Хогийн саваар машин хийж, Гиннесийн дээд амжилт тогтоожээ Энди Женнингс дугуйтай хогийн саванд мотоциклийн хөдөлгүүр суурилуулж 30 миль/цагийн хурдтай явж Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр хуванцар хог хаягдалд мотоциклийн хөдөлгүүр, хурдны хайрцаг, суудал, скутерийн жолоодлого хийснээр хогийн саваар машин хийж чадсан байна. Улмаар ням гаригт Гиннесийн амжилтад бүртгүүлсэн байна. Гиннесийн амжилтын номд бүртгэсэн албан тушаалтнууд Эндиг цагт 30 милийн хурдтай явуулсан байна. Бодит байдал дээр уг машин 43 миль хүртэл хурдлах хүчин чадалтай аж. Зургадугаар сард таалал төгссөн хамгийн сайн найз Бен Эллисийнхээ дурсгалд зориулж дэлхийн дээд амжилтыг тогтоохыг хичээсэн болохоо Энди хэлжээ. Тэрбээр энэ тухайгаа “Энэ өдөр…
Зохиогч: cool
УИХ-ын гишүүн асан О.Содбилэг гишүүний гэргий гэдгээр олонд танигдсан Э.Туул хатагтай өдгөө “Оргио” тахианы мах боловсруулах үйлдвэрийн эзэн. Фэйшин хатагтай гэгддэг тэрээр өнгөрсөн жил үйлдвэрт нь гал гарсны улмаас олон тооны тахианы дэгдээхэй, тахиагаа алдсан ч шантарч сөхрөлгүй бизнесээ үргэлжлүүлсээр яваа. Короновирусын улмаас хэсэг хугацаанд хилийн чанадад байсан тэрээр эх орондоо ирээд удаагүй. Хилийн чанадад явахдаа сүм хийд, шашны газруудаар аялж нэлээд гэгээрлийг өөртөө шингээжээ. Тэрээр “Эргэн тойрноо ажиглавал маш их зүйл чиний сайн сайхны төлөө байдгийг үргэлж олж хараарай. Нэмээд өөрөө чадахаараа л сайныг хий. Сайн гэдэг нь хайрлах, өрөвдөх, туслах, талархах, тэвчих, зүтгэл гаргах, итгэх, сурах мэдэх, ойлгох,…
Драмын алаг нүдэнгүүд Нэгэн цагт өөрсдийн авъяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлыг өөртөө татаж байсан бүсгүйчүүд бол жүжигчин Хулан, “жижиг” Ганцэцэг нар. Хэдийгээр энэ бүсгүйчүүд СУИС-ыг хоёр жилийн зайтай төгссөн ч, УДЭТ-т байхдаа дотно нөхөрлөсөн гэдэг. Өдгөө Ганцэцэг бүсгүй хятад хэлийг гаргаахаа больсон төдийгүй хувийн бизнес хийж эхэлсэн. Харин жүжигчин Хулан найруулагч Д.Галхүүгийн гэргий болж, нөхрийнхөө уран бүтээлд гар бие оролцон яваа. https://youtu.be/IG6asrmgaf0
Зохиолын дууны ертөнцөд өөрийн өнгө төрх, намба аальтай бүсгүй бол дуучин Э.Чулуунчимэг. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч хоёрдахь амьдралаа зохиогоод багагүй хугацааг үдэж буй. Өнгөрсөн валентины баяраар хань ижлээ олонд дэлгэсэн тэрээр ээж охин хоёроороо гангарчээ. Дуучин бүсгүйн охин Б.Аялгуу өдгөө эмээтэй цуг амьдардаг. Эмээгийн сайн туслах гэж магтах хүмүүс олон.
Реппэр Rockit bay дахин сөрөг сэдэв үглэхгүй Реппэр Rockit bay буюу “Пуужин” Баяраа нэрээр олонд танигдсан О.Баярсайхан сүүлийн хэдэн жил нам гүм амьдрах болсон. Өдгөө 36 настай тэрээр өөрөөсөө насаар дүү Ану хэмээх хөөрхөн бүсгүйтэй гэрлэж охин хүү хоёрын аав болсон. Ихэвчлэн нийгмийн сөрөг сэдвийг гогддог тэрээр дахин “Эвдэрхий хүн”, “Сахилга сул” зэрэг шигээ дууг хийхгүй байхаар шийдсэн гэнэ шүү. Реппэр залуугийн хувьд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хорооллын унаган хүү. Аав нь дөрвөн настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн . Эмээ нь ганц хүүтэй байсан нь түүний аав байсан юм. Аав нь өнгөрсний дараа эмээгийн ганц хүү…
Зургаан настай булчинлаг, тамирчин хүү Арат Хоссейни дөнгөж зургаан настай ч Instagram-ийн од, хөлбөмбөгийн гайхамшигтай чадварлаг гимнастикч юм. Тэрбээр хоёр жилийн өмнө олон нийтийн сүлжээнд хөлбөмбөгийн талбай дээр өрсөлдөгчөө зодож, дараа нь аавтайгаа бокс тоглож, гайхалтай акробатик үзүүлбэр үзүүлсэн видеонуудаараа алдаршсан. Тухайн үед цахим орчинд урт үстэй охин гэгдэж байсан ч бодит байдал дээрээ Иран хүү болж таарсан юм. Түүний төгс, бяцхан хэвлий болон дасгал сургуулилтын бичлэг, зургууд сошиал медиа од болгосон бөгөөд түүний зургуудаас хүргэж байна.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, “Цахим оюуны эерэг давалгаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монголын залуу инженерүүдийн холбоо” ТББ, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг хувь хүний хөгжил, англи, солонгос хэл, компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилготой юм. Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд болон зургаан аймгийн ерөнхий…
Нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн оролцлоо. Үйл ажиллагааг нээж, УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Хүн амынхаа амар тайван, аюулгүй байдлын төлөө үнэнчээр зүтгэж байгаа Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн өнөөдөр шинэ байрандаа орж байгаад баяртай байна. Би Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үедээ Цагдаа, Онцгой байдлын газруудын бааз суурийг…
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үеэр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзсан юм. Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа талаар иргэдийн төлөөлөл гомдол гаргасан юм. Номын сан болон орон сууцны байруудаас 7 метр хүртэлх зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, автозогсоол байгуулах боломжгүй нөхцөл үүссэн зэрэг олон сөрөг талууд…
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл гурван үе шаттайгаар зургаан шинэ дэд төвийн байр суурь инженерийн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжуудын ажлуудыг нийт есөн жилийн хугацаанд барьж байгуулах юм. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажлын явц 82 хувьтай, төслийн хоёр дахь үе шатанд Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүд 24.47 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр төслийн гурав дахь үе шат болох Толгойт дэд төвийн…
