Зохиогч: cool

Амны хөндийн эрүүл ахуй болон гар угаах зөвлөмж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас амны хөндийн эрүүл ахуй /оо, сойз, цэвэрлэгч утас зэрэг хэрэглэгдэхүүн сонгох, шүд угаах, хоолой зайлах гэх мэт/ болон гараа зөв угаах зөвлөмжийг хүргэж байна.

Read More

МЭДЭГДЭЛ 100 жилийн түүхт залуучуудын үндэсний төв байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо нь өөрийн бүтцийн бүх шатны байгууллагаар дамжуулан 21 аймаг, 9 дүүрэгт олон талт ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаа доголдож, залуучуудад чиглэсэн, тэдгээрийн эрх ашигт нийцсэн ажлуудыг зохион байгуулахгүй унтаа байдалтай байгааг Монголын мянга мянга залуучууд мэдэж байгаа билээ. Дээрх байдлаас үүдэн Дэлхий даяар COVID19 вирусийн тархалт эрчимтэй тарж буй энэ цаг үед буюу 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр үндсэн дүрмийн хүрээнд Монголын Залуучуудын Холбооны VI их хурлыг анх удаа цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. Монголын Залуучуудын Холбоо(МЗХ)-ны VI…

Read More

ГБХЗХГ-аас эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан зөвлөмж гаргалаа Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй осол, гэмтлээс хамгаалах чиглэлээр байнга анхаарал хяналт тавьж байхыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас анхааруулж, дараах зөвлөмжийг өгч байна. ГЭР БҮЛ ДЭХ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ Хүүхдийн чөлөөт цаг, зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр анхаарч, тэднийг юу хийж байгаа, ямар хүүхэдтэй үерхэж, нөхөрлөж байгаад нь байнгын анхаарал хандуулах. Хүүхдийн хоол хүнсний аюулгүй байдал, чанарт байнга…

Read More

Налайх дүүргийн 8 дугаар Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөгджээ УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо. Налайх дүүргийн 8 дугаар хороонд 1465 өрхийн 5305 хүн оршин суудаг. Тус дүүрэгт өнгөрсөн жилүүдэд 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг баригдаж, ашиглалтад оржээ. Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн гадна засвар, автомашины зогсоол хийгдсэн. “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн хашаанд хөлбөмбөгийн талбайг байгуулсан байна. Мөн 58-61 дүгээр байрны дунд иж бүрэн…

Read More

Фото: Улсын их дэлгүүрт гарсан галыг бүрэн унтраалаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа. ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч,…

Read More

Наро Банчэн гэгээнтэн таван айлд өргөө цагаан гэр өргөлөө Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэрэл, нигүүлсэл цогцолсон энэ өдөр Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн орон гэр нэн шаардлагатай байгаа таван айлд өргөө цагаан гэр бэлэглэлээ. Наро Банчэн гэгээнтэн Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө олон олон буяны үйл хийсээр ирсэн билээ. Жишээ нь Нийслэлийн өргөө амаржих газарт нэн шаардлагатай байсан 150 сая төгрөгийн үнэ бүхий ариутгалын тоног төхөөрөмж, Агаарын бохирдлоос хүүхэд багачуудаа сэргийлэх үүднээс захын хорооллын болон агаарын бохирдлын өндөр эрсдэл бүхий нийслэлийн цэцэрлэгүүд, зарим эмнэлгүүдэд 250 ширхэг орчин үеийн өндөр хүчин…

Read More

Сэрэмжлүүлэг: Гурван айлын хашааг мөргөж, хэргийн газраас зугтжээ 2020.06.02-03-нд шилжих шөнө Хайлаастад гурван айлын хашааг мөргөж нураасан хэрэг гарсан байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн байгууллагаас тодруулахад: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын зам сургуулийн 14-р гудамжинд toyota mark-2 маркийн М эзэмшлийн авто машин жолоодож явсан хүн хоёр айлын хашаа мөргөж, ослыг газрыг орхин явсан” гэв. Одоогоор уг хэргийн Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд ослын газрыг орхин зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хэргийг үйлдсэн этгээд нь согтуу байсан бөгөөд өөрийн хамаарал бүхий этгээдийн машиныг унаж явсан аж. Ослын газрыг орхиж явбал жолоочийн хүлээх хариуцлага…

Read More

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн хотуудын дарга нар харилцан туршлага солилцож байна Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Хотууд “Ковид -19”ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна. Өнөөдөр цахимаар нээлтээ хийсэн энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцлоо. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үеэр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож,…

Read More

Улаанбаатар Номын баяр болно Жил бүрийн хавар, намарт Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс Номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ. Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, гарын үсэгтэй худалдан борлуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 5,6,7 нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болно. Баярт оролцох зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлийгээ өмсөж, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг сахин оролцох юм. Харин гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон Номын баяраас зохиолчийн…

Read More

   Монголын ард түмний төдийгүй Монгол туургатан улсуудын түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дуунуудыг хит болгон эгшиглүүлсэн Монгол поп опера “Увертюра” хамтлаг ирэх 06 дугаар сарын 01-нд онлайн тоглолтоо хийхээр болжээ.   “Увертюра” хамтлагийн онлайн тоглолт хийх болсон учир нь “Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5  жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элч хамтлагаар ажиллахаар албан ёсны гэрээ байгуулсан бөгөөд тус төслийн хандивын аяны нээлт болгож “Монгол соёл” хэмээн нэрийдсэн онлайн тоглолтоо хийхээр болжээ.    Ийнхүү түмэн олны сэтгэлд мөнхөд эгшиглэдэг “Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж…

Read More