Ттүүхэн дэх хамгийн үнэтэй Роллс-Ройс 1926 онд Британийн бизнес эрхлэгч Кларенс Гаскет өөрийнх нь гол өрсөлдөгч хамгийн тансаг Rolls-Royce Silver Ghost-ийг худалдаж авсныг мэджээ. Энэ нь түүний уурыг маш ихээр хүргэсэн тул Чарльз Кларкт хандаж, хамгийн тансаг машин бүтээж өгөхийг хүссэн байна. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр Чарльз Кларк Rolls-Royce Phantom-ыг жинхэнэ урлагийн бүтээл болгожээ. Энэхүү машиныг Кларенс Гаскетийн эхнэр Модод бэлэг болгон өгөхөөр зорьж байсан бөгөөд тэрээр эхнэрийнхээ дуртай урлагийн бүтээлүүдээр амилуулсан байна. Урлагийн бүтээл бүхий машинд ноён Гаскетад 4500 фунт стерлинг (одоогийн ханшаар хагас сая фунт стерлинг) зарцуулсан юм. Энэ үнийн дүнгийн ихэнх нь дотоод засал чимэглэлд зарцуулагджээ. Энэ автомашин нь…
Зохиогч: cool
УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх жилийн төсвийг хэлэлцэхээр төслийг өргөн бариад байгаа. Харин ирэх жилийн төсвөөс нэг “алдаатай” зүйл харагдаж байгаа нь ХОЁР ИХ НАЯД төгрөгийн алдагдалтай байгаа юм. Ингэснээр ирэх жилийн сүүлээр төсөвт тодотгол хийх нь тодорхой болж байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан. Уг хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБий 27.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0 хувь, хөрөнгийн зардлын хэмжээ 3,647.2…
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон жил бүрийн Ахмадын баяр болон сар шинийн босгон дээр өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу компаниас гавьяаны амралтаа эдэлж буй ахмадуудаа “Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Бизнесийн удирдлагын газар хариуцсан дэд захирал Б.Батсайхан, Захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан нар ахмадуудад хандан хүндэтгэлийн үг хэлж, цаашид ахмадын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлэв.
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ХҮРТЛЭЭГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГ АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ХҮРТЛЭЭ Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд цол, одон медаль гардуулсны дотор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягт Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ. Шагналыг Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордонд гардуулан өгсөн юм. Б.Ганхуяг нь 2007 онд Тавантолгой төслийг цаасан дээр байхаас эхлэн гар бие оролцож, 2010 онд уурхайн төслийг хариуцан эхлүүлж байсан бөгөөд шат дараалан дэвшин ажилласан, компанийн ууган ажиллагсадын нэг…
Манай Улсад 2016-2017 онуудад Олон улсын атомын энергийн агентлаг/ОУАЭА/-ийн техник хамтын ажиллагааны хүрээнд МОN6018 гурван хэмжээст дүрслэлд суурилсан дотуур туяа эмчилгээг нэвтрүүлэх “Монгол улсын дотуур туяа эмчилгээний чанарын баталгааг сайжруулах нь” төслийг Хавдар судлалын үндэсний төвд хэрэгжүүлэн гурван хэмжээст физик төлөвлөлтийн системийг шинээр суурилуулсан. Цаашид дотуур туяа эмчилгээний чадамжийг дээшлүүлэх зорилгоор хяналтын шинэ зөөврийн C-Arm аппаратыг ашиглаж эхлэх аж. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хавдар судлалын төвд ашиглагдаж буй цацрагийн үүсгүүртэй аппарат төхөөрөмжүүдийн болон бусад эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг хангуулан зөвлөмж зөвлөгөө хүргэн ажилладаг. Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оны дөрөвдүгээр улирлаас Монгол Улсад анх удаа умайн хүзүүний хавдрын Компьютерт…
ИНЕГ-аас зарласан тендерүүд будилаантай болдгийн учир ИНЕГ-ын удирдах албан тушаалтнуудын хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлүүдийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа бичиж буй ч хууль сахиулагчид нь үл ойшоож, эрх мэдэлтнүүд нь хариуцлага тооцсон ч нь үгүй өдий хүрэв. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Бээжинд ослын буулт хийснийг эрс өөрөөр тайлбарласан, шинээр барьж буй нисэх буудалд зориулсан хөрөнгийг дур мэдэн зарцуулж, өндөр үнээр автомашин “шахсан”-ыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан баримттай нь дэлгэсээр атал ИНЕГ-ын удирдлага үл ойшоож, ЗТХЯ-ныхан нь ч бүлх залгисан мэт дуугүй сууна. Тус газраас зарласан тендер үр ашиггүй болж, үхмэл хөрөнгүүдээр дүүрч байгаа нь…
Хоёр хоногийн өмнө усархаг борооны дараа нийслэл “Тэг” зогсолт хийсэн. Судалгаагаар Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг тогтоосон байна. Мөн авто замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 3/1 буюу 37 хувийг л амжуулдаг хэмээн хариулсан байдаг. Тэгэхээр цаашид ч тэг зогсолт үргэлжлэх нээ. Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотыг чухам л “Аз жаргалтай хот” хэмээн тодотгож, иргэддээ цаасан малгай өмсүүлсэн цаг саяхан. Гэтэл үүсээд байгаа нөхцөл байдлын хариуцлагыг нийслэлийн ИТХ-ынхнаас нэхэх нь зүйтэй. Тэд орон нутгийн сонгуульд анхаарлаа хандуулаад ажлаа хийхгүй байна. Нийслэлтэй холбоотой бүх…
Загвар өмсөгч гэдэг бол залуу насны ажил гэх үг бий. Азийн том модель Д.Болормаа тэргүүтэй эдгээр загвар өмсөгч, миссүүд хэдийнэ тайзнаас бууж, тэтгэвэртээ суусан. Нэгэн цагт олны анхаарлыг өөртөө татдаг байсан бүсгүйчүүдийн дундаас бизнес эрхлэгчид нэлээгүй төрсөн. Зарим нь үеийнхээ баян залуутай гэрлэсэн. Өнгө гоо зүсээ алдаагүй тэдний дунд хамгийн даруухан мисс гэгддэг Г.Амаржаргал харагдана лээ. Загвар өмсөгчөөрөө олон жил карьер хөөгөөгүй ч гоо сайхны олимпод хүртэл хүч үзэж явсан Г.Амаржаргал хэмээх бүсгүй загварын тогооноос ханиа сонгосон. Түүний нөхөр нь нэг хэсэг загварын тайзнаа алхаж, бас ч гэж ирээдүйтэй моделиудын нэгд тооцогдож явсан Болор-Эрдэнэ хэмээх залуу байдаг. Өөрийн хүсэлтээр загвараа…
Загвар өмсөгч мисс Ю.Балжидмаа өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах бизнесмэн Г.Анархүүтэй амьдарч Аатөр хүүтэй болсон. Хоёр дахь амьдралаа зохиосон тэрээр энэ амьдралдаа сэтгэл дүүрэн байдаг бололтой. Тэрээр байрныхаа засварын ажлыг өөрөө гардан гүйцэтгэж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн экс дэд захирлын эхнэр өдрийн 90 сая төгрөгийн орлоготой “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан О.Одбаярын эхнэр Гэрэлтуяа өдрийн 90 сая төгрөгийн цалинтай гэнэ шүү. Нөхрөө хэдэн 100 дахин илүү орлоготой тэрээр сүүлийн гурван жил бизнесийн сүлжээ хийгээд ийнхүү баяжсан байна. Тус бизнесийн сүлжээний монгол дахь хамгийн том шахуу цолонд хүрсэн Гэрэлтуяа хатагтай саяхан шинэ цолны найр хийж, томоохон хэмжээний тансаг зэрэглэлийн хүлээн авалтыг зохион байгуулсан ажээ. УИХ-ын гишүүн асан Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч Л.Одончимэд агсны хүү О.Одбаярын хувьд өдгөө МАН-ын арын албанд хамгийн нэр нөлөө бүхий хүнээр тодроод байгаа. Магадгүй тус намд хамгийн их мөнгө…
