Дуучин Э.Чулуунчимэг,С.Сэрчмаа нар ягаанаа барьж дийлэхгүй явна.Урлаг соёлынхон дундаа дуу хоолойгоороо дээгүүр үнэлэгддэг хоёр бүсгүй маань Багш нарын баярт дуугаа өргөж яваа сурагтай. Дуучин Сэрчмаа цахим хуудаснаа “Хөөрхөн дуучин Чулуунчимэгтэйгээ хамт ягаанаа барьж дийлэхгүй явна” хэмээсэн байна.
Зохиогч: cool
Х-түц продакшнаас угшилтай жүжигчин Г.Нарансолонго 1980 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр С.Тэмүүжинтэй хамтын амьдрал зохиогоод нилээдгүй хугацааг ардаа орхисон. Х-түц продакшнд харъяалагдаж байхдаа сэргэлэн цовоо, алаг нүдэн хэмээн нэрлэгдэж байсан залуу жүжигчин өдгөө өрх тусгаарлан нөхөр Тэмка болон Төөтөө, залуу уран бүтээлчидтэй хамтран “Эмоци” продакшныг байгуулж, хошин урлагийн салбарт нэгэн шинэ өнгө төрхийг бий болгож хүчин зүтгээд завгүй яваа билээ. Ингээд алаг нүдэн хөөрхөн жүжигчин бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд хүргэе.
“Өнгөт инээд” хамтлагаас туурга тусгаарлан “Маск” продакшныг үүсгэн байгуулсан Баярмагнай, Эрдэнэзаан, Мөнхсайхан гурвыг чадварлаг жүжигчид гэж хэн хүнгүй л үнэлдэг. Өнөөдөр баярт мэдээг Маск продакшны жүжигчин М.Баярмагнай цахим хуудаснаа нийтэлсэн байна.ТэрээрМАСК ПРОДАКШН-с гуравдах гавьяат төрлөө. МУГЖ Ж.Мөнхсайхан хэмээсэн байна. Маск продакшны үүсгэн байгуулагчдын нэг Ж.Мөнхсайхан 1996 онд СУИС-ийг төгсөн УДЭТ-д элсэн орж зургаан жил ажилллаж улмаар “Өнгөт инээд” Продакшнд элсэн орсон. Сонирхолтой нь эмээгийн дүрийг гаргууд бүтээдэг Мөнхсайхан СУИС-д элсэн орох гэж 3 дах жилдээ оролдож байж 1996 онд тэнцэж элсэн орсон гэдэг.
Оюунчимэг ээ, наалддаг туузнуудаа яах уу? Эмэгтэй гишүүд энхрий хөөрхөн байгаа, эхэлж санаачилдаг байгаа. Гэхдээ байгаа олохгүй буудаад, амьдрал мэдэхгүй аашлаад хэцүү байгаа. Хүчирхийллийн сэдэв хөндөгдөнгүүт хөл гараа савчаад л архийг хазаарлая, дарсыг дарж авъя гээд эдтэй ноцолдоод, ууштай уралдаад ухардаг араандаа залгачихсан байгаа. Түгжрэлд түжигнээд, бөглөрөлд бөндөгнөөд хэцүүдэхээрээ нийтийн тээврийг үнэгүй болгоё гээд үсээ зулгаагаад суучихна. Ингэж төр түшилцэхгүй ээ. Наад төрд чинь нийслэлийн 1,7 сая хүнийг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах чадал байхгүй. Өртэй, зээлтэй. Өврөө ухаад ч нэмэргүй. Нэртэйгээр нь татвар төлдөг нөгөө хэдэн хувийн компанийнхаа захирлуудыг хуу дуудаж авчраад, бүх зорчигчийн автобусны тасалбарыг бүгдийг нь даа гээд…
Засгийн газраас ирэх оны төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн мэдүүлжээ. Сангийн яамнаас ирэх оны төсвийн орлого 11.8 их наяд төгрөг байх бол 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцоолсон. Энэ нь өнгөрсөн оны анх баталсан төсвийн орлого, зарлагатай тэнцүү хэмжээнд төлөвлөсөн гэсэн үг. УИХ одоогоос жил орчмын өмнө 2020 оны төсвийг батлахдаа 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тусгасан. Гэвч КОВИД-19 цар тахлын нөлөөллийн улмаас өнгөрсөн наймдугаар сард дахин тодотгохдоо орлогыг 9.7 их наяд, зарлагыг 14.6 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг. Ингэснээр оны төгсгөлд…
Фантастик продакшний шинэ бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны дүрүүд олон талын өнгө төрхийг харуулсан кино болж чадсан. Энэ удаад уг киноны ахдаа дурласан Солонго буюу залуу жүжигчин Номингийн талаар товч дурьдаж байна. СУИС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр Дорнод аймгаас их хотыг зорин ийнхүү урлагийн салбарт хөл тавьжээ. Түүний хувьд өмнөх жил дэлгэцнээ гарсан “Хүний цаана” кинонд мөн дүр бүтээгээд амжсан юм. Өнгөрөгч сард сошиал мэдээний бай болж буй Санжаа болон Номин нар хамтдаа “гардуулж” буй бичлэгийн талаар хүмүүс янз бүрийн байр суурьтай байсан.Хэсэг хугацаанд нам гүм байсан тэрээр Хэнтийд явна.
Г.Долгормаа: Рентген шинжилгээнд дур мэдэн орох, 0-5 насны хүүхдийг ойрхон давтамжтай хамруулахаас зайлсхийх хэрэгтэй Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цөмийн технологи-Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сарын аяныг өрнүүлж байгаа билээ. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажил болон цацрагийн үүсгүүртэй холбоотой тусгай зөвшөөрөл, түүнийг тойрсон асуудлаар цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Г.Долгормаатай ярилцлаа. -Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог. Манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий хэдэн байгууллага байдаг вэ? -Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу цөмийн төхөөрөмж, цөмийн бодистой холбоотой тусгай зөвшөөрлийг Цөмийн энергийн комисс, цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Геологи,…
Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил дуусчээ. Дээрх ажлын хүрээнд 408 у/м эгнээ тусгаарлах хашлага, 430 у/м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4800м2 тэгшилгээ болон хучилтын ажлууд бүрэн хийгджээ. Үргэлжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам болон хуучин явган замын шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан тус замын ажлыг өнөөдөр шалгаж хөдөлгөөнийг нээх үүргийг өгсөн юм. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ хөдөлгөөний эрч буурсан үед шөнийн цагаар аюулгүй байдлыг бүрэн хангаж, үлдсэн ажлуудыг дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл…
Нийслэлийн хүн амын дийлэнх хэсэг нь гэр хороололд амьдарч байна. Өдгөө монголын цуутай алдартнууд дунд гэр хороололд төрж өссөн хүн олон. Тэднийг сийрүүлэн тоймлъё. УИХ-ын гишүүн Т. Доржханд ХҮН-аас УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, төрийн эрх барилцаж яваа хүн бол Т.Доржханд. Хүүхэд насаа гэр хороолол өнгөрүүлсэн гэдгээ хэнээс ч нуудаггүй тэрээр “Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж байхгүй̆. Хүн битгий хэл техник өгсөхөд цуцахаар өгсүүр, уруу гуу жалганд хүүхэд амьдардаг. Гудамжинд хүүхэд гарахад нохойд хөөгдөж, машинд туугдана. Дэлгүүр гүйх, усанд явах гэсэн хоёрхон маршруттаи” гэх эмзэглэлээ сошиалд бичсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж байв. Эдийн засагч “ДеФакто” Д.Жаргалсайхан Толгой…
Томуу болон сахуу татран өвчний эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг нийслэл болон хөдөө орон нутагт 2020 оны аравдугаар сарын 01-нээс 10-ны хооронд зохион байгуулж байна. ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН -2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт, -06 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа дүүргийн Эрүүл мэндийн төв, салбар амбулатори болон Өрхийн эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын кабинетэд вакцин хийлгэнэ. ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ? -Эмчийн үзлэгт орох, -Сайтар унтаж амрах, -Дулаан хувцаслах, -Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх. ВАКЦИН…
