Зохиогч: cool

Мэргэжлээ хөрвүүлсэн олны танил одод Дуучин Нара онлайн цагдаа болжээ Аралын Япон оронд дуучин мэргэжил эзэмшиж эх орондоо ирсэн хүн бол дуучин Нара. Мэргэжлийнхээ үр шим, залуу насны гоо үзэсгэлэнгээр эрчүүдтэй нэр холбогдож явсан тэрээр хүүгээ төрүүлээд урлагаас зайгаа авсан ч, нийгмийн идэвхи зүтгэлээрээ олны анхааралд байсаар байна. Ямар сайндаа л “Та нар битгий хэл, би ч ямар дуу дуулж байснаа санахгүй байна” хэмээн хошигнож байхав. Ганц бие хүчирхэг ээжүүдийг төлөөлдөг тэрээр сүүлийн хоёр удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж байсан тэрээр сүүлийн хэдэн жил онлайнаар бараа бүтээгдэхүүн рекламдангаа зөгийн аж ахуйн бизнес эрхлэх болсон. Харин сүүлийн хоёр…

Цааш унших

50 насандаа 50 хүүхэдтэй болохыг хүсдэг ГУРВАН эхнэртэй эр ОХУ-д амьдардаг Иван гэх энэ эр гурван эхнэр 13 хүүхдийн хамт амьдардаг байна. Тэд дөрвөн өрөө байранд амьдардаг байна. Тодруулбал охид нь охидын өрөөнд, хөвгүүд нь хөвгүүдийн өрөөтэй. Эхнэрүүд нь тус бүр нэг өрөөтэй. Эхнэрүүд нь нөхрийнхөө талаар ямар ч гомдол саналгүй сайхан амьдардаг байна. Өрхийн тэргүүний хувьд гурван эхнэртэйгээ аз жаргалтайгаар өтлөхийг хүсдэг ажээ. Тэрбээр 50 настайдаа 50 хүүхэдтэй өнөр өрхийн тэргүүн болохыг хүсдэг болохоо ярьжээ.

Цааш унших

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас өнгөрсөн өвөл, хавар, зун улсын хэмжээд хөл хориотой байсан. Харин 2020 оны 09-р сарын 21-ний өдрөөс хил гаалийн хоригоос хөл хориог цуцалсан. Гэтэл зарим үйлчилгээний байгууллагад хөл хорионы дэглэм үйлчилсээр байгаа бололтой. Үндэсний түргэн хоолны сүлжээний томоохон төлөөлөгч “Ноён пицца”-гынхан 12-оос доош насны хүүхдэд үйлчлэхгүй хэмээн зарим үйлчлүүлэгчдээ “хөөж” гаргаж байна. Иргэн Ц, Д нар өнгөрсөн амралтын ням гаригт 2-4 насны хоёр хүүхэдтэйгээ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ноён пицца”-гаар үйлчлүүлэхээр ороход дээрх асуудал үүсчээ. Бага насны хүүхэд нь хэд хоног пицца нэхээд байхад нь байнгын гэртээ захиалж үйлчлүүлдэг “Ноён пицца”-гийн зоогийн газарт салхилангаа…

Цааш унших

Мисс Б.Шүрэнчимэг хэнийг зэмлэв? Одоогоос арав орчим жилийн өмнө Монголын миссийн тэмцээнд аман хүзүүдсэн Шүрэнчимэгийг тэргүүн мисс Уянгалянхуагаас илүү авьяаслаг сайхан бүсгүй гэж олон хүмүүс дүгнэсэн гэдэг. Тэмцээнд оролцсоныхоо дараа тухайн үедээ ид нэрд гарч байсан дуучин Сэрчмаатай дотно нөхөрлөж, хоёр сайхан бүсгүйг сонирхсон залуусын цуваа тасардаггүй байсан ч эрчүүдтэй төдийлөн нэр холбогдохгүй байсаар Герман явсан гэж ярилцах юм билээ. Цөөнгүй залуусын нүдэнд нь нулимс, зүрхэнд гуниг тээлгэн үлдээсээр хилийн дээс алхсан мисс Шүрэнчимэг нөхөр гурван хүүхдийн хамт Монголдоо эргэн ирж амьдарч байгаа. Сүүлийн үед сошиалд тун идэвхитэй байгаа тэрээр өөрийгөө зэмлэв үү, хэнийг зэмлэв “Юу идэж уухаараа ингэж доошоо…

Цааш унших

Твиттэрийн хатан оёдлын цех нээнэ Твиттэрийн хатан нэрээр олонд танигдсан А.Урангоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлд маш амжилттай ажиллаж яваа. “Ариун” ариун цэврийн хэрэгсэл, амны цаас, сальфитка үйлдвэрлэдэг компанийн ганц өв залгамжлагч тэрээр бүс барааны бизнест орохоор сэтгэл шулууджээ. Тэрээр дээдсийн хүрээнийхэнд зориулсан хувцас загварыг бий болгох оёдлын цех нээхээр ажиллаж байгаа аж. Өөрийн энэхүү шинэ ажилдаа хамгийн сайн гэсэн оёдолчдыг авч ажлуулахаар хайж эхэлсэн байна. Алтангэрэлийн Урангоо хэмээх энэ бүсгүй АНУ-д Колорадогийн их сургуулийн төгсөгч. Улс төр судлалын чиглэлээр төгссөн ч мэргэжлээрээ биш үл хөдлөх хөрөнгө, хүний нөөцийн зах зээлд орон зайгаа эзэлж чадсан бүсгүй. UA Консалтинг ХХК-ийн хүний…

Цааш унших

Бикини миссээс дутахгүй Оогий “Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралийн “Rack Corp” компанид глобал PR захирлаар ажилладаг. Мөн өөрийн нэрийн “Oogii” брэндийг үүсгэн байгуулаад маш амжилттай ажиллаж байгаа залуухан бизнесмен бүсгүй юм. Тэрбээр өөрийн брэндээрээ гангарч олон бүсгүйчүүдийн “шунал”-ыг хөдөлгөгч яваа. Аль ч улс орны эмэгтэйчүүд гутал, цүнхэнд мөнгө хайр найргүй цацдаг гэдгийг уншигч та хүлээн зөвшөөрөх биз ээ. Өөрөө ч гоо үзэсгэлэнтэй нэгэн. Бие хаа царай зүсээрээ бикини миссээс дутахгүй сайхан бүсгүй гэдэгтэй санал нийлэх хүн олон. Оогий брэнд нь өндөр өсгийт, эрэгтэй эмэгтэй гутлууд, цүнх, утасны гэр, тэлээ зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг могой болон матрын арьсаар хийдэг…

Цааш унших

Bluetooth холболтыг асаалттай байлгах нь хакеруудад халдлага хийх таатай нөхцөлийг бүрдүүлдэг Гар утас болон бусад цахилгаан төхөөрөмжийн Bluetooth холболтыг асаалттай байлгах нь хакеруудад халдлага хийх таатай нөхцөлийг бүрдүүлдэг болохыг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь олон улсад зохион байгуулагдаж буй хакеруудын чуулга уулзалт болгон дээр Bluetooth холболтыг ашиглан бусдын мэдээлэлд нэвтрэх, утасны яриаг нь чагнах зэрэг уг холболтын эмзэг байдлыг ашиглах боломжийн талаар илтгэл тавигддаг аж. Хакерууд уг холболтын тусламжтайгаар дурын цахилгаан төхөөрөмжид халдаж, бүхий л мэдээлэлд нь нэвтрэхээс гадна төхөөрөмжийг удирдах боломжтой. Үүний нэг жишээ нь гар утас болон бусад төхөөрөмжийн өсгөгчийг удирдаж, гэнэт “аюултай” чимээ тоглуулдаг…

Цааш унших

Эмоцийнхон орон нутагт тоглож явна Короновирусын улмаар урлаг соёлынхан “ажилгүй” болсон гэхэд болно. Нийгэмд соёлыг түгээгч тэд олон хүнийг нэг дор цуглуулах боломжгүй байсан тул жил орчмын хугацаанд нам гүм амьдарсан. Хөл хорио өнгөрсөн долоо хоногт тавигдсан тул урлаг соёлынхон ажилдаа ханцуй шамлан оржээ. Тухайлбал, хошин урлагийн Эмоци хамтлагийнхан орон нутгаар аялангаа тоглолтоо хийж яваа аж. Энэ тухай жүжигчин Б.Ариунцэцэг өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ. Тэднээс гадна МУГЖ Л.Болдбаатар мөн 21 аймгаар тоглолтоо сонирхуулж яваа.

Цааш унших

МАК-ын отгон бэртэй танилц Загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч амжилттай яваа загвар өмсөгч, фото модель бол Б.Ялгуун. Италийн Милан хотын “IMG Models Milan” агентлагтай гэрээ байгуулан алдарт Gigi hadid, Candice, Gisele Bundchen нартай мөр зэрэгцэн загварын тайзнаа алхаж явсан “түүх” түүнд бий. Б.Ялгуун Хонконг, Сингапур, Малайз, Тайланд улсад загварын тайзнаа алхаж явсан туршлагатай модель юм. Тэрбээр хоёр жилийн өмнөөс МАК-ын отгон өв залгамжлагч гэгддэг Н.Мөнгөншагайтай үерхэж эхэлсэн. Эх сурвалжийн мэдээллээр хадмын тал нь Б.Ялгууныг бэр гуйхаар зэхэж буй сурагтай. Н.Мөнгөншагай одоо шоронд хоригдож байгаа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын төрсөн хүү. Н.Мөнгөншагай АНУ-ын “West Point” цэргийн академид суралцаж төгссөн. Тэрбээр…

Цааш унших

Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд:   СУДАЛГАА АВАХ ТУХАЙ Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орж, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5, 15.1.7, 15.1.9, 15.1.11, 15.1.13-д заасны дагуу төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдийн эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичиж, бүх эмийн сангуудад олгохоор болсон билээ. Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувийн хэвшлийн клиник, ор бүхий эмнэлэг, мөн эмийн сангийн хүний нөөцийн дэлгэрэнгүй судалгааг авах болсон тул хавсралтад заасан хүснэгтийн дагуу судалгааг гаргаж, дараах цахим хаягаар Нийслэлийн Эрүүл мэндийн…

Цааш унших