Мисс, загвар өмсөгч Ю.Балжидмаа сүүлийн үеийн загвар өмсөгчид дундаа хамгийн нуруулаг царайлаг нь. Дөнгөж нас 20 гарч яваа Ю.Балжидмаа залуусын дунд нэр хүндтэй Г.Анархүү гэдэг залуутай амьдарч, өнгөрсөн намар хүүтэй болсон. Ю.Балжидмаа бяцхан хүүгийнхээ зургийг инстаграмдаа оруулжээ. Бяцхан хүү нь аавтайгаа өвчсөн мэт адилхан ажээ.Тэдний хүүгийн төрсөн өдөр цомхон болжээ. Энэ хүү мисс Ю.Балжидмаагийн анхны хүү бол Г.Анархүүгийн хоёр дахь хүүхэд. Г.Анархүү анх Дэд бүтцийн сайд асан Б.Жигжид гуайн зээ охинтой хамт амьдарч хөөрхөн охинтой болсон ч залуус тус тусын замаа хөөж, хоёулаа дахин хайр сэтгэлтэй учирч аав, ээж болсон аж.
Зохиогч: cool
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 440 000 000 төгрөгөөр Лексус маркийн автомашин худалдан авчээ Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийг мөнгийг хэмнэхийг үүрэг болгосон. Тэр ч утгаараа хайр гамгүй зарцуулсан байвал “сэлмээ эргүүлнэ” хэмээн мэдэгдэж байсан цаг саяхных. Харин түүний энэхүү үг, үйлдэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийнханд хамааралгүй бололтой шүү. Хамгийн сүүлийн үеийн хамгийн үнэтэй машин авсан болох нь шилэн данснаас нь харагдаж байна. Уг машиныг “Эрдэнэт үйлдвэрт” нийлүүлсэн байгууллага нь Баганадант ХХК байна. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас хайхад уг компани нь машин нийлүүлэх зөвшөөрлөө аваад ганцхан сарын дараа Эрдэнэт үйлдвэрт асар үнэтэй машин нийлүүлсэн болж таарлаа. 440 сая төгрөг бол хэдэн…
Монголын хошин урлагийн отгон продакшн болох Эмоци продакшны жүжигчин У. Цогтбаяр буюу Цогтоо “+17 хошин цувралаа олонд илүүтэй танигдсан нэгэн. Цахим орчноор алдартай хөөрхөн хосууд болох Цогтоо Хүслэн нар 2 хүүтэй. Бие биендээ үргэлж хайр түгээж хүмүүс тэдэнд хайртай байдаг. Цогтоо ч гэсэн ийм сайхан бүсгүй намайг яаж тоосын бол оо гэдэг. Өнөөдөр харин Цогтоо цахим хуудаснаа “ Эхнэр үглэхэд нөхөр дуугүй л байвал амьдрал сайхан болно” хэмээжээ.
Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат Ч.Ерөөлттүвшин, С.Буянтогтох нар залуу гэр бүл хэрхэн хөдөө орон нутагт амьдарч болох талаар зөвлөгөө өгч дасгалжуулдаг. Тэдний блогыг хэдийнэ 200 мянган хүн үзэж, дагадаг болсон. Тэгвэл тэд 2020.09.28ны сайн өдөр буюу өнөөдөр хуримаа хийлээ. Тэдний тухай товч танилцуулбал, нөхөр Ч.Ерөөлттүвшин цагдаагийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай амьдралын дасгалжуулагч бол, эхнэр С.Буянтогтох нь олон улсын хоол зүйч мэргэжилтэй, түүний зохиосон зөв хоололтын ном олон улсын “Алибаба” сайтад хамгийн борлуулалттай нь. “Хөдөөний айл” блогтой болохын тулд тэд олон саад бэрхшээлийг туулж энэ амьдралаа бүтээсэн гэдгээ хэлдэг. Тэд дундаасаа хүү охин хоёртой.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, “Цахим оюуны эерэг давалгаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Монголын залуу инженерүүдийн холбоо” ТББ, “Цахим оюуны эерэг давлагаа” ТББ-ууд хамтран “Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа. Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг хувь хүний хөгжил, англи, солонгос хэл, компьютерийн хосолсон урт хугацааны, системтэй мэдлэг олгох цогц сургалтад хамруулах зорилготой юм. Улаанбаатар хотын Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд болон зургаан аймгийн ерөнхий…
Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцэх цахим форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй тус цахим форумд соёл, аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, соёл, урлагийн байгууллагуудын удирдлагууд, эрдэмтэн, судлаачид цахимаар оролцох аж. Соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч бүхэн цахим форумд оролцох боломжтой юм байна.
Г.Угалзцэцэгийн гэр бүлийнхний төрсөн өдөр Өнөөдөр МУГТ Г.Угалзцэцэгийн нөхөр хүү охины төрсөн өдөр. Гэр бүлийн 3 гишүүн энэ өдөр мэндэлсэн үйл явдалтай энэ өдөр гэр бүлийнх нь хамгийн баярт өдөр аж. Г.Угалзцэцэгийн нөхөр спортын менежер хийдэг бол охин нь спортын мастер нягтлан бодогчын ажил хийдэг. Ази төдийгүй дэлхийн бодибилдингийн спортод эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчин бүсгүйн амжилтын буухиаг түүний охин М.Мойлоо үргэлжлүүлж буй. Гавьяат тамирчны охин өнгөрсөн жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бикини модель /-165/ ангилалд мөнгөн медаль хүртэхээс гадна эмэгтэй спорт модель ангиллын дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, Орхон аймгийн Засаг даргын орлогч А. Түвшинжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү нар болон Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа. Тэрээр манай аймагт ажиллах үеэрээ дөрөв буюу түүнээс олон хүүхэд төрүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулан өглөө. Зуун мянга гаруй хүн амтай манай аймгийн хувьд энэ жил 266 ээж “Эхийн алдар” одон авч байна. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 13, Хоёрдугаар зэргийн одонг 253 ээж тус…
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн Д.Батлут, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон бусад албаны хүмүүс, цэргийн хүндэт харуул угтан авлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймгийн эхчүүдэд “Эхийн алдар” I, II одон гардуулах арга хэмжээ Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. “Эхийн алдар” I, II одонгоор Орхон аймаг, Эрдэнэ хотын 265 эх шагнагдлаа. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 186-р анги, “Хөх ган”ХК-ийн Гангийн үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Уурхайчин соёлын ордны их танхимд Орхон аймгийн иргэдтэй уулзах…
Дэлхийн хамгийн хүйтэн газар Дэлхий дээрх хүн амьдарч буй газруудаас хамгийн хүйтэн нь Оймякон тосгон гэнэ. Уг тосгонд 1933 онд 67.7 хэм хүйтэн болж байжээ. Өдгөө уг тосгон өвөлдөө жавар тачигнадаг ч 1933 оных шиг хүйтэрсэн нь үгүй ажээ. Уг тосгоны зургуудаас хүргэж байна.
