Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн залуу жүжигчин Номин дахин нярайлаад удаагүй байгаа ч блогоо хөтөлсөн хэвээр байгаа. Тэрээр өөрийн цахим хуудаснаа Монгол гэр дээр зогссон гэрэл зургаа тавьсан нь ахимаг настан болон Монгол уламжлалыг дээдэлдэг хүмүүсийн шүүмжлэлийг өөртөө татаад байгаа юм. Тэдний шүүмжлэх болсон учир нь айлын гал голомт ариун дархан байх учиртай бөгөөд хиргүй тунгалаг хүүхдийг гэр дээрээ гаргах учиртай” гэжээ. Гэхдээ түүнийг өмөөрсөн “хөнгөн жингийн хүн яахав дээ” гэх сэтгэгдэл ч урсаж харагдана.
Зохиогч: cool
Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг бизнесийн салбарт азтай, одтой нэгэн. Өөрийн жаргал зовлонгоо бусадтай хуваалцахыг эрхэм болгодог тэрээр гадаадын брэндийн гуталнаас татгалзаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин гар хийцийн гутал өмсөхөөр болсон байна. Т.Ганболд өөртөө төдийгүй гэр бүлийнхэндээ гутал худалдан авчээ. Бизнесийн одтой гэгддэг Т.Ганболдын гэргийг А.Янжингаажид гэдэг бөгөөд дээдсийн хүрээнийхний хүүхдүүдийг асардаг нэлээд өндөр өртөгтэй өдөр өнжүүлэх төвийг ажиллуулдаг нэгэн. Тэднийх дөрвөн хүүхэдтэй.
Укагаас дутахааргүй хамтлагийн гол имижийг бүрдүүлэгч хольж, сольж боломгүй гишүүн бол Намуунаа. Түүнийг СГЗ Ухнаагийн ач охин гэдгийг хүмүүс мэддэг. Тэгсэн ч түүнийг Африк гаралтай хэмээн сенсааци тарж байсан ч ээж нь Монгол, аав нь Габон хүн байдаг гэсэн шуум дээр учиг тайлагдсан. Тэрээр 3 настайгаасаа хойш Ухнаа өвөө дээрээ өссөн гэдэг. Ажил амьдралын алдаа оноо бүхэнд өвөө нь зөвлөдөг тухайгаа дуучин бүсгүй нэгэн хэвлэлд ярьсан байдаг.
Эхнэртээ эргэж очсон олны танил эрчүүд Өөр бүсгүй сонирхох зан чанар эр хүний төрөлхийн инстинкт юм. Ямар ч эр хүн сайхан бүсгүй хажуугаар нь зөрж, өнгөрөхөд өөрийн эрхгүй эргэж хардаг гэнэ. Сайхны өмнө харц буруугүй гэж ярьдагтай холбоотой байж болох юм. Харин өмнөх амьдралдаа цэг тавин шинэ амьдрал зохиож буй эрчүүдийн дийлэнх нь 40 нас гарсан байдаг гэх судалгаа бий. Учир нь 40 наснаас хойш дахин дурладаг аж. Эрчүүд 40 нас хүртлээ амьдралын төлөө зүтгээд ажил, амьдрал нь тогтохоор дүгнэлт хийж эхэлдэг бөгөөд тэндээс өөр эмэгтэйг сонирхох, дурлах сэжүүр үүсдэг. Нэг ёсондоо дахин дурлах боломж бүрддэг. Зөвхөн нууц амрагтай болдогтой…
МУГЖ дуучин С.Жавхлан энэ сарын 16-нд Бөхийн өргөөнд тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр ойрын хэдэн жил тоглолт хийгээгүй тул бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон байна. Үзэгчдээсээ өөрийн цахим хуудсаараа санал асуулга авч ямар дуунууд сонсох хүсэлтэй байгаагаа асуугаад амжжээ. Дуучин С.Жавхлангын хувьд өнгөрсөн дөрвөн жилд Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байв. Түүнээс өмнө буюу 2016 оны хавар алтан портнёр Т.Баясгалангын хамт “Илгээлтийн эзэд” аяныг хийж хандивын тоглолт хийж байв.
10-р сарын ордуудын зурхай Уншигч та бүхэндээ шинэ сарын мэнд. Ордуудын 10-р сарын зурхайг хүргэж байна. Хонь Сарын эхээр таны гэр бүлд бага зэргийн маргаан гарах, ойр дотныхоо хүмүүстэй үл ойлголцох байдал үүсч магадгүй. Хэрэв асуудал гарвал аль болох буулт хийх хэрэгтэй. Санхүүгийн байдал огцом сайжирч, та өөрийн төлөвлөгөөгөө хугацаанаас нь эрт эхлүүлэх, ажил хэрэг болгоно. Материаллаг байдлаа ойр дотнын хүнийхээ тусламжтайгаар нэмэгдүүлнэ. Бусдын үг хэл, нөлөөнд автаж стрессдэж бухимдах нь таныг улам цухалдуулж, тавгүйтүүлэхээс цаашгүй. Мэргэжлийнхээ ажлыг хийж чадахгүйд хүрвэл та өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ барьж ав. Одоо л хөдлөхгүй бол танд боломж олон дахин олдохгүй. Түгшүүртэй,…
Фото: Улаанбаатарт замын түгжээ дээд цэгтээ хүрч, ТЭГ ЗОГСОЛТ боллоо
JCI Монгол байгууллага нь 2015 оноос эхлэн “Нярайн эндэгдлийг бууруулах хөтөлбөр”- ийг санаачлан эхлүүлж, хөтөлбөрийн хүрээнд тогтвортой урт хугацаанд шат дараалсан төсөл арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна. “Save Angels” хөтөлбөрийн эхэнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд “Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын тусгай зориулалтын автомашин” хандивласан ба улмаар дутуу болон бага жинтэй нярайн эмчилгээ сувилгааны чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор уг төвийн “Дутуу болон бага жинтэй нярайн эрчимт эмчилгээний тасгийг шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлээд байна. “SAVE ANGELS” төслийн V шатны хүрээнд тус амаржих газарт нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 150,000,000 сая төгрөгийн 12 нэр төрлийн 50 гаруй багаж, тоног төхөөрөмжийг нярайн…
ШӨХТГ-аас “Монос-Улаанбаатар” ХХК-д оногдуулсан торгуулийг хэвээр үлдээлээ “Монос – Улаанбаатар” ХХК нь Нийслэлийн хэмжээнд эмийн сангийн борлуулалтын зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлдэг бөгөөд гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед амны хаалтынхаа борлуулалтыг хязгаарласан нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж, амны хаалтын зах зээлд сөргөөр нөлөөлөх, хомсдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт явуулж “Монос- Метромалл” салбарт уг зөрчил гарсныг илрүүлжээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан “Монос-Улаанбаатар” ХХК-д тухайн бараа бүтээгдэхүүн болох амны хаалтын өмнөх…
Хүүхэлдэйн киноны баатруудыг тэмцээний үзэгч болов АНУ-д спортын арга хэмжээг үзэгчгүй зохион байгуулж байгаа. Хамгийн ойроос үзэх хэсгүүд хүртэл хоосон байгаа бөгөөд тухайн хэсэгт сурталчилгаа байршуулах болон эфирт зориулж компьютер график дүрслэл оруулж байгаа. Колорадо дахь Денвер Бронкосын тэмцээн дээр “South Park” хүүхэлдэйн киноны баатрууд үзэгчдийн суудлыг эзэлсэн байна. Хүүхэлдэйн киноны зарим хэсэгт уг мужийн зохиомол хотод өрнөдөг тул хүүхэлдэйн киноны баатруудыг ийнхүү үзэгч болгосон аж. Энэ удаагийн тэмцээнийг Кайл, Картман, Кени, Стэн, Алчуур, ноён Гаррисон, дарга болон бусад 1800 “цаасан хүн” үзэв.
