтүвшин, “Камертон” хамтлагийн ахлагч Болд, дуучин Ука, хөтлөгч Анхаа нарын гэр бүлүүд ордог. Хөл хориотой энэ өдрүүдэд эдгээр гэр бүлийн найзууд өөр өөрсдийн гэртээ zoom апп-аар бие биетэйгээ холбогдсон шигээ өдрийг өнгөрүүлж буй аж. Гэр бүлийн найзууд дундаас саяхан хоёр Төрийн дээд шагналт “Алтангадас” одонтнууд төрсөн. Тухайлбал, хөл хорионы өмнөхөн дуучин Ука хүртсэн бол хэдхэн хоногийн өмнө хөтлөгч Ууганаа хүртсэн. Дашрамд дуулгахад, энэ цагийн элит гэр…

Цааш унших

УИХ-ын гишүүн С.Батболд Дундговь, Говьсүмбэр аймгуудад маск, хамгаалалтын хувцас, бусад зүйлсийг хандивлав УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн байгаа үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд цаг наргүй ажиллаж байгаа хууль хүчний байгууллагын хамт олон болон төрийн албан хаагчдад талархал илэрхийлээд Дундговь, Говьсүмбэр аймгуудын онцгой комиссуудад нэн шаардлагатай хамгаалалтын хувцас, бээлий, 40 мянган амны хаалт болон онцгой нөхцөлд ажиллаж байгаа Төрийн албан хаагчдад зайлшгүй шаардлагатай зүйлсээ хадгалах аранз, амин дэмийн бүтээгдэхүүн хандивлалаа. 2020 оны 11-р сарын 29-ны байдлаар дотоодын халдвар 341 болсон бол зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 784 болоод…

Цааш унших

Хэдхэн хоногийн өмнө дөрөв дэх үрийнхээ зулайг үнэрлэсэн дуучин Б.Болд даавуу угаагаад завгүй байгаа сурагтай. Тэрээр дуучин оюутан ангийн анд, анхны эхнэрийнхээ сайн найз Х.Мөнгөнцэцэгтэй нэг гэрт ороод даруй дөрвөн жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд хосууд жил дараалан гурван хүүхэд төрүүлээд байгаа юм. Тэдний гэрийн ажилд Х.Мөнгөнцэцэгийн ээж, хоёр дүү нь ихээхэн туслалцаа үзүүлдэг аж. Мөн Жавхлан хүү, Баясгалан охиныг өсгөлцөхөд нь ихээхэн дэм болдог тухай дуучин Х.Мөнгөнцэцэг ярьсан байдаг. Түүний хувьд жирэмсэн, нялх биетэй байхдаа ч уран бүтээлээ орхигдуулалгүй хийдэг “дайчин” эмэгтэй гэж фенүүд нь магтдаг. Ямартаа ч, дөрвөн жилийн дотор ам бүлийнхээ тоог 5 болгож чадсан залуу…

Цааш унших

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор гарчээ. Тухайлбал, МҮОНТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Саунд Монголиа компанийн гүйцэтгэх захирал М.Уянга, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Агааноров, ММ агентлагийн захирал асан Р.Гандиймаа, ММ агентлагийн редактор асан А.Энхтуул, “Өнөөдөр” сонины сэтгүүлч одоогийн ҮЗ-ийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ, Үндэсний брэндийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл, сэтгүүлч С.Баярмөнх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан Л.Нинжжамц, ММ агентлагийн хөтлөгч Г.Чоглоонамжил, ТВ5 захирал асан Э.Дагиймаа МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, сэтгүүлч Б.Цондовдорж, сэтгүүлч А.Бүрэнбаатар, Плэй бой сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаа, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт,сэтгүүлч М.Амарбаяр нар нэрээ дэвшүүлэхээр болсон байна. Нэр дэвшигчдэд дараах ерөнхий шаардлагыг тавьж байгаа аж. -Дээд боловсролтой, Магистр болон түүнээс дээш зэрэгтэй…

Цааш унших

Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 18 хоногийн турш Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Орон нутаг руу зорчих иргэд PCR шинжилгээний бичиг, биеийн байцаалт, хаанаас хаа хүрэх бичгээ үзүүлэн нийслэлээс орон нутгийг зорьж буй аж. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодод болон шороон замуудад Цагдаагийн…

Цааш унших

Маск продакшны  эмэгтэй жүжигчид болох жүжигчин Жавхлан, Солонго нар “Нууцаар шинэ жил зохион байгуулж байна. Эхний газартайгээ гэрээ хийсэн байдал” хэмээн хошигнон бичжээ. Тэдний хувьд нэг хамтлагт тоглож, хамтарсан уран бүтээл хийгээд даруй 10-аад жил болжээ. Олны танил сайхан бүсгүйчүүдийн хошигнолыг буруугаар ойлгож, шинэ жилийн баяр жинхэнээсээ “нууцаар” зохион байгуулж байгаа эсэхийг лавлах хүмүүс мэр сэр хандсан гэсэн шүү.

Цааш унших

Монголын үүрэн телефоны зах зээлд хамгийн олон хэрэглэгчтэй гэгддэг Мобиком хэзээ ч хэрэглэгчээ нэгдүгээрт тавьдаггүй гэдэг үнэн бололтой. Сарын эхний өдөр тус компанийн өөрийнх нь Mobicom апп-ыг ашиглан онлайнаар дата худалдан авалт хийсэн хэрэглэгчдээ үл хүндэтгэн, үйлчилгээгээ үзүүлэхгүй 5 дээш цагийн хугацаанд хүлээлт үүсгэж, иргэдэд бухимдал төрүүлээд байна. Хөл хориотой энэ өдрүүдэд ар гэрээсээ ажлаа хийж буй хүн олон. Байнгын интэрнет ашигладаггүй хүмүүс өөрсдийн утаснаасаа гэрээсээ ажлаа хийх нь ихэссэн. Үүнтэй холбоотойгоор үнэнч хэрэглэгчдийнхээ мөнгөө төлж авсан датаг өгөхгүй “Гомдол саналыг хүлээн авлаа. Манай ажилтан өөрөө холбогдоно” гээд алга болох аж. Тус компанийн ажилчдын хүнд суртал, ачааллаа дийлэхгүй программын улмаас…

Цааш унших

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Өчигдөр /2020.11.30/ нийт 12.116 хүнд шинжилгээ хийснээс 10 хүнд covid-19 илэрсэн. Тодруулбал, хавьтлын 400 гаруй хүний давтан шинжилгээг хийхэд 10 хүний хариу эерэг гарчээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: -Ард иргэдийн дундаас хийсэн 12 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй. Харин хавьтлын давтан шинжилгээний дотроос 10 хүний хариу эерэг гарсан. Үүний дотроос Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийхэнд 1 хүнээс covid-19 илэрсэн. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлын хүн байгаа юм. Мөн Улаанбаатар хотод шинээр…

Цааш унших

Ц.Олзвой (1914-1941) Халхын голд данй гал дүрэлзэж дарийн утаа манарч байв. Бууны сум мөндөр мэт асгарч, манай түрүүчийн анги дайсантай тулалдаж эхэллээ. Ангиа ашигтай байр эзэлтэл дайсны хүчийг барьж байхыг хорооны дарга Л.Дандар нэг байлдагчид тушаажээ. Тэр байлдагч хөнгөн пулемётыг мэргэн галаар дайсны хүнд пулемётыг салаа цэргийн хамт устгажээ. Бас дайны гүнд нэвтэрч японы тагнуулын албаны том тушаалын даргыг устгаж байлдааны зураг, бичиг баримт зэрэг чухал нууцыг нь олзлон авчирчээ. Энэ байлдагч бол гарамгай тагнуулч, зоригт пулемётчин Ц.Олзвой билээ. 1939 оны V сард ширүүн тулалдаанд дайсны гурван суман цэрэгтэй манай нэг суман байлдахад Ц.Олзвойн пулемётын мэргэн галд 90 гаруй Самурай алагджээ.…

Цааш унших

Дуучин Идэржавхлан, жүжигчин Онон нар гэр бүл болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Хосуудын хувьд хоёр охинтой байхдаа хуримлаж байсан юм. Тэд гурван цэцэг шиг охидын ээж аав билээ.Өнөөдөр тэдний дунд охины төрсөн өдөр тохиож байна. Жүжигчин З.Онон цахим худаснаа “Энэ охины үг үйлдэл хөдөлгөөн харцнаас нь би өөрийгөө үе үе олж хардаг. Хайртай бяцхан охиндоо, мундаг аниа, мундаг дүү байж чаддаг бяцхан хэвлүүхэн хайрдаа төрсөн өдрийн мэнд хүргэе.Хичээл орж байсан бол тээ л гээд байна хэхэ” хэмээсэн байна.Гэр бүлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье.

Цааш унших