Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай өсвөр насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой “Хүлээлгийн өрөө” подкаст сонсогчдын хүртээл болоод багагүй хугацааг үдсэн. Уг подкастыг хөтлөн явуулдаг хоёр бүсгүй хоёулаа Герман улсад ажиллаж амьдардаг. Тэдний нэг ганц бие ээж Аригийн гэрэл зургаас сонирхуулъя.
Зохиогч: cool
Сэтгүүлч Б.Отгоны байр суурь: Хариу хэрэггүй юм бол шинжилгээ авч яах гэсэн юм бэ? Нэг шинжилгээ 150,000 төгрөг гэсэн биз дээ. Хайран мөнгө. Ер нь тэр олон хүнийг бөөгнөрүүлж, хар хүйтэнд өдөржин гадаа зогсоосны зорилго юу байсан бэ? “Дайн ирэхэд дариа нухсээр эцэст нь хоёр гараа өргөөд бууж өгнө гэж үүнийг хэлдэг юм!! Ковидоор айлгаж ард түмнээ ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан мөртлөө төрийн байж буй царай. Аль 10 сарын өмнөөс Ковидтой тэмцэнэ гэж татварын төлөгчдийн өчнөөн мөнгөөр гараа угааж, хулгайгаа хууль ёсны болгохын тулд хууль хүртэл баталсан биз дээ. Эцсийн дүндээ шинжилгээ ч авч чадахгүй.…
“ХҮРЭЛСҮХ” ЯВАХ ЦАГ БОЛЛОО, ХОНГОР МИНЬ МАН-ын дотоод амьдралыг гаднаас нь учир мэдэхгүй хүний нүдээр харахад тогтуун сайхан л байна. Гэсэн хэдий ч дотроо бол чүдэнз зурвал хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн дарьтай торх шиг байгаа нь анзаарагдана. Хэзээнээсээ МАН дотроо чимээгүй алалцдаг. АН гадагшаа чимээтэй алалцдагаараа алдартай. Нэг. Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо хүний, өөрийн намтай нийлэн 2017 оноос эхлэн намынхаа эрхийг төрийн эрхтэй цуг авсан нь үнэн. Өмнө нь эл эрхийг атгаж байсан Хотын фракцыг нухчин дарж, ялахыг нь ялж, яллахыг нь яллаж, урвуулахыг нь урвуулж, элсүүлэхийг нь элсүүлж, үлдсэнийг нь үмхлэх хоолноос нь салгаж энэ хүрлээ. Гэхдээ хотын фракц…
Монголын эрэгтэй загварын загвар өмсөгч болох Энхболд, Галбадрах, Чингүүн нар үй зайгүй найзууд. Охид бүсгүйчүүдийн харцыг булаадаг тэд бие бялдарын бэлтгэл сургуулилтаа хамт хийдэг аж. Энэ тухай загвар өмсөгч Галбадрах өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ. Өдгөө загвар өмсөгч Энхболдын хувьд хэд хэдэн компаниудын нүүр царай болоод буй. Харин Галбадрах “Herbalife” эрүүл хооллолтын нүүр царай болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй. А.Чингүүний хувьд “Их засаг” их сургуулийн хүргэн болсноос хойш нэг хэсэг амьдралаа төвхнүүлэх гээд загварын ертөнцөөс түр хөндийрсөн ч, саяхнаас салбартаа эргэн ирсэн.
Нам дагасан найз нөхдийнхөө буянаар балетын багшаас Засгийн газрын хэвлэлийн албаны ажилтан хүртлээ дэвшсэн хүн бол Сүнээ. Дандар баатарын зээнцэр тэрээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй янаг амрагийн холбоотой хэмээн цоллуулж явсан. Энэ бүгдийг үгүйсгэсэн тэрээр эрхлэх хүнгүй болсондоо гунирхаж яваа гэнэ шүү. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Гоё том хүний цуврал кино үзэж байгаа. Эрхлэх юмсаан” гэжээ.
Загвар өмсөгч С.Төгсийн экс нөхөр Н.Эрдэнэцогт өнөөг хүртэл ганц бие яваа. Тэрээр өөрийн охин дүүгээрээ гангарсан гэрэл зургаа нийлэсэн байна. Эхнэрээсээ салснаас хойш нэг хэсэг бор дарсанд орж, зугаа цэнгэл хөөсөн тэрээр эргэн томоожсон бололтой. С.Төгс, Н.Эрдэнэцогт нар монголын загварын ертөнцийн нүүр царай болж “Хамгийн төгс хос” гэгдээд байсан. Гэвч охиноо төрсний дараа тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Хөөрхөн охиныхоо хамт реклам сурталчилгаанд тоглож, сонин сэтгүүлийн нүүрийг чимдэг байсан тэдний тухай элдэв янзын мэдээлэл олны чихийг дэлдийлгэсэн үе бий. Загвар өмсөгч Н.Эрдэнэцогт эхнэрээ гадаадын загварын шоунд оролцохоор явсан хойгуур шөнийн цэнгээний газарт тайчигч бүсгүйтэй наадаж буй зураг нь хэвлэлд дэлгэгдэж…
Хөл хорионы энэ өдрүүдийг хүн бүр өөр өөрийнхөөрөө өнгөрүүлж байна. Ихэнх хүмүүс уйдаснаа гайхан сошиалд бичиж буй бол зарим нь боломж болгон ашиглаж өөрийгөө хөгжүүлж, бие галбиртаа анхаарч эхэлжээ. Тэдний нэг бол UB Comedy клубын гишүүн, комедиан У.Содхүү буюу Содоо. Сонирхолынхоо дагуу сагсан бөмбөг тайлбарладаг тэрээр жингээ нэлээд эрчимтэй хасч эхэлсэн байна. Өдгөө 24 настай тэрээр хэдийнэ гэрлэж, 2 хүүхдийн аав болсон гэдэг. Багын унаган махтай тэрээр ээжээсээ 5,8кг жинтэй төрж байжээ. Өөрийнхөө болон аавынхаа тухай нэгэн хэвлэл ярихдаа “Би дээрээ гурван эгчтэй, айлын бага. Аав Сүхбаатар аймгийн Алтан-Овоонд очиж, “надад хүү хайрлаач” гэж гуйсан юм билээ. Тэгээд аав минь…
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын түүх дурсамжийг өгүүлсэн “President Battulga” ном Сингапур улсын зах зээлд борлуулагдаж эхэлжээ. Энэ тухай түүний сайн найз, бизнес хамтрагч Билли өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ. Тэрээр “Сингапурын хамгийн том Кинокуния” номын дэлгүүрт Монголын Ерөнхийлөгчийн анхны ном хэвлэгдэн иржээ. Монголчуудаар бахархаж байна, баяр хүргэе” гэсэн байна. Уг номыг дэлхийд тэргүүлэгч хэвлэн нийтлэгч компаниудын нэг “Пингвин” хэвлэлийн газраас хэвлэн гаргажээ. Өнгөрсөн 10 дугаар сард хэвлэгдсэн энэхүү ном нь тус хэвлэлийн газрын түүхэн дэх ажил үүргээ гүйцэтгэж буй Ерөнхийлөгчийн талаар гаргаж байгаа анхны ном юм байна. Өөрөөр хэлбэл, “Пингвин” хэвлэлийн газраас өмнө нь улстөрчдийн намтар, дурсамж, дурдатгал болон тэдний тухай…
Single Lаdies киноны гуравдугаар ангид Хадаан хэмээх бүсгүйн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Сансармааг Монголын хүсэмжит бүсгүйчүүдийн тоонд багтаах болсон. Жүжигчин гэхээсээ илүүтэй фото моделийн чиглэлд түлхүү анхаарлаа хандуулж буй тэрбээр өнгөрсөн жил сүй тавьснаа зарласан. Вьетнам улсын Лан Ха арал дээр амарч яваа түүнд найз залуу нь сүйн бөгж бэлэглэсэн гэдэг. Харин түүний найз залуугаар хэн гэгч эрхэм тодорсон бол? Одоогоор энэ асуулт таавар хэвээр байна. Ямартаа ч тэр найз залуугаараа гангарч явна
“Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иш өдгөө харь улсад ажиллаж амьдарч байгаа. Одоогоос хэдэн жилийн тэртээ урлагийн тогоонд чанагдаж байсан тэрээр рок попын ахан дүүсээ санасан бололтой. Сүүлийн үед цахим хуудаснаа урлаг уран сайхан гэж явсан үеийнхээ гэрэл зургуудийг нийтлэжээ. Түүний хувьд МУГЖ Д.Хүрлээгийн охин Намуунаатай багагүй хугацаанд романс үүсгэж явсан. Салсан цагаасаа хойш Х.Намуунаа эх орондоо мандан бадарсан бол “Mixx” хамтлагийн дуучин О.Гүнчин-Иш алс хол АНУ-д амьдарч эхэлсэн бөгөөд эхнэртэй болж, бүл нэмжээ.
