Монголын алт буюу МАК группийг үүсгэн байгуулагч ноён Б.Нямтайшир хөрөнгө мөнгөнийхөө хэмжээгээр Монголдоо толгой цохих тэргүүн баян. Гэр бүлийн амьдрал, хувийн бизнесээ үргэлж бусдын нүднээс чандлан нууж байдаг энэ эрхэм олны нүдэн дээр нэг их ил гараад байдаггүй. Гавьяат ажилтан цол тэмдэгээ авахдаа олноос нуугдаж явсан тэрээр том хүү Н.Номтойбаяраа шоронгоос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихэд сэтгүүлчийн өмнө ил гарсан. Б. Нямтайширын гэргий Буриад бүсгүй байдаг бөгөөд Хулан нь тийм ч их олны нүдэнд өртөөд байдаггүй юм. Тэргүүн баячуулаас хамгийн их нууцлаг энэ эрийг хүү, охин хоёр нь хувийн амьдралаараа ил гаргадаг. Том хүү Номтойбаяр албан ёсоор дөрвөн удаа гэрлэсэн…
Зохиогч: cool
Хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч хайж буй олны танил хүмүүс “Nanny”-тайгаа найзалж, нууцаа хуваалцдаг, ээж ааваасаа ч илүү их итгэдэг болсон тухай түүхүүд гадаадын олон кинон дээр гардаг. Монгол улсад харин энэ соёл шинэ тутам. Ээж нь гэртээ “сууж”, аав нь ажилдаа явдаг, эсвэл ээж нь ажилдаа явж, эмээтэйгээ үлддэг хүүхдүүдийн тухай манайхны дуун дээр хүртэл гардаг. Гэвч нийгэм цаг үе өөрчлөгдөж, нийслэлийн иргэд өндөр ачаалалтай ажилтай үедээ хүүхдээ цоожтой хаалганы цаана ганцааранг нь үлдээхээс илүүтэй найдвартай, баталгаатай асрагчид үлдээж, сурч боловсрох, нийгэмших, эрүүл хүнсээр хооллох зэрэг асуудлыг нь шийдвэрлэдэг болсон. Тэгвэл олны танил хүмүүсээс хэн хэн хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч…
Э.Чулуунчимэгийн урвуулсан найзууд Дуучин Э.Чулуунчимэг анхны амьдралдаа дуулиантайгаар цэг тавиад хэдийнэ дөрвөн жилийн нүүр үзжээ. В sound студийн Б.Болдын эхнэр явсан тэрээр экс нөхрөөсөө найзуудыг нь урвуулж чаджээ. Тодруулбал, дуучин Б.Болд Х.Мөнгөнцэцэг нартай нэг анги явсан дуучин Гүрбадамыг, хамтран дуулдаг байсан дуучин Чинбаяр, Найдандорж нартай дуучин бүсгүй нөхөрлөлөө улам зузаатгаж хамтарч уран бүтээл хийх болсон. Магадгүй Б.Болдыг эхнэрийнхээ найзтай араар тавьсан асуудал нь тэдний нөхөрлөлд цэг тавьсныг үгүйсгэхгүй. Ямартаа ч, энэ гурван залуу дуучин Э.Чулуунчимэгийг амьдралын шалгуур тэмцэлд унаж бүдэрч явахад нь томоохон түшиг тулгуур байж, сайхан нөхөрлөлөө бататгасан гэдэг. Тэдний нөхөрлөл үүрд мандан бадраг
Сэрэмжлүүлэг: Улаанбаатар-Эрдэнэтийн галт тэргэнд гал гарчээ Дарханы замыг засч байгаатай холбоотойгоор иргэд хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл хэмээн галт тэргээр зорчих болсон. Харин галт тэрэг тийм ч найдвартай тээврийн хэрэгсэл биш бололтой. Тодруулбал, өчигдөр буюу 2020-09-27-ны оройн 20:20 цагийн Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэргэнд гал гарсан байна. Улмаар шад гарсантай холбоотойгоор 13 минутын зогсолт хийж зорчигчдыг буулгасан аж. Уг галт тэрэг өнөөдөр өглөө Эрдэнэт өртөөнд ирсэн. Гэхдээ зорчигчдод сүү, ус зэргийг өгч ямар нэгэн хордлого тайлдах арга хэмжээ аваагүй ажээ. Бид уг галын талаар албан эх сурвалжаас тодруулан эргэж мэдээлэх болно.
Жүжигчин Ганчимэг цахим хуудаснаа “Ёстой сонин сайхан учрал боллоо… 2014 онд охиноо төрүүлчихээд 1 сар гаруйтай кино зургандаа орж Хөвсгөлд зурагтай явж байхад хөх чинээд хэцүү үед сүүг минь уусан хүү одоо холимог тулааны мундаг аварга болжээ “ээжгүй өссөн болохоор таний сүүг уухад үнэхээр гоё амттай байсан. Бүр 3 том аяга уусан, Надад их хүч өгсөн” гэхийг сонсоод хайр хүрч, хамаг сэтгэл баяслаа “Улам мундаг болноо ээжээ” гэсэн яг л хүүхдээрээ…. Хүссэн бүхэндээ хүрч эх орныхоо нэрийг мандуулж, алдараа мөнхөлсөн тамирчин болоорой… үргэлж дэмжиж, ерөөж явах болноо.” хэмээсэн байна
Single ladies киноны төгсгөлийн анги 10 сарын 01 нээлтээ хийх гэж байна. Ганц бие бүсгүйчүүдийн амьдралын хэв маягийн талаар өгүүлэх Single ladies цуврал киноны сүүлийн анги гэдгээрээ онцлогтой. Анх 2013 онд үзэгчдийн хүртээл болж байсан тус киноны дөрөвдүгээр анги түүхэн сэдэвтэй гэнэ шүү. Жүжигчин Г.Ундармаа хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг билээ.Кино нээлтийн урилга их донжтой давтагдашгүй гоё болжээ.
Монголын ард түмний дунд “Барааг барах уу?” гэж өөрийнхөө авьяас, хичээл зүтгэлийг дархалсан залуу бол “Х Түц” продакшны жүжигчин Төрбатын Бархүү юм. Тэрээр 1981 оны 9сарын 27нд төржээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.Чадварлаг мундаг жүжигчиндээ хамгийн сайхан бүхнийг хүсье.
Өнөөдөр хүнсээ авахаар Баянзүрх зах орлоо яахав арай хямдыг нь бодоод. Манайх гэж айл 2014 оноос хойш л хүнсний хэрэгцээгээ энэ захаасаа хангаж байна. Шинэ мах, шинэ ургацын монгол ногоо, Улаанбаатар гурил, СҮҮ ХХК-ийн сүү, БАЯН-гийн өндөг, мах импексийн зайдас, экспортын будаа гэх мэт авдгаа л авлаа. Би тийм сүрхий математикч хүн биш л дээ гэхдээ бага сага статистик баримт материалд тулгуурлан ажлаа хийх гэж оролддог. Үүнтэй холбоотой ч юмуу мэдэхгүйээ надад нэг гар бичмэл байнаа. 2018, 2019, 2020 оны хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ. /Гэхдээ Баянзүрх захын үнэ шүү/. Өмнө нь нэг их санаад ордоггүй байсан ч өнөөдөр авсан…
Нийтийн тээвэрт хөгшчүүл нь үнэгүй аа харин залуучууд нь мөнгөө төлж явна. Тэгсэн хирнээ суудал дээр сууж явах эрх байхгүй. Энэ тал дээр үнэхээр олон жил гасалж байна дөө. Автобус олон нийтэд үйлчилдэг болохоос зөвхөн өндөр настнуудад биш. Ядаж байхад тэр өндөр настнууд нь яг албатай. Хол ойр явна уу, энэ хэдэн залуу хүүхдүүд хүнд юм өргөж харагдана уу, ядарсан шинж байна уу ёстой түй ч хамаагүй. Би л суух ёстой энэ яаж байсан ч надад суудал тавьж өгөх нь үүрэг гээд ойлгочихсон. Одоо бүр суудал тавьж өгсөнгүй гээд зургийг нь дураараа дараад л энэ тэнд тараагаад солиордог болчихсон. Монголд…
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтад орж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид болон эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов. Өмнө нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль байгаагүй. Нэг ээлжиндээ 648 хүүхдийн суудал бүхий дэлхийн жишигт нийцсэн сургуультай болсноор сургуулийн насны 2700 гаруй хүүхэдтэй тус…
