Зохиогч: cool

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг өнөөдөр нээж, сургалтын үйл ажиллагааг эхлүүллээ. Төслийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар…

Read More

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” уриан дор тэмдэглэнэ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын  А/130 тоот тушаал гарч, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталлаа. Учир нь энэ жил дэлхий даяар “Ковид-19”  цар тахал гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авч, иргэдийг олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сануулахын зэрэгцээ үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг тодорхой хугацаанд хаасан. Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд Ковид-19 цар тахлын энэ онцгой цаг үед…

Read More

С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургууль нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор “Шинэ коронавируст халдвар”-ын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Монголын анагаахын шинжлэх ухааны 62 дахь удаагийн эрдмийн чуулганыг анх удаа цахим хэлбэрээр АШУҮИС дээр зохион байгуулж байна. Эрдмийн чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, МУ-ын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх, АШУҮИС-ийн удирдах зөвлөлийн дарга, МУ-ын ардын эмч, АУ-ны доктор, профессор…

Read More

ХСҮТ-ын зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн барилгыг албадан буулгаж орц гарц нээв Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт очиж ажиллах үеэрээ эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр…

Read More

“Аюулгүй хот” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах “Аюулгүй хот” төслийн танилцуулгыг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хүргэлээ. Тэрбээр “Аюулгүй хот төсөл нь холбогдох чиг үүргийн олон оролцогч талтай, нийслэлийг телехяналтын нэгдсэн цогц системтэй болгохыг зорьж байгаа томоохон төслийн нэг юм. Оролцогч талууд болох Замын хөдөлгөөний удирдлагын төв, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Тээврийн Цагдаагийн алба, Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар зэрэг байгууллагуудтай бодлогыг нэгтгэн төслийн хүрээнд хэв журмын телехяналтын…

Read More

КОВИД-19 өвчний үед ашиглах сөрөг даралтат түргэн тусламжийн автомашиныг хандивлалаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн ордон, Улаан загалмайн байгууллагаас “Ковид-19” халдварын үед өвчтөн тээвэрлэх зориулалт бүхий иж бүрэн тоноглогдсон автомашиныг өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд хандивлалаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын Онцгой комиссын дэд дарга Н.Энхболд, БНХАУ-ын элчин сайд Цай Вэньруй, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш болон албаны бусад хүмүүс оролцлоо. “IVECO” маркийн 350.000 юанийн өртөгтэй энэхүү сөрөг даралтат…

Read More

Олон улсын гэр бүлийн өдрөөр гурвал айл гал голомтоо бадраалаа Өнөөдөр Олон Улсын гэр бүлийн өдөр. Энэ өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон ажил хийж хэрэгжүүлж буй нэг нь амьдралд тулгардаг олон бэрхшээлээс болж хуримаа хийж, гэрлэлтээ батлуулж чадаагүй олон хүүхэдтэй залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэн, хуримыг нь Гэрлэх ёслолын ордны хамт олонтой хамтран зохион байгуулсан үйл явдал байлаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Гэрлэх ёслолын ордны дарга С.Үүрийнтуяа болон дүүргүүдийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, хамт олны очсон эхний айл нь Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд амьдран…

Read More

Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хашааг буулгахыг холбогдох албаныханд даалгалаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Их Тэнгэрийн амнаас зүүн зүгт байрлах Туул голын хойд хэсэг дагуух нурж орхигдсон хашаатай газруудаар явж ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгойн зүүн хэсэгт туслах зам дагуух явган хүний замыг сүйтгэж, хашаа татсан барилгын хашааг буулгаж цэгцлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Газар зохион байгуулалтын алба болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг өглөө. Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийтийн эзэмшлийн гудамж талбайг сүйтгэж барилгын хашаа татсан асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Салхи шуурганд хийсч…

Read More

Өнөөдөр олон улсын Гэр бүлийн өдөр 1993 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарган хамгийн анхны Олон улсын Гэр бүлийн өдрийг 1994 оны 5 дугаар сарын 15-нд тэмдэглэж эхэлсэн. Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог олон нийтэд сурталчилдаг ач холбогдолтой өдөр юм. Монгол Улс 17 дахь жилдээ энэхүү өдрийг тэмдэглэж байна. Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” уриа дор дараах…

Read More

Б.Баатархүү: Хууль тогтоомж зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулсан тохиолдолд цагдаагийн байгууллага шаардлага тавьж, таслан зогсоох ёстой Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. -Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улс төрийн шинжтэй үзэгдлүүд  ар араасаа гарч байна.  “Битгий давар”  гэх уриа лоозон барьж жагсаал  хийсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас  таслан зогсоож тайлбар мэдүүлэг авчээ. Энэ талаар тодруулахгүй юу? -Тавдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд гудамж талбай, олон нийтийн газар жагсаал цуглаан зохион байгуулагдсан. Жагсаалд оролцсон иргэд үзэл бодлоо илэрхийлж байгаа залуусыг цагдаагийн байгууллагаас тушаал, заавраар хэлэх эрхэнд халдаж байна. Ардчилсан нийгэм мөн үү гэх мэт зорилтот мэдээллүүд олон нийтэд тарааж байна.…

Read More