Түмэн олныхоо зол жаргалын төлөө тэмцлийн гал дунд хатуужиж нэр нь тодорсон эрэлхэг эмэгтэй олон байдгийг хүн төрөлхтний түүх мэднэ. Фашист зандалчдын дүүжлүүр доор тэргүүнээ гудайлгүй зогсож << Зөвлөлт эх орон мандтугай>> гэж эцсийн үгээ хэлж байхдаа Ленийн комсомолын гишүүн, зоригт эх оронч эмэгтэй Зоя Космодемьянская дөнгөж арван наймхан настай байжээ. Ардын хувьсгалын ялалтыг хамгаалан хувьсгалын эсэргүүчүүдтэй тэмцэж явахдаа дайсанд баригдаад хадан хясааны ирмэг дээрээс << Эх орон мандутгай! >>, << Нам эвлэл мандтугай>> гэж эцсийн үгээ зоригтой хэлээд дайсны гарь амь үрэгдсэн эрэлхэг эмэгтэй Т.Бор арван есхөн настай байлаа. 1913 онд Дундговь аймгийн Өлзийт сумын ард Түвдэнгийн нэгэн охин…
Зохиогч: cool
Бөхөн Бөхөн бол бөгтгөр давжаа биетэй,туяхан нарийн хөлтэй,хандгайнх мэт монхор хамартай,сүүгээр бойжигч амьтан юм.Хүйсийн говь,хар ус нуурын өмнөд тал,Дөрөө нуур,Шаргын говийн баруун энгэр,Хар азаргын нурууны зүүн биеэр оршино.Энэ гөрөөс соргог, хорхой бөхөн гэж хоёр зүйл байдаг. Соргог бөхөн одоо манай оронд үзэгдэхгүй болжээ.Хорхой бөхөн зун бор, өвөл саарал зүстэй, зоогоо дагасан нарийн бор судалтай, хэвэл гуяны дотор тал нь цайвар өнгөтэй байна. Бөхөн бол хуурайвтар хээр буюу говийн амьтан.Гэхдээ гантай юмуу, цас ихтэй жил уулын бэл,аараг толгод зэрэг өвс ногоо элбэгтэй нөмөр газар барааддаг. Голдуу таана,хөмөл,хялгана,шаваг,ерхөг,агь,хазаар өвс,бударгана,тэсэг өвс иднэ.Дорно дахинд эрт дээр үеэс эхлэн бөхөнгийн хув мэт улбар шар эврийг…
Монгол улсын Засгийн газар, УОК-ынхон өчигдөр хуралдаж нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймгуудад хөл хорионы хатуу дэглэмийг 10 хоногоор сунгасан. Ингэхдээ эдийн засгийн нөхцөл байдлаа бодож нэр бүхий 18 салбарын үйл ажиллагааг маргааш буюу 12 дугаар сарын 1-нээс халдвар хамгаалалтын дэглэм дор хэвийн үргэлжлүүлэхээр болсныг УОК дарга, Шадар сайд Я.Содбаатар албан ёсоор мэдэгдсэн. Эдгээр 18 салбар дотор арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон нь иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Манай улсад дээр салбарт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдийн эзэд нь БНХАУ-ын иргэд байдгыг хэн хүнгүй мэднэ. Гэтэл тэднийг дэмжиж, өөрийн иргэдийнхээ амьжиргааны өдрийн орлого, хувийн бизнес,…
Улс оронд маань цар тахлын аюул нүүрлэж, бүх нийтийн хөл хорионы өдрүүд үргэлжилж байна. Гаднынханд хилээ хаасан монголчуудын маань дунд ковид-19 яагаад тархав. Үнэндээ гадаадаас ирсэн иргэдийг 21 хоногийн тусгаарлалтын дэглэм сахиулах үеэр сахилга хариуцлага алдсан зүйл байгааг хаана хаана хүлээн зөвшөөрч, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох учиртай. Юуны өмнө гадаадад амьдарч байгаа элэг нэгт монголчуудаа эх оронд нь авч ирсэн төр засгийн шийдвэрийг буруутгах гэсэнгүй. Нэгэнт эх орондоо ирсэн иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлалтад байлган, эмчилгээ оношилгооны тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмч эмнэлгийн ажилтнуудыг ч буруутгах аргагүй. Тэгвэл хэн буруутай байж болох вэ. Гадаадаас ирсэн иргэдээс 21 хоногийн хугацаанд “Энхсаран” сувилалд тусгаарлагдаад…
Хотын дарга “Намайг зохион байгуулалттайгаар харлуулж байна” гэв Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж бусдын толгой дээрх өвсийг харах гэгчийн үлгэрээр Хотын дарга маань өөрийнхөө буруу бодлогогүй, иргэдийг удаа дараа чирэгдүүлсэн шийдвэр, цагаа олоогүй үг хэллэг, мэдрэмжгүй пиарынхаа бурууг өөртөө болон өөрийн багийнхандаа зүүх дургүй байгаа бололтой. Тэрбээр твиттерт “Энэ тролл багууд их зохион байгуулалттай байгаа, өмнөх удирдлагуудын булай булхай луйвар шахаануудыг гаргаад ирэх вий гэж та хэдийг хөлсөлсөн болж таарлаа гэж бодож байна.. Ингэх тусам бэлдэж байгаад тус тусад нь үндэслэлтэй хөдөлшгүй нотлох баримтын хамт гаргаад өгнө өө” гэсэн байх юм. Хотын дарга Д.Сумъяабазарын хөл хорионы үед гаргасан эргэж…
ГИХГ-ын ажилтныг хахуульдахыг завдсан учир өвөрлөгч эр Балжиннямыг саатуулжээ -Тэрбээр нутаг нэгтнүүдээ залилсан байж болзошгүй гэнэ- Өвөрлөгч иргэн Балжинням гэх эрийг Монголын хууль сахиулах байгууллагынхан шалтгаангүй барьж хорилоо, гэмт хэрэг үйлдээгүй хүнийг сулла, НҮБ-ын дүрвэгч болгох, хууль, эрх зүй, хүний эрхийн тусламж үзүүлэх талаар бүгд анхааран хичээцгээе хэмээн олон нийтийн сүлжээнд зарим иргэн бичих болсон. Тухайн өвөрлөгч иргэн үнэхээр дүрвэгч, гэм буруугүй хүн байсан уу гэдэг эргэлзээтэй бөгөөд зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг “Монгол охидын биеийг хятадуудад үнэлүүлдэг байсан байж болзошгүй” хэмээн бичсэн байв. Юутай ч тухайн иргэний ийм үйлдэл өдүүлдэг байж болзошгүй гэх мэдээллийг хахуулийн хэргийг шалгах явцдаа хууль сахиулах…
Ковид-19 халдварын хүндрэлийг давахад хөл хорио тогтоож эдийн засгаа унагахаас өөр арга байхгүй гэж үү? сэдвээр физикийн ухааны доктор Ж.Эрдэнэтогтох судалгаа гаргасан байна. Түүний санал, судалгааг хүргэж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед баримтлах Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний түр аргачлалыг баталсан. Тус аргачлалаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд шүүх хэрэг, гомдол, хүсэлт, санал, дүгнэлт хүлээн авах, шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүх хуралдаанд оролцогчийг дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулах, шүүхийн шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлтэй, прокурорт буцаасан хэргийг холбогдох шүүх, прокурорын байгууллагад хүргүүлэхтэй…
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн хоёр, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 10,308 хүнд шинжилгээ хийхэд долоон хүний сорьцод коронавиурс илэрлээ. Улаанбаатарт хоёр хүнээс коронавирус илэрсэн бөгөөд энэ хоёр хүн ойрын хавьтал тул тусгаарлагдсан байсан. Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн л ойрын хавьтлаас илэрсэн. Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр халдвар бүртгэгдээгүй” гэлээ. Дотоодод гарсан 348 халдвар: (2020.11.30-ны байдлаар) Сэлэнгэд 179 Улаанбаатарт 77 Дархан-Уулд 44 Орхонд 22 Дорноговьд 21 Говьсүмбэрт 3 Архангайд…
Та нарт ковид-19-ийн эсрэг Австралийн ЗГ хэрхэн арга хэмжээ авсан тухай сонирхолтой байж магад гээд оруулж байна. Австралид нийт 28k орчим халдвартай хүн илэрснээс 25k нь эдгэрсэн. 907 нь нас барсан. Өнөөдрийн байдлаар 68 идэвхитэй халдвар байна. Засгийн газар нь эрүүл мэндийн салбартаа дараах арга хэмжээг авсан: 1. Улсын болон хувийн бүх эмнэлэгүүдтэйгээ холбогдож халдварын тоо огцом өсөх үед хэрхэн хүлээн авах талаар гэрээ байгуулж бэлэн байдалтай болгосон. 2. Эмнэлэг бүрд өвчтөн хүлээн авах тусгай тасгууд бэлдэж анагаахын төгсөх курсын оюутнууд, саяхан тэтгэвэрт гарсан эмч нартай холбогдож онц байдлын үед шууд ажиллуулах гэрээ хийсэн. Мөн одоо ажиллаж буй бүх…
