Мариа Петтерссон хэмээх нисгэгч бүсгүй Инстаграмд 541 000 гаруй дагагчтай. Түүнийг дагах шалтгаан бол дур булаам, нисгэгч, йогачин зэрэг олон гайхалтай чадвартай нь холбоотой юм. Өдгөө 36 настай Швед гаралтай нисгэгч бүсгүй онгоцны бүхээгт байгаа зураг болон очсон улс орныхоо үзэсгэлэнт газарт йогын дасгал хийдэг нь олны анхаарлыг эрхгүй татдаг байна. Тэрбээр саяхан ээж болсон бөгөөд аз жаргалтай, өөдрөг үзэл, амьдралын эрүүл зөв дадал зуршил нь дагагчдынх нь тоог улам өсгөдөг ажээ. Түүний зургуудаас хүргэж байна. Бэлтгэсэн А.Маша
Зохиогч: cool
Фантастик продакшны жүжигчин С.Барслхагвыг танихгүй хүн ховор. “Зүрхний хилэн” уран сайхны кинонд Манж амбангын дүрийг бүтээсэн тэрээр багаасаа дэлгэцийн урлагтай нөхөрлөсөн нэгэн. Дунд сургуулийн сурагч байхдаа МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлэг “Цох” хөтөлбөрийн жүжигчин явсан тэрээр СУИС-д элсэлт өгөөд тэнцээгүй тэрээр нэг хэсэг КУДС-д суралцсан. Гэвч СУИС-д орох хүсэл мөрөөдөл нь түүнийг нэг жилийн завсарлага чөлөө авахад хүргэсэн. Үеийнхнээсээ нэг жилийн хойно ч гэлээ СУИС-д оюутан байхдаа С1 телевизэд “Шоу биз” энтертаймэнт нэвтрүүлгийг хөтөлж байв. Тухайн үедээ дөнгөж 21 настай, ёстой л “Цагаахан халгай” явжээ тэр.
Богдын ордны урчуудын бүтээсэн XX зууны эхэн үед алт, шүр, чулуу, сувдаар чимсэн Дондогдулам хатны сувдан тоорцог өдгөө Богд хааны ордон музейп хадгалагдаж байгаа. Хүрэн торгон суурьтай жижиг сувдан битүү дагнаас хээн дээр дунд зэргийн сувд давхар шигтгэсэн чимэгтэй, магнайд алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн гэрэлт чулуун шигтгээтэй, шүрэн эм хас хээтэй сувдан сампинтай, улаан торгон дотортой тоорцог маш нарийн хийцтэй. Энэ тоорцгийг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын Эх дагина, Цагаан дара хатан Дондогдуламд зориулж урласан бөгөөд энэхүү тоорцгийг асаасан байдлаар авахуулсан түүний гэрэл зураг хадгалагдан үлдсэн байдаг. Эх сурвалж: Богд хааны ордон музей.
Гала хамтлагийн дуучин гэдгээр олонд танигдсан Ч.Уранхолбоо буюу дуучин Ч.Ану өдгөө 5 сайхан охины ээж болсон. Гэсэн хэдий ч тэрээр налайж намба суухыг илүүд үзээгүй. Нийгмийн бүхий л сайн дурын арга хэмжээд дуу хоолойгоо өргөсөөр яваа. Түүний том охин өдгөө дунд сургуулийн 2-р ангийн сурагч болсон бөгөөд ээжтэйгээ хамт тик ток хийдэг болжээ.
Ордуудын 12-р сарын зурхай Өнөөдөр 2020 оны 12-р сарын 01. Өнөөдрийг тооцохгүй бол 2020 он дуусахад 30 хоног үлджээ. Энэ жилийн сүүлийн сар эхэлж байгаатай холбоотойгоор ордуудын 12-р сарын зурхайг хүргэж байна. Хонь Сарын эхээр аливаа зүйлийн учиг зангилааг олох гэж, гарц гаргалгааг олох гэж тархиа ихээхэн ажиллуулахаас гадна таны хувьд бэлэн байгаа зүйлийг хийхээсээ илүүтэй эвлүүлж, нийлүүлж, учрыг нь олох чимхлүүр ажлуудыг барьж авна. Онцгой эрч хүчтэй, маш их хурц эрэмгий шинж чанартай байна. Ялангуяа эрчүүдийн хувьд бүхнийг чадагч, супер баатар мэт өөрийгөө сэтгэнэ. Бусдад хандах хандлагаа сайжруулах, нийтэч, боловсон зан байдалд суралцаж, тэр жишгээр алба амины бүх зүйлд…
Улсын Дээд шүүх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах журмаа саяхан батлан гаргасан юм. Журмын дагуу шүүх хуралдаан хийх бэлтгэл ажлыг хийж, ирэх долоо хоногоос шүүх хурлуудаа товлон зарлаж эхэлжээ. Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим ирэх даваа гаригт буюу 12 дугаар сарын 7-нд хуралдаж, нийт 11 хэргийг хянан хэлэлцэх болсон байна. Харин 12 дугаар сарын 9-нд болох Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар 12 хэргийг хэлэлцэнэ. Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан 12 дугаар сарын 11-ний баасан гаригт болох товтой байгаа гэнэ. Бүх нийтийн бэлэн байдлын үед хэргийн оролцогчид, өмгөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдаанд цахимаар оролцох юм байна.
Уянгалаг дуугаараа олны сонорыг мялааж өөрийн гэсэн фенүүдтэй болж амжсан дуучин, жүжигчин Баярцэнгэл өөрийн гадаад төрхөндөө өөрчлөлт хийжээ. Энэхүү өөрчлөлт нь түүний 2 жилийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн аж. Тэрээр энэ тухайгаа “Дунд нь миарсан гэхдээ одоо ч бэлтгэлээ гэртээ хийж байгаа” хэмээн фэнүүддээ туршлагаасаа хуваалцжээ. Дуучин залуугийн хувьд 2008 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд хоббигоороо дуулдаг гэсэн.
Эрүүл мэндийн яамнаас короновирусын халдвар авсан нэг иргэний эмчилгээний зардал дундажаар 8 сая төгрөг болж буйг зарласан. Тэгвэл тус яамнаас эмчилгээний төсвийн задаргааг ил болгожээ Хөнгөн Хүнд
Монголын орчин үеийн төгс хос гэгддэг Ч.Цэнгүүн С.Төгс нар нэгэн нэгэн сонирхолтой челланжийг эхлүүлжээ. С.Төгс найз залуугийнхаа нүүрийг будаж, өөрийнхөө ихэр мэт ижил төрхийг гаргасан байна. Уг челланж олны танил хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Тухайлбал, загвар өмсөгч С.Сарнай нөхөр Мөнх-Эрдэнийнхээ нүүрийг будахыг хүсч байгаагаа илэрхийлээд авсан байна.
Ёооё, боль боль ингэж шинжилгээ авахгүй ээ. Өчигдөржин сошиалаар шинжилгээ зохион байгуулалт муутай байна гэж шүүмжилсэн. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа. Өнөөдөр 11.40-11.45 цагийн хооронд шинжилгээ өгөх цаг авч бүртгүүлсэн хүүхдээ дагуулаад 10.30 гэхэд 21-р сургууль дээр очтол бараг 1-р төрөх хүртэл урт дараалал. Сургууль руу дөхөөд зохицуулж буй цагдаа нартай уулзаж учрыг асуухад “-119.mn-д бүртгүүлж цаг авсан нь хамаарахгүй ээ. Бүгд оочерлож байна. Өчигдөр өгч чадаагүй хүмүүс ч өнөөдөр дахиад оочерлож байна. Оочерлож байгаад л шинжилгээгээ өгнө” гэж хэлэх юм. Арай ч дээ. Оюутан, өндөр настан…голдуу даарсан хүмүүс. Оюутан залуус ихэнхи нь нимгэн хувцастай, даарсанаасаа болоод доороо дэвхцсэн хүмүүс…
