Зохиогч: cool

МАК группын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Батболдын том бэр Н.Цэлмүүн сар гаруйн өмнө гэр бүлийн хамт БНСУ-аас жирэмсэн гэдэг шалтгаанаар тусгай нислэгээр ирсэн. Өмнөх хүүхдүүдээ тус улсад төрүүлж байсан бүсгүй дэлхийг хамарсан цар тахлын улмаас энэ удаад эх орондоо амаржихаар болсон бололтой. Н.Цэлмүүний хувьд анхны амьдралаасаа нэг хүүтэй. Тэр хүү нь аав ээж дээр нь байдаг бөгөөд өдгөө 4-р ангийн сурагч “том залуу” болсон. Харин С.Баттүшигтэй дэр нэгтгээд 2018 онд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн бол өдгөө бага хүүхдээ төрүүлэхээр зэхэж байгаа билээ.

Read More

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор нийслэлд хаа сайгүй авто замын түгжрэлтэй байгаа билээ. Бум бужигнаж түм түжигнэсэн энэ дунд “Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн оролцогч дуучин Дашням түгжрэлд дунд ёстой л үгээ хэлж буй бололтой, сүүлдээ “Түгжрэл хайр юм аа” хэмээх аж. Шоуны үеэр уртын дууны шуранхайг орчин үе, сонгодог жанрын уран бүтээлтэй хослуулан дуулаад “ард түмний хайртай хүү” болсон Дашнямыг хальт харвал танихааргүй байгаа биз. “Voice of Mongolia” шоунаас өөрийн карьерыг хэд дахин өсгөж, олноо танигдсан Дашкадаа илүү их амжилт хүсэе.

Read More

Б.Идэр-Одод шивээс зохих уу Нисэхийн инженер, англи хэлний багш, комедиан Б.Идэр-Од реппэр Дон Диорыг дууриаж нүүрэндээ шивээс мэт харагдахаар зураг зуруулжээ. Насны хувьд зөрүүтэй боловч гадаад төрхийн хувьд жижиг нүдээрээ төстэй тэд хамтдаа гэрэл зургаа авахуулсан байна. Тэрээр реппэр Дон Диорыг подкастынхаа шинэ дугаарт зочноор урьснаа ийнхүү баталгаажуулж, шинэ дүр төрхтэйгөөр олноо гарч ирсэн аж.

Read More

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоогийн дүү гэхээс илүү инстграмм од гэдгээр олонд танигдсан Ч.Номинхолбоо кето дэглэм бариад нэг сарын дотор 13 кг хасчээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Ахиад жаахан турах гэсэн чинь ээж маань их турвал муухай гээд…ямар ч байсан төрсөн өдөртөө зориулж өөрийгөө бэлдэж чадлаа” гэжээ. Ч.Номинхолбоогийн хувьд нэг хэсэг Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү С.Цог, “Авьяаслаг Монголчууд” 2018 оны шоуны ялагч илбэчин С.Билэгт нартай үерхэж байсан ч салсан. Өдгөө ганц бие бүсгүй.

Read More

Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука гадаад төрхөндөө өөрчлөлт хийжээ. Түүний энэхүү өөрчлөлт тэртээх 1960-1970-аад оны баруун европын урлагын одуудыг санагдуулам байгааз. Дуучин бүсгүй маань шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орсон бөгөөд түүндээ зориулж шинэ имидж бүрдүүлсэн нь энэ аж. Дашрамд дуулгахад, Киви хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин шинэ уран бүтээл гаргахгүй аж. Өөрөөр хэлбэл, албан ёсоор тараагүй ч, тарсантай ялгаагүй гишүүд нь өөр өөрсдийн амьдралаа хөөгөөд байгаа юм.

Read More

“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу гадаад өнгө төрхөндөө өөрчлөлт хийжээ. Тэрээр сахлаа ургуулж, үсний өнгөө өөрчлөсөн нь үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлж, тус нэвтрүүлгийг цоо шинээр харах өнцөг үүсгэсэн гэхэд болно. Ч.Лодойсамбуугийн хувьд өдгөө 33 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн сонгуулиар хэдэн зуун саяыг халааслаж чадсан овсгоотой сэтгүүлч гэж ойр дотныхон нь шивнэх юм билээ. Ажлын гараагаа гэрэл зурагчинаар эхэлсэн тэрээр “Гамбир” ток шоуны хөтлөгчөөр ажиллаж анх үзэгчдэд танил болсон. Түүнийг чадварлаг, шударга, мэргэжилдээ ур чадвартай сэтгүүлч гэж үзэгч фенүүд нь үнэлдэг.

Read More

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. АНУ-ын “Олон улсын хөгжлийн агентлаг”-аас жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадварыг сайжруулах, улмаар ажилгүйдлийг багасгахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд ийнхүү санамж бичиг байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар инновацын төв, Баянхошуу болон Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүдийг түшиглэсэн гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарыг чадавхжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийх юм. Харилцан ойлголцлын санамж бичиг зурах үеэр нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран…

Read More

Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр нар нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан тэргүүтэй нийслэлийн холбогдох албаныхантай уулзлаа. Ерөнхий сайдын Ажлын албаны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл ажил, үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшийг хэрхэн зөв галлах, яндангаа хөөлөх, угаар мэдрэгчийг зөв хэрэглэх гэх мэт заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд түгээх ажлын талаарх мэдээллийг сонслоо. Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр хэлэхдээ “Угаар мэдрэгчийг зөв ажиллуулах, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд нэгдсэн зөв ойлголтыг өгөх шаардлагатай байна. Засгийн газар, нийслэлийн холбогдох байгууллагууд Ажлын хэсэг байгуулж, нэгдсэн мэдээллийг олон нийтэд…

Read More

U филмын захирал жүжигчин Г.Ундармаа гавъяат кофечин болсон тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр CU сүлжээ дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд өглөө эртлэн очиж кофе авч уудаг байжээ. Тиймээс тус дэлгүүрийнхэн жүжигчин бүсгүйг урлагийн салбараас гавъяат цол авахаас өмнө өөрсдийнхөө цолыг өгсөн бололтой. Сониноос жүжигчин Г.Ундармаа “Single ladys киноныхоо дөрөвдүгээр ангийг энэ ондоо багтаан үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байгаа гэсэн шүү

Read More

Салалтын хамгийн тод жишээ болсон гурван дуучин тус тусынхаа зам мөрийг хөөж, нэгэнтээ хоёр талд амьдралаа босгоод амжив. Найзынхаа нөхрийг булаасан гэх Х.Мөнгөнцэцэг Б.Болдтой ханилан хоёр хүүхэд төрүүлж өгсөн. Харин тэд гурав дахь хүүхдээ хүлээж буйгаа “Гэгээн совин” гэх шинэ дууныхаа рекламаар ил болгов.

Read More