Зохиогч: cool

ШӨХТГ-ын Улсын байцаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газар, МХЕГ, Мал эмнэлгийн газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Ингэхдээ манай аймагт үйл ажиллагаа явуулж буй барьцаалан зээлдүүлэх газар, зах худалдааны төвүүд, супермаркетууд болон “Эрдэнэт Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-уудад хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал болон зарим асуудлын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж буюу ломбардуудаас стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгж гараагүй байна. Тухайлбал стандартад заасан баталгаат жин хэмжүүрээр иргэдэд үйлчлээгүй, иргэдийн эд хөрөнгийг хадгалах найдвартай байр сав байхгүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг, алдангийн хэмжээг…

Цааш унших

Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярыг /Ука/ танихгүй хүн цөөхөн биз ээ. “Voice mongolia тэмцээний шүүгчээр ажиллаж эхэлсэн тэрээр өнөөдөр 38 нас хүрч байна.Давхар давхар баяр тохиож Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Тэр бүгдийг байлдан дагуулж чаддаг тууштай хөдөлмөрлөдөг дайчин үлгэр дуурайлал болдог дахин давтагдашгүй цор ганц тод гэрэлтдэг алмазан шигтгээ. Алтан гадас одонт Ука халуун баяр хүргэе.

Цааш унших

Хуулиндаа тендерийг ил тод явуулах ёстой гэж заасан ч хамаатан садан, эхнэр хүүхэд гээд хамаарал бүхий этгээддээ тендер авч өгдөг төрийн өндөр албан тушаалтнуудын увайгүй үйлдэл үргэлжилсээр байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан хэрхэн тендер авсан баримтыг хүргэж байна. Гишүүн Б.Пүрэвдорж 2014 онд Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед түүний хамаарал бүхий “Жинст Транс” ХХК “Мал хамгаалах сан”-гаас 1,3 тэрбумын зээл авчээ. Жинст транс ХХК Б.Пүрэвдоржтой ямар хамааралтай вэ? “Жинтс транс” компани 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд байгуулагдсан. Анх байгуулагдахдаа Амгалангийн Цогт-Очир гэх нэг хувьцаа эзэмшигчтэй, Ившингийн Идэрбат гэх гүйцэтгэх…

Цааш унших

Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярыг /Ука/ танихгүй хүн цөөхөн биз ээ. “Voice mongolia” тэмцээний шүүгчээр ажиллаж эхэлсэн тэрээр өнөөдөр 38 нас хүрч байна. Тэрээр 1982 оны 11-р сарын 06-нд Улаанбаатар хотод төрж өссөэ байна. Ука багын нь л урлагийн хүн болохыг хүсдэг байжээ. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж бүжиглэдэг байсан тэрбээр Нийслэлийн 44 дүгээр сургуулийг төгссөн аж. Ямар ч юмханаар өөрийгөө болгодог Ука наймдугаар ангид байхдаа өргөн өмд олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургууль руугаа явжээ. Мода дагадаг Укаг өргөн өмдтэй сургууль руу оруулахгүй болохоор сургуулийн үүд…

Цааш унших

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд үр хүүхдэдээ эх орных нь түүх, өв соёлын тухай ойлголт, мэдлэг өгөхийг хүсдэг. Гагцхүү тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц контент ховор. Тиймээс зураач Р.Батцэнгэл Монголын нууц товчоог Монголын нууц товчоо түгээмэл эх” нэртэйгээр дэлгэцийн анхны бүтээл болгож, дэлхийн 10 гаруй хэл дээр орчуулан ном болгон түгээсэн хүн бол зураач Р.Батцэнгэл. Өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа тэрээр эмчилгээний төлбөртөө хувь нэмэр оруулахын тулд номоо худалдаалж эхэлжээ. Энэ тухайгаа “Харанхуйгаас гэрэл өөд гарч л явна. Хагалгааны дараах хүнд өдрүүд удахгүй дуусна. Миний төлөө санаа зовж, сэтгэл тавьсан таних, танихгүй нөхдөд баярлалаа. Зураг дээр Анархаан Маратхаан багшийн шавь нар,…

Цааш унших

Монгол ба Солонгос Хотулун Жүжигчин М.Цэрэндолгор vs Модель, жүжигчин Клаудиа Ким “Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино болох “Хотулун гүнж”-ийн гол дүрд залуу жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаад бид Хотулун гүнжийн дүрийг бүтээсэн болон бүтээж буй хоёр жүжигчний зургийг зэрэгцүүлэн хүргэж байна. Өрнө дорны түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулун гүнжийн дүрийг Клаудиа Ким нь Netflix-ийн бүтээл Marco Polo кинонд  бүтээсэн юм. Харин Монголчуудын Одоо гадаад үзэгчид Монгол Хотулун ямар байхыг харж байгаа. Харах байтугай, сонжих ч болно! Монгол Хотулунд тоглож буй Цэдо буюу М.Цэрэндолгор нь СУИС, Бээжингийн Урлагийн акадмеми, ОХУ-д ГИТИС буюу Театр урлагийн…

Цааш унших

“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Отгонбаярыг танихгүй хүн ховор. Voice of Mongolia шоуны шүүгч, дасгалжуулагчаар ажилладаг тэрээр боксоор хичээлдэг аж. Түүний философи бол “Амьдрал тэмцэл гээд бусадтай тэмцэж байгаа зүйл огт үгүй. Хүн өөртэйгээ тэмцэж, өөрийгөө л ялж сурах хэрэгтэй. Өөрийгөө ялж чадаж байвал жинхэнэ утгаараа амьдарч байгаа нь тэр. Ялж чадаагүй бол яагаа ч үгүй байна” гэжээ.

Цааш унших

Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Луушааны Баттулга энэ өдөр 45 нас хүрч байна. Тэрээр 1975 оны 11 сарын 6-нд эцэг Луушааны хөвүүн болон төржээ. Түүний аав нь Улаанбаатар хот, ээж нь Хэнтий аймгийн Биндэр сумынх аж. МУГЖ Л.Баттулга 1993 онд дунд сургууль, 1997 онд СУИС-ийн кино драмын жүжигчний ангид суран төгсч хошин урлагт хөл тавьсан бөгөөд 25 жилийн турш хошин урлагийн Х-Түц хамтлагт ажилласан байна. Өдгөө чөлөөт уран бүтээлч бөгөөд найзууддаа нийлэн уран бүтээл тууривж байна.

Цааш унших

The Voice of mongolia” шоуны шүүгч, Хурд хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр өөрийн фэйсбүүк хуудсандаа сонирхолтой нэгэн нийтлэл бичжээ. Тэрбээр “Саяхан хуучны зүйлсээ цэгцэлж суутал Монголын анхны дуутай реклам болох “Шунхлай авто сервис”-ийн бичлэг оллоо. Уг рекламыг 1997 онд On’n Off-ийн Ононбат coach бид дууг хийж, би нь дуулав. Зураг авалт, реклам Ононбат хийж, Титэм хамтлаг Тайванбат , Хурд басс гитарч Нааяа нар вокал хийж байлаа. Энэ үетэй холбоотой дурсамжаасаа хуваалцаарай. Цаг хугацаа хурдан юмаа. Өчигдөр мэт санагдаж байна шүү!” хэмээн өөрийнхөө дурсамжийг хуваалцжээ. https://www.facebook.com/1515328458754147/posts/2915452225408423/

Цааш унших

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим алба хэлтсээс аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд мэдээлэл хийж байна. Аймгийн ИТХ нь дарга, тэргүүлэгчдээ сонгоод долоо хонож буй. Нийт 35 төлөөлөгчөөс шинээр сонгогдсон 15 төлөөлөгч байгаа юм. Нутгийн удирдлагын өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ, Төрийн удирдлага болох Засаг даргын үйл ажиллагаа хоорондын уялдаа холбоог хангахын тулд тус үйл ажиллагааг зохион байгуулж буй юм. Төлөөлөгчид Статистикийн үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох хөрөнгө оруулалтын ажлын нийгэм эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь, Аймгийн төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаа, орон нутгийн төсвийн төслийн бүтэц, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, АТГ-ын зөвлөмжийн хэрэгжилтэд…

Цааш унших