Дотоод сэтгэлийн амар амгалангийн талаар монголчуудад таниулсан “Амьдрах урлаг” бясалгалын багш, сэтгэл судлалын доктор Д.Гантөгс өдгөө улс төрд зүтгэж МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны гишүүний нэг болсон. Уур уцаарыг хэрхэн даван туулах, сэтгэлийн амар амгаланд хүрэх талаар байнга зөвлөдөг тэрбээр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар Төв аймагт нэрээ дэвшүүлсэн ч тусыг эс олсон билээ. Тэгвэл түүнийг манай папараци дуран онцлон буулгалаа. Бясалгагч бүсгүйн хувьд монголчуудын сэтгэл судлалыг багагүй судалж, доктор цолтой болсон нэгэн. Тэрбээр монголчуудын сэтгэлзүйг талаар ярихдаа “Манай монголчууд харьцангуй өргөн уудам газар нутагтай, сэтгэлийн цар хүрээний баялаг ихтэй, оюуны чадавхи өндөртэй хүмүүс. Сэтгэлийн тавгүй байдлыг хүн өөрөө бий болгодог. Нэгэндээ…
Зохиогч: Эрхэм админ
Замын түгжрэлийг хэрхэн шийдэх талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодрууллаа. Тэрбээр “Түгжрэл гэдэг бол импортын машиныг хориглох, дугаар хязгаарлах байдлаарх шийдэх асуудал биш. 1970-аад оны дундуур Улаанбаатар хотын тавугаар ерөнхий төлөвлөгөө хийх явцад тухайн үед 80 гаруй мянган автомашинтай байна гэж зураг зурагдсан юм билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын хөдөлгөөнд 600-615 мянган машин оролцож, ямар байдалтай байгааг бүгд мэдэж байгаа. Тиймээс маш олон ажлын нийлбэр цогцоор шийдэх ёстой. Хөдөө орон нутаг руу шилжин суурьших асуудлыг төр засаг бодлогоор дэмжих хэрэгтэй. НИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид буруу рультэй автомашиныг цаашид он зааж хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар иргэдээс санал асуулга явуулах тогтоолын төсөл боловсруулж…
Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаандаа олон улсын болон Монгол улсын стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаагийн нэг нь өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт юм. Энэхүү стандартын хэрэгжилтийг баталгаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж, энэ сарын 1-нээс Олон улсын баталгаажуулалтын аудитад хамрагдаж буйг Хүний нөөц, Захиргааны хэлтсээс мэдээлэв. Олон улсын баталгаажуулалтын аудитад ирэх 11 сарын 31-нийг дуустал хамрагдах аж. Хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх нь олон улсын стандарт, шилдэг арга хэрэгсэл, сайн туршлагуудаас нэвтрүүлэх боломж бүрдүүлж, чадварлаг ажиллах хүчинтэй, урт хугацаанд оршин тогтнох, ажил олгогчийн брэндийг өсгөх үр нөлөө бүхий менежментийн тогтолцоог нутагшуулах ач холбогдолтой. Түүнчлэн НҮБ-ын тогтвортой…
Монголын кино урлагийн салбарт өөрийн кинонд тоглож буй жүжигчдийнхээ өмсөх хувцас, идэх хоол, эдлэл хэрэглэл, гоо сайхны бүтээгдэхүүн, унаа хүлгийг нь гээд бүгдийг нь бэлдэж өгдөг нүнжигтэй продюсер бол “Ufilm”-ийн эзэн, УГЗ Г.Ундармаа. Тэрбээр кинонд нь тоглож буй бүх жүжигчиддээ холлиудын кинонд тоглож буй мэт сэтгэгдэлийг төрүүлж, уран бүтээлдээ анхаарах, дүрдээ ороход санаа зовох зүйлгүй байлгахыг хичээдэг нэгэн. Энэ ч утгаараа шинээр хийж буй уран бүтээлийнхээ гол дүрийн эзэн жүжигчин О.Дөлгөөнд Porshe cayane загварын үнэтэй автомашинаа жолоочтой нь хэрэглүүлж буй. Эх сурвалжийн мэдээллээр тус киног Single ladys киноны 5-р анги гэх. Үнэн худлыг цаг хугацаа харуулах биз. Ямартаа ч тус…
Оюутан байхаасаа эхлэн найруулагч нарын сонирхолыг татаж, хэд хэдэн уран бүтээлд тоглосон залуу жүжигчин Ж.Номингэрэл сүүлийн үед хөөрхөн төрх, цэвэр цэмцгэр байдлаараа залуусын анхаарлыг татах болсон. Тэрбээр анх “Ээжийн дайсан 2”, Cool аав, Догь аав, Бяцхан чөтгөрийн хүсэл зэрэг бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүрийг бүтээж байсан. Харин өнгөрсөн хавар үзэгчдийн хүртээл болсон Ufilm-ийн бүтээл “Яаралтай тусламжийн тасгийнхан” цуврал киноны гол дүрд тоглосон нь түүнийг ирээдүйтэй, авьяаслаг нэгэн болохыг харуулсан. Түүнээс хойш багагүй реклам сурталчилгаа, найзуудын хамтарсан контентод тоглох болсон түүнийг сураглах залуус мундахгүй. Өдгөө 23 настай Ж.Номингэрэл өдгөө алдарт Godiva брэндийн нүүр царайгаар ажиллаж байна. Сонирхуулахад, түүний статус…
Хайр татам энхрий бас үзэсгэлэнтэй ч ааштай, ихэмсэг, дээр нь хөдөөнийхныг “Орк” гэж үздэг нийслэл хүүхний адал явдал түүний хамгийн их үзэн ядах “хөдөөний орк” амьдралд хэрхэн өрнөж буйг өгүүлдэг “Нийслэл хүүхэн” уран сайхны киноны гуравдугаар улиралын зураг авалт эхэлсэн байна. Киноны уран бүтээлчид натурт байгаа бичлэг, гэрэл зургаа хувийн цахим хуудаснаа оруулах болжээ. Мөн киноны гол дүрийн жүжигчин Б.Мишээл амаржаад удаагүй ч натурт явна.
Хонь Шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй байх нь танд сайнаар нөлөөлнө. Хэт их юм бүү бод, өөрийнхөө өвөрмөц байдалд итгэ. Өмнөх хөрөнгө оруулалт тань үр ашгаа өгч, санхүүгийн бэрхшээлийг даван туулахад тус болно. Зарим нэг гэнэтийн ажил үүрэг гарч ирснээр цагийн хуваарьт өөрчлөлт орж, ажил цалгардаж магадгүй. Гэхдээ энэ нь алс хэтдээ танд тустай үйл тул санаа зовох хэрэггүй. Өөрийгөө бүрэн дайчлаарай. Гэр бүлийн амьдрал эрээн бараантай байна. Тодорхой асуудал дээр гэр бүлийнхэнтэйгээ санал зөрөлдөж, та бухимдаж магадгүй. Гэхдээ ингэлээ гээд хайртай хүмүүстэйгээ харилцаа муудчихгүй учир санаа зоволтгүй. Үхэр Энэ долоо хоног таны тэсвэр тэвчээрийг шалгаж, удирдах чадварыг тань сорих…
Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна. Улсын хэмжээнд 513 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй. Сүүлийн 24 цагт 76 тохиолдол батлагдсан байна. Нийт батлагдсан тохиолдлын 46 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Архангай аймагт…
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын явцад жин хэмжүүрийн баталгаажуулалтын гэрчилгээний хугацаа дууссан, лангуу болон кассны үнэ зөрсөн зэрэг зөрчил дутагдал илэрлээ. Зөрчил гаргасан “Скай хайпермаркет” ХХК-ийн “И-март Чингис” салбар, “Сэнтрал Экспресс Cи Ви Эс” ХК-ийн “CU” сүлжээ дэлгүүрийн 37/10-р хороолол салбар, “Веллмарт чейн” ХХК-ийн “Веллмарт” супермаркет, “Үлэмж гросерс” ХХК-ийн “Гүүд прайс” супермаркет зэрэг…
Монголын нийтийн дууны урлагт өөрийн өнгө төрхөөрөө оюутан байх үеэсээ ялгарсан уран бүтээлчид бол зохиолын дуучин П.Идэржавхлан, түүний гэргий жүжигчин З.Онон нар. Өдгөө дууны уран бүтээл хамтдаа хийж, хослон дуулах болсон тэд шинэ уран бүтээл болох Үнэн хайр дууныхаа клипэнд хоёр ээжийгээ оролцуулжээ. Тэдний хувьд П.Идэржавхлан Өвөрхангай аймгийн Төгрөг сумынх бол, түүний гэргий З.Онон Налайх дүүргийнх билээ. Тэд дундаасаа гурван охинтой.
