Зохиогч: cool

Ковидоос айх хэрэггүй гэнэ ээ!! КОВИД тусаад эдгэрсэн тухайгаа АНУ-д амьдардаг 43 настай энэ залуу өвчний шинж тэмдэг, түүнийг эмчилсэн талаараа маш энгийн ойлгомжтой ярьж байна. Сонсоход илүүдэхгүй!! Америкт ковид туссан тохиолдолд зүрх судасны болоод бүр хүнд өвчингүй л бол эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Хүүхдүүд ковид туссан ч жирийн л ханиад шиг л хэд хоног чөлөө аваад л болоо гэнэ. Ковид тусснаа мэдэнгүүтээ гэртээ карантилаад дархлаагаа дэмжиж С витамин, Д витамин, загасны тос, цайр уусан. Халуун сармистай шөл, шингэн зүйл сайн уугаад амрахад л шинж тэмдэг илэрснээс 10 хоногийн дотор л эмчлэгдэж байна гэж ярилаа. Вирусыг устгах гол…

Цааш унших

2000 новшнуудад самараа дээрэмдүүлсэн амьтад эхнээсээ үхэж байна! Бүх мод шархтай үлдэж, шархаар нь хичнээн гадны биет орж амьдаар нь идэж устгах бол? Самарчид ядуу мөнгөгүй байж болно. Ой мод, ан амьтадаа боддоггүй эх орноо хайрлаж хамгаалах сэтгэлгүй бол чиний арчаагүй дээ ядуу байгаад чинь хохь чинь гэж хэлээд улс нь цэрэг цагдаагаа гаргаж өндөр торгууль тавьж хамгаалахаас өөр яахав дээ! Эх оронд чинь нэг ширхэг ургаа мод хүртэл багтана! Самар зарна гэсэн зар болгоны самарыг хурааж өндөр торгууль тавьж хураасан самрын үр болгоныг нь үрслүүлж мод болгохыг шаардаж байна!

Цааш унших

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавируст халдвараар бүртгэгдсэн иргэний явсан зам маршрутын дагуу ЗӨСТ-өөс хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн явцад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байна. Тус сумын ЗДТГ, банк, худалдаа үйлчилгээний газрууд, шатахуун түгээх станц, нэгдүгээр хавьтлын айл өрхийн гэр, байшин, нүхэн жорлон зэрэг 99 обьектын 5020 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийгдээд байна.

Цааш унших

Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2020.11.30 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.11.29-ний 06:00 цагаас 2020.11.30-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 257,990 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 25 объектын 12,461 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Тухайлбал, тусгаарлан ажиглах байраар ашиглаж буй Алтай, Эрхэс, Намуун зочид буудлуудад ЗӨСҮТ-өөс хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн байдал хяналт тавьсан байна. ОНЦЛОХ:…

Цааш унших

“Жинжиймаа”, “Эх бүрдийн домог”, “Суварган цэнхэр уулс” зэрэг кинонуудаар үзэгчдийн хайр хүндэтгэлийн хүлээсэн жүжигчин бол Н.Батцэцэг. Түүнийг залуу байхад төдийгүй одоо ч нүд унагах эр олон. Тэгвэл эрхэм жүжигчин бага байхдаа өөрийнхөө хацар дээрх мэнгэндээ их дургүй хүүхэд байсан гэдэг. Энэ талаараа саяхан “Хүүхэд байхдаа бүх хүүхдүүд цэвэрхэн нүүртэй байгаад байхад би л нүднийхээ дор мэнгэтэй байсан. Тэгээд бусад шигээ болохыг хүсдэг байлаа. Мэнгээ томрох тусам авчихаж болмоор санагддаг болсон. Тэгээд нэг өдөр авахуулах гээд зөндөө оролдоод болоогүй ээ” хэмээн дурсан ярьжээ.

Цааш унших

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын хавьтлын болон сайн дурын шинжилгээ, мөн голомтын бүсэд хийх өргөтгөсөн шинжилгээний төвүүдийг ажиллуулж байна. ТУХАЙЛБАЛ: • 2020.11.14-нөөс эхлэн “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдын ойрын болон дам хавьтлыг шинжилгээнд хамруулах 18 цэг, • 2020.11.17-ноос эхлэн “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээ өгөх хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийг 92 өрхийн эрүүл мэндийн төв, • 2020.11.24-нөөс эхлэн “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд өргөтгөсөн байдлаар шинжилгээ хийх 12 төвийг тус, тус ажиллуулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 123 төв, явуулын 2 баг нийт 7197 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэснээр…

Цааш унших

Улсын Их Хурлын дарга Г.Зандашатар, дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-амгалан,  тус хорооны гишүүн Д.Тогтохсүрэн нар 21 аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нартай цахимаар хуралдаж цаг үеийн мэдээлэл авч байна. Тодруулбал, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбат цахим хуралд оролцож Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах саналаа хэлж, Орхон аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, Цар тахалтай тэмцэх чиглэлээр орон нутагт хийгдэж буй ажлыг тайлагналаа. Мөн 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит II хуралдаанаар хэлэлцэн баталсан асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм. 

Цааш унших

Орхон аймагт 2020 оны 11-р сарын 26-аас хойш халдвар нэмж бүртгэгдээгүй байна. Батлагдсан нийт 22 тохиолдлын ойрын болон дам хавьтлыг бүрэн хяналтдаа авчээ. Өчигдөр буюу 11-р сарын 30-ны өдөр 449 иргэнд түргэвчилсэн шинжилгээ хийгджээ. Үүнд дам хавьтлын иргэдээс түүврийн аргаар сонгосон 312 иргэн болон постууд дээр гарч байгаа албан хаагчдыг хамруулсан бөгөөд бүгд сөрөг буюу халдваргүй гарчээ. Аймгийн хэмжээнд нийт 18013 иргэнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулсан бөгөөд үүнээс 2499 иргэнд PCR шинжилгээ хийгджээ. Батлагдсан нийт 22 тохиолдлын 68 хувь нь баянцагаан багийн вокзалд амьдардаг бөгөөд Вокзал орчмын 541 иргэнийг бүрэн шинжилгээнд хамрууллаа. Мөн халдвар батлагдсан Зэст, Согоот, Уртбулаг, Их залуу,…

Цааш унших

Орхон аймгийн Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Энэхүү хурлаас Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2020-12-01-ний өдрийн А/697 дугаартай захирамж гарлаа. Онцгой комиссын хурлаас гарсан хэд хэдэн шийдвэрийг иргэдэд танилцуулж байна. Үүнд: 1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд үргэлжилж байсан бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл тогтоов. 2. Баян-Өндөр, Жаргалант сумдын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх ресторан,…

Цааш унших

Хошин урлагийн “Макс” хамтлагийн захирал гуншигтай уран бүтээлч бол МУГЖ Эрдэнэзаан. Хөл хорионы үеэр УОК-оос үсчин гоо сайхан ажил үйлчилгээгээ явуулахыг хориглоод байгаа. Энэ цаг үед эрчүүдийн үс эмэгтэйчүүдийнхээс дутахааргүй ургаж буйг сошиал сонирхогчид цахим хуудаснаа бичсээр байна. Тэдний нэг нь эрхэм гавъяат маань бололтой. Өөрийн цахим хуудаснаа сахал, үсэндээ баригдаад өнгө зүсээ алдсан гэрэл зургаа нийтэлжээ.

Цааш унших