Өнөөдөр олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр Жил бүр 07-р сарын 03-ны өдрийг “Олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр” болгон тэмдэглэх үйл ажиллагаанд Zero Waste Europe байгууллага plasticbagfreeday.org сайтаараа дамжуулан голлох үүрэгтэй оролцдог байна. Мөн “нийлэг материал ороогүй уутны өдөр” ч гэж ойлгож болно. Бидний өдөр тутамд хэрэглэж, дэлгүүр орох болгонд нэмэгдэж байдаг нэг удаагийн хэрэглээний нийлэг уутыг хэрхэн хаях талаар та бодож үзсэн үү? энэхүү уутыг ямар нэг ашигтай байдлаар дахин хэрэглэж байгальд хог болгон хаяхгүй байх талаар ямар нэг зүйл хийв үү? гэсэн асуултыг өөртөө тавиад үзэхэд ихэнхи маань “үгүй” л гэж хариулах байх. Гэтэл яг өнөөдрийн хувьд…
Зохиогч: cool
11 349 хохирогчтой Жи тайм сүлжээний шүүх хурлыг шууд дамжуулна “ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлогдсон. Хохирогчдын нэрсийн жагсаалт, шүүх хуралдааны товыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим сайт болон тус шүүхийн пэйж хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн. Монгол улсын Засгийн газраас цар тахлын үед авах арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн хүрээнд тус шүүхийн тамгын газраас шүүх хуралдааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулан хохирогч нарт шүүх хуралдааны явцыг www.zindaa.mn цахим сайттай хамтран LIVE хэлбэрээр дамжуулан хүргэхээр бэлтгэл ханган…
Гэгээлэг мэдээ: Цагдаагийн алба хаагч амиа хорлохыг завдсан өсвөр насны охиныг аварчээ Энэ сарын 23-ны өдөр өсвөр насны охин усанд живж амиа хорлохоор завдаж байсныг Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа таслан зогсоосон байна. Тодруулбал, 2020 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллиийн төвийн алба хаагчид ажил үүргийн дагуу сэрэмжлүүлэг мэдээ мэдээллээ бэлтгээд явж байхад нэг охин “гүнзгий ус хаана байна, би үхмээр байна” гэж орилон гол руу гүйж байсан аж. Тиймээс тухайн охиныг голын ус руу үсрэхээс нь өмнө гүйцэж очин, амь насыг нь аварчээ. Улмаар машиндаа суулгаж тайвшруулан, харъяа дүүргийн…
Монголд анх удаа “Эх орон, нутаг усны тухай” нийтийн дууны цахим уралдааныг зарлаж байна Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн “ЦАХИМ ХӨГЖИЛ” холбоо ТББ болон Фэйсбүүкийн “НИЙТИЙН ДУУ” групп хамтран ” Эх орон, нутаг усны тухай” нийтийн дууны цахим уралдааныг монгол орон даяар онлайн орчинд зохион байгуулах гэж байна. Тус уралдаан нь шинэ залуу дуучдыг дэмжиж “Олны таашаалд нийцсэн шилдэг залуу дуучдыг” шалгаруулах зорилготой бөгөөд Монгол улсад анх удаа онлайн орчинд шинэ залуу уран бүтээлчдэд боломж олгож байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Хэрхэн оролцох вэ? – Та өөрийн мэддэг хамгийн сайн дуулсан эх орон, нутаг усны сэдэвт нийтийн дууг бүрэн дуулсан бичлэг хэлбэрээр…
53 жилийн өмнө алга болсон эгчийгээ хайж байна Одоогоос 53 жилийн өмнө Улаанбаатар хотын ойролцоох урд хэсэгт байрлалтай хуучнаар Хүрхрээгийн лагерьт гэрийнхээ үүдэн дээр тоглож байсан бага насны хоёр охин сураггүй алга болж, улсын хэмжээгээр эрэн сурвалжилсан боловч ямар ч сураг гаргаж чадалгүй эрэл мухардан өдийг хүрчээ. Үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй сураг алдарсан 2 охины гэр бүлийнхэн өнгөрсөн 53 жилийн хугацаанд сураг ажиг тавин явсаар байгаа ч одоог хүртэл тодорхой мэдээлэлгүй арга буюу эрэл мухарджээ. Бид энэ хэргийн талаар алга болсон Цэвээнжав гэдэг нэртэй охины төрсөн эгчийнх нь хүүхдээс дараах мэдээллийг тодруулсан юм. -Чухам ямар хэрэг гарсан юм бэ?…
Xүүхдийн тусламжийн 108 утасны чатбокс үйлчилгээнээс 63 хүүхэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авчээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын хамтран хэрэгжүүлж буй Чатбокс үйлчилгээ нь энэ сарын 2-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Коронавируст “COVID-19” халдварын цар тахлын үед хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах чатбокс үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 63 хүүхэд, өсвөр үеийнхэн холбогдож хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авчээ. Насны хувьд 12-17 насныхан түлхүү холбогдсон байна. Чатбокс үйлчилгээнээс тусламж авсан хүүхдүүдийн хувьд мэргэжил сонголт, үерхэл…
М.ЭНХ-АМАР: Ламхай нарыг тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана Монгол Улсын Засгийн газар зургаадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт байгаа ламхай нарыг эх оронд нь авчрах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хүүхдүүдийг эх орондоо ирсний дараах бүх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болсон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.12/08:45 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Бүгд найрамдах Энэтхэг улсын Брайбүн Гоман дацанд суралцдаг 10-18 насны 357 хүүхдээс хүсэлт гаргасан 178 хүүхэд тусгай үүргийн онгоцоор ирэх юм.…
“Энэтхэгийн соёлын өдөр” өдөрлөгт урьж байна Энэтхэгийн их сургуулийн зуны элсэлтийн нээлтийн хүрээнд ЕБС-ийн сурагч болон эцэг эхчүүд та бүхнийг “Энэтхэгийн соёлын өдөр” хоёрдахь удаагийн нээлттэй хаалганы өдөрлөгт ирэхийг урьж байна. Та манай өдөрлөгт ирснээр сургуулийн үйл ажиллагаатай танилцах, олон улсын сургуульд сурахын давуу тал, мэргэжлээ хэрхэн зөв сонгох, энэтхэг улсын боловсролын давуу тал, хоолны соёл, тэтгэлэгт хэрхэн хамрагдах тухай лекторуудын илтгэл зэрэг хүртээмжтэй мэдээллүүдийг авах болно. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирж бүртгүүлсэн шинэ элсэгчдэд 5% хөнгөлөлт үзүүлнэ. Энэтхэгийн соёлын өдөрлөгийн хүрээнд Нээлтийн үйл ажиллагаа Энэтхэгийн их сургуулийн захирал Ж.Шижир мэндчилгээ /лекц/ Багш нарын мэндчилгээ Програм хангамжийн багш Ражийв Парашер илтгэл…
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажиллах цаг болсон УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа үргэлжилж, нэр дэвшигчид иргэд сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Энэ жилийн хувьд нийт 13 нам, 4 эвслийн нийт 606 нэр дэвшигчид өрсөлдөж байгаагаас 151 нь эмэгтэй нэр дэвшигчид байгаа юм. Хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хамгаалахад эмэгтэй улс төрчдийн дуу хоолой хамгаас чухал. Эмэгтэй гишүүд олонтой зарим улс орнуудын авлига, хээл хахууль багасч, тэр хэрээр нийгмийн асуудал сайжирч, үр дүнд нь улс орон хөгжсөн туршлагууд бий. Тиймээс ч энэ жилийн сонгуульд улс төрийн намууд эмэгтэйчүүдийгээ дэмжиж, тэдэнд боломж олголоо. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 14 тойрог буюу…
Цар тахлын үед хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлье Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг олон улсын дэлхийн маргааш буюу 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тохиож байна. Дэлхий дахинд КОВИД-19 цар тахал гарсан энэ үед Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас энэхүү хямралыг даван туулахын тулд “Ковид 19 цар тахлын үед хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлье” хэмээн уриалж байна. Манай Улсын нийт хүн амын 36.5 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Улсын хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн эхэнд 1439 цэцэрлэгт 263.3 мянган хүүхэд, ерөнхий боловсролын 820 сургуульд 640.4 мянган сурагч суралцаж байна. 2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн…