Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболдын хамтаар өнөөдөр Онцгой байдлын газарт ажиллалаа. Тэрээр албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, техник хэрэгслийн нөхцөл байдалтай танилцаж төрийн байгууллагуудын алба хаагчид тэр дундаа онцгой нөхцөлд ажилладаг эдгээр алба хаагчдын нийгмийн асуудал болоод ажил хөдөлмөр эрхлэхэд ямар нэгэн саадгүй байх нь чухал гэдгийг онцоллоо. Түүнчлэн энэ үеэр Онцгой байдлын газраас аюулт үзэгдэл буюу гамшгийн шинж чанартай дуудлага болон тайлан мэдээг танилцуулсан юм. Орхон аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд гамшигт аюулт үзэгдлийн гаралт буурсан үзүүлэлттэй гарсан байна. Гэсэн хэдий ч…
Зохиогч: cool
Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар “Дун Фан интернэйшнл трейд” ХХК, “Мөнхбаясах кэйсэнг” ХХК, “Хасумегаватт” ХХК, “Төгс бүтээмж” ХХК, “Эс Эс Си Монголиа фүүд” ХХК, “Стандарт шуудай” ХХК, “Сайле фүүд” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс түлсэн зөрчлийг илрүүлэн 247,2 тонн түүхий нүүрсийг хураан авч, “Амгалан дулааны станц”-д шилжүүлсэн байна. Мөн агаар хамгаалах төхөөрөмж ажиллуулах журам зөрчсөн “Петранано” ХХК, “Амин хүнс” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын торгуулийн арга хэмжээ авчээ. Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргүүдийн гэр хорооллын 21 хорооны…
Монголын үнэн сонин 2020.11.04 “COVID-19” цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа. -Засгийн газрын шийдвэрээр Цагааннуур, Боршоо боомтуудыг 21 хоногийн хугацаанд хаасан. Мөн Алтанбулагийн хилийн боомтыг хаана гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Уг боомтыг хаах юм уу? -Алтанбулагийн боомтыг хаах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Монгол Улсын экспортын хүнсний хангамж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гол урсгал энэ боомтоор дамжиж байна. Тиймээс Алтанбулагийн боомтыг хаахгүй, харин тээврийн зохицуулалт хийнэ. Учир нь, ОХУ, Европын орнуудад “COVID-19” цар тахлын хоёр дахь давлагаа маш хүчтэй явагдаж байна. Манай хилийн цаадах нь Наушк өртөөнөөс эхлээд цар тахлын халдварын өвчлөл…
Төрөөс мал аж ахуйн салбараа дэмжих бодлогын хүрээнд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор инженерийн хийцтэй худаг байгуулахаар ХХААХҮЯ-наас сонгон шалгаруулалт зарласан ч хөрөнгийг нь луйвардсан хэрэгт холбогдсон Н.Ломбохүү, Э.Балжинням нарт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт дахин үйлдэж шүүхэд шилжүүллээ. Тэд худаг гаргах тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагатай нийлж төсвийн хөрөнгийг луйвардаж, завшсан, хоосон баримтаар төлбөрөө авч мөнгө угаасан нь шалгалтаар тогтоогдоод буй юм. Тодруулбал, Завхан аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын эрх бүхий албан тушаалтнууд болох дээрх хоёр хүн албан тушаалаа урвуулж, Завханмандал сумын нутагт инженерийн хийцтэй хоёр худаг барих тендерт шалгарсан компани ажлаа огт хийгээгүй байхад барилгыг хүлээн авсан…
Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч В.Адъяа, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Эрдэнэбат нар сумын Төлөөлөгчдийн хамт “Анхны оч” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчидтай уулзаж эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Увс аймгийн харьяат улсын аварга П. Бүрэнтөгсийнх одонгийн хүүхдээ өнөө маргаашгүй өлгийдөхөөр зэхэж байгаа ажээ. Түүний гэргий Ч.Номин-Эрдэнэ монголын нэр хүндтэй эмнэлэг гэгддэг Интермэд эмнэлгийн жиржмсний хяналтад явж байгаа аж. Ч.Номин-Эрдэнэ бүсгүй Хэнтий аймгийн Дархан сумын харьяат бөгөөд тэд арваад жил хамтдаа амьдарч хорвоогийн бор хоногийг хамтдаа туулж яваа ажээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ болон бусад байгууллагуудтай хамтран “Карьер экспо” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг жил бүр зохион байгуулдаг . Хөдөлмөрийн насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны талаарх мэдээллээр хангах, холбон зуучлах зорилготой тус арга хэмжээ “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” уриатайгаар энэ сарын 07-ны өдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд болох аж. Энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн холбоо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр 50 орчим…
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Түргэн тусламжийн төв нь нийт таван өрхийн 11 хүнд угаарын хийн хордлого тайлах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Мөн хоёр өрхийн таван хүнд дуудлагаар үйлчилж, хоёр хүүхэд, нэг насанд хүрэгчид зөвлөгөө өгч ажиллажээ. Одоогоор угаарын хийн хордлогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй байна. Түүхий нүүрсийг хориглох тухай…
Дуучин Д.Отгонжаргал гэхээр Миний ээж тэмээчин, Хайрлахын жаргал, Хун галуу гээд хүн бүрт өөр өөрийн танил, дотно дуунууд санаанд бууна. Тэгвэл эрхэм дуучин маань сонсогч түмэндээ “Хун галуу” хэмээх уран бүтээлийн тоглолтоороо бэлэг барихаар бэлтгэл ажлаа хангасаар байна. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 14-нд 19:00 цагаас Улаанбаатар паласын концертын их танхимд ганцхан удаа тоглохоор тов тогтоожээ. Түүний уран бүтээлийн цэнгүүнд Гавьяат жүжигчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан, “Хар сарнай”-н С.Амармандах, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Алтанжаргал, жүжигчин И.Идэрмаа, “UB DRUMS” бөмбөрийн хамтлаг, “Салхи” хамтлаг, бүжгийн “UB dance” зэрэг хамтлаг, дуучид оролцоно.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын том хүү Э.Батшугарын хоёр дахь эхнэрээр тодорч, хамаг хайрыг булаасан бүсгүй бол БНСУ-ын Үндэсний их сургуульд жүжигчний мэргэжлээр сурч төгссөн Б.Янжиндулам. Тэрбээр хоёр жилийн өмнө “Adore Boutique” дэлгүүр нээж% бүсгүйчүүдийн талархлыг ихээр хүлээсэн. Дэлгүүрээ өргөжүүлэн “Adore Flower Studio”-гоо нээсэн тэрбээр дэлгүүрүүдийнхээ салбаруудыг нээжээ. Б.Янжиндулам бүсгүй хэзээнээс амьтны үсэн эдлэлээс татгалзадаг. Тиймээс өөрийн нэрийн дэлгүүрүүд дээр яг л жинхэнэ үслэг мэт сор сайтай шубыг худалдаанд гаргаж байсан.
