Энэ жилийн наадмаар уламжлал болсон зарим арга хэмжээг зохион байгуулахгүй Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар…
Зохиогч: cool
Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд орон сууцны батламж гардууллаа “Ковид-19” цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, “НОСК” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулан өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг эрэлхэг залуусаараа бахархаж явдгаа хэлмээр байна. Дэлхий даяар дэгдэж буй цар тахлаас гадна Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй…
МУГЖ Г.Ариунбаатар “эртний” бичлэгээ хуваалцав Дэлхийн алдартай дуурийн театрын тайзыг эзэгнэж яваа МУГЖ Г.Ариунбаатар дунд сургуулийн сурагч байхдаа арлын Япон улсад дуулж явжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Хардаа!!! жижигхэн Ариунбаатар! Анх удаа хилийн дээс алхаж Арлын Японд концертонд оролцсон миний энхрий бага насны дүр төрх. Хичнээн үзчихвээ. Яг тэр үедээ очсон мэт санагдаж сэтгэл хөвсөлзөв… “Уудам Монголын Сайхан Өглөө” гэжээ.
Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалтын тусгай тоноглол бүхий 40 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэлтэй КАМАЗ маркийн автомашин, түймэр унтраах зориулалттай 4 дугуйт мотоцикль 3 ширхэг, ХОЛМАТРО маркийн иж бүрэн техник багаж хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлээс Онцгой байдлын албаны техник хэрэгсэл, чадавхийг сайжруулахад дэмжиж ажиллаж ирсэн. Тэгвэл энэ удаа нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах, үүссэн нөхцөл…
Чатбокс үйлчилгээнд 258 хүүхэд холбогдож сэтгэлзүйн болон хамгааллын үйлчилгээ авчээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ хамтран коронавирус “Ковид- 19”-ийн цар тахлын үед хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Чатбокс үйлчилгээг хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Чатбокс үйлчилгээ нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс албан ёсоор ажиллаж эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус үйлчилгээнд нийт 258 хүүхэд холбогдож нийгэм сэтгэл зүйн болон хүүхэд хамгааллын үйлчилгээ авчээ. Түүнчлэн нийт…
Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр боллоо Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил ямар зохион байгуулалтаар ажиллах талаараа “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын…
Ж.Батбаясгалан: Бид хаана хаанаа хариуцлагатай байж аюулгүй хотыг бий болгоно Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо Чингүнжавын гудамжны авто замын эвдрэл гэмтэл болон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хүчит шонхор захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдлыг газар дээр нь ажиллан шалгаж, холбогдох албан тушаалтнуудад үерийн даланг яаралтай сэргээн завсарлах үүрэг чиглэлийг өглөө. Үерийн усны улмаас автозам, гудамж талбай усанд автаж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас хэд хэдэн байршилд авто замын эвдрэл гэмтэл үүслээ. 2007 онд энэ Чингүнжавын гудамжны авто замыг…
“Боловсрол” суваг телевизийн уран бүтээлчид “Гэр бүл” реалити шоуг бэлтгэн хүргэсэн. Сошиалын хамгийн хүчтэй гэр бүлийн маргааны эзэд болох дуучин Т.Дэлгэрмөрөн, Х.Ананда нар ‘Гэр бүл’ шоу нэвтрүүлэгт орсноос хойш салж сарнисан бүх муу дурсамжаа мартан нэвтрүүлгийн төгсгөлд эвлэрч үзэгч, сонсогчдынхоо хайр энэрлийг дахин хүртсэн билээ. Хосууд хоёр талаасаа нэг нэг охинтой гэр бүл болсон бөгөөд тэд ам бүл тавуулаа болоод байна. Дөрвийн дөрвөн үзэсгэлэнт цэцэгсээр хүрээлүүлэн тун ч жаргалтай яваа эрхэм дуучныхаа гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор хэсэгчилэн зам хаах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал, “Грийн ресурс констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Амарбаясгалан, “Грийн ресурс констракшн” ХХК-ийн инженер н.Уламбаяр нар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Баянбүрдийн тойргийн уулзварыг өнөөдөр орой буюу 23:00 цагаас эхлэн…
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нийслэлийн Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Гантулга танилцуулга хийлээ. Нийслэлд энэ жил нийт 1714 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж эхнээсээ хэрэгжиж байгаа аж. Нийслэлийн Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Гантулга төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх дүүрэг хороо тус бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд цаашид тулгамдаж буй зарим асуудлыг дурдлаа. Тэрбээр ” Газар олголтын асуудал бүрэн шийдэгдээгүй байхад төсөл…