Зохиогч: cool

1072 хувьцааг ҮЦТХТ-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “гацааж” байна 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөр тасалбар болгон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрд Засгийн Газрын 216 тоот тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа буюу 1072х933₮=1,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг эзэмшүүлсэн билээ. Үүний дүнд иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90₮-ийн ногдол ашиг 1072 хувьцаатай иргэн 1072×90=96,480₮-ийн ногдол ашиг авахаар болсон. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү мөнгө иргэдийн дансанд ороогүй байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс мөнгөө шилжүүлсэн ч түүнийг нь иргдэд тараах ёстой “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК тараахгүй байгаа аж.…

Read More

Алдарт хуримын эзэд жүжигчин Ари, Бидо хоёр туурга тусгаарлаад хэдэн жил болж буй. Дундаасаа Эгшиглэн хэмээн охинтой тэд харилцаагаа найзын хүрээнд үлдээсэн гэнэ лээ. Жүжигчин Аригийн хувьд охинтойгоо яг л найз шиг, заримдаа эгч шиг нь харьцдаг аж. Охинтойгоо гэр орон, нүүр царай, хуруу хумс, үс зүс, хувцас гоёл, найз залуу, нийгмийн амьдрал, дэлгүүр хоршоо, гэр бүлийн зардал, энэ сарын байрны мөнгө, хүүхдүүдийн тухай гээд ярихгүй сэдэв байдаггүй аж. Жүжигчин бүсгүй залуу ээж нарт хандаж, охидтойгоо найз шиг байснаар илүү амьдралын үнэ цэнийг түүнд ойлгуулна хэмээн зөвлөжээ.

Read More

Сэрэмжлүүлэг: Ломбард дээрэмдэхийг завджээ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо буюу 19-р хорооллын автобусны ард байрлах “Супер4” ломбардыг дээрэмдэхийг завдсан тохиолдол 2020.08.30-ны өдөр бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж хэргийг үйлдсэн этгээд болох 65 настай иргэнийг сатуулсан байна. Тухайн этгээд хэргийг согтуудаа үйлдсэн болох нь тогтоогджээ. Иргэн та архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, болзошгүй гэмт хэрэгт өртөхөөс сэргийлнэ үү.

Read More

“Фантастик” продакшны жүжигчин Э.Одбаярын хүү гурван нас хүрчээ. Тэрээр энэ тухайгаа “Аавын минь төрсөн өдрөөр мэндэлсэн үрдээ сайхан бүхнийг хүсье” гэсэн байна. Олноо танигдсан дүртэй, харъяалагдах хамтлагтай Э.Одбаяр зөвхөн уран бүтээл гээд гүйгээд байдаггүй. Тэрээр өөрийн гэсэн хоолны бизнестэй, үеийнхэн дундаа овсгоотой нэгэн.

Read More

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо сүүлийн хэдэн жил эгч дүүсээрээ гангарах болсон. Өдгөө тэдний эгч дүүс Уянхолбоо, Уранхолбоо, Номинхолбоог танихгүй хүн үгүй. Яг л Америкийн “Кардашьян гэр бүл”-ийнхэн шиг. Энд тэнд болж буй арга хэмжээ, рекламны зураг авалт, амралт сувилал гээд бүх л газар хоорондоо “хэлхэлдээд” явж байгаа харагддаг Тэднээс Ч.Уянхолбоо нь даруу төлөв зан чанарыг илэрхийлдэг бол Ч.Уранхолбоо эрч хүчтэй цоглог, Ч.Номинхохолбоо нь тачаангуй дүр төрхийг харуулдаг. Тэдний дор Ч.Ганхолбоо гэх залуу байдаг ч түүнийгээ ил гаргаад байдаггүй. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, тэдний дээр нэг ах байдаг ба гашуун нясуун юманд шунаж дурладаг учраас мөн л ил гаргадаггүй гэдэг.…

Read More

Охидоороо гангарсан олны танил аав нар Хөвгүүд ээж амьтай байдаг бол охид аав амьтай байдаг. Аав нар ч охиддоо “амиа тавих” нь элбэг. Тэгвэл олны танил эрчүүд хичээлийн шинэ жилийн эхний өдөр хэрхэн охидоороо гангарсныг та бүхэндээ фото мэдээгээр хүргэж байна.

Read More

Үеийнхэн дундаа сайхан хосоор нэрлэгддэг байсан загвар өмсөгч, жүжигчин өдгөө Шадар сайдын туслах О.Мөнхдалай, түүний гэргий асан фото модель Зулгэрэл нар туурга тусгаарлаад багагүй хугацааг үдсэн. Хэдийгээр хоорондоо таарч тохирохгүй салсан ч эцэг эхийнхээ үүргийг сайн биелүүлдэг “хос” бололтой. О.Мөнхдалайн хувьд Park view хотхонд дуучин А.Хишигдалайтай амьдарч байгаа гэх. Харин Зулгэрэл бүсгүйн хувьд гурван хүүхдээ өсгөсөн шиг ээ, буйдангийн шинэ брэндийг хэрэглэгчдэд хүргэхээр оруулж ирсэн гэнэ лээ.

Read More

Гацуурт группын өв залгамжлагч, Монгол ТВ-ын захирал Ч.Номинг танихгүй хүн ховор. Өдгөө гурван хүүхдийн ээж болсон тэрээр өөрийн аав ээждээ “нялхаараа”. Хэдийгээр хөрөнгөтэй айлын хүүхэд ч гэлээ ажлын гараагаа бусадтай ижилхэн аавынхаа компаний хамгийн бага албан тушаалаас эхэлсэн гэдэг. Дороо ганц эрэгтэй дүүтэй ч аав ээж нь Ч.Номин бүсгүйд илүү итгэж найдан компанийхаа ихэнх хувийг эзэмшүүлдэг гэнэ лээ. Хөрөнгөтэй айлын ганц охин болж төрсөн Ч.Номин ч ачлалт аав, энэрэлт ээжийнхээ итгэлийг эвдэхгүйг хичээдэг, үгийг нь сонсдог сайн охин байдаг гэсэн шүү.

Read More

Нэгэн залуу”-гийн даруухан бас дөлгөөхөн төрхөнд дурлаж, зөвхөн зүүдний ертөнцдөө үлгэрийн дагинатай зугаалахын тулд “Эрчүүдийг үзэн ядах сэтгэл”-ийг бусдаас гуйж дуулсан альтернатив дуучин Отгоо /Х.Отгончимэг/ олон хүүхдийн ээж болж нам гүм амьдрах болсон. Тэрээр өдгөө дөрвөн хүүхдийн ээж болж Алдарт эхийн 2-р одон хүртсэн. Том гурван хүүхэд нь дунд сургуулийн сурагч болжээ. Рок хувцасны дэлгүүрт хувь эзэмшдэг дуучин Х.Отгоо хүүхдүүдээ төрүүлсний дараа эргэн уран бүтээлдээ орох уу гэх сэтгүүлчдийн асуултад “Буцаж орно гэхээр урлагийн ертөнц надад яг л “тамын тогоо” шиг санагдсан. Сошиал ертөнц дэндүү хөгжөөд, бусдыг шүүмжлэгчид олон болжээ. Нэг уран бүтээл хийхэд маш их доромжлол хариуд нь ирдэг…

Read More

Хуульч, эрхзүйч мэргэжилтэй, мөн хэд хэдэн кинонд дүр бүтээгээд авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг Б.Цэцэг. Ганц охиноо дунд сургуулийн сурагч болгосон тэрээр охинтойгоо зэрэгцэн номын дуу сонсохоор шийджээ. Тэрээр МУИС-ийн Эдийн засгийн сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж, судлах аж. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших замаа засч буй гэх. Үнэн худлыг хэн мэдлээ. Дашрамд дуулгахад, дуучин Нара, Ану нар мөн л мэргэжил дээшлүүлэхээр суралцаж эхэлсэн гэсэн шүү.

Read More