Бидний тухай: ТАС.МН мэдээ, мэдээллийн сайт нь 2013 оноос редакцын тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид мэдээ, мэдээллээ орчин үеийн медиа сувгуудын хөгжилд нийцүүлэн, олон талт хувилбараар хүргэх, технологийн шингээлт ашиглах, нэрийн контент төлөвшүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. ТАС.МН сайтын редакцийн хамт олон дараах ёс зүйн зарчмыг мэргэжлийн хэм хэмжээ болгон тунхаглаж байна.
1. НИЙТЛЭЛИЙН БОДЛОГО:
ТАС.МН сайтыг мэдээллийн сайт нь чөлөөт ардчилсан нийгмийн гол үнэт чанруудын нэг болох иргэдийн мэдээлэл авах, хайх, түгээх эрхийг хүндэтгэж, нийтлэлийн бодлогоо хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлнэ. Нийтлэлийн бодлогын хувьд аливаа нам, улс төрийн хүчин болон төрийн хяналтаас ангид байдлаар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулна.
Редакц нь үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөж, нийгэмд эерэг мэдээллийг түгээж, хууль бус үйлдлийн эсрэг сөрөн зогсож, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ханган ажиллахад анхаарна. Аж ахуйн нэгж, төрийн байгууллага, хувь иргэнтэй бизнесийн зарчмаар хамтран ажиллах нь нээлттэй. Энэ нь редакцын бодлогод гаднаас оролцох боломжоос ангид байна.
1.1 Мэдээллийн бодит байдлыг эрхэмлэн дээдлэнэ.
1.2 Итгэл хүлээж олж авсан мэдээллийнхээ нууц эх сурвалжийг ямар ч тохиолдолд нууцлаж аюулгүй байдлыг нь хангана.
1.3 Мэдээллийн бүтэц, агуулгыг буруугаар ойлгуулах, бодит байдлыг хэл найруулга, техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүйг эрмэлзэнэ.
1.4 Мэдээлэлд холбоотой бүх талын эх сурвалжид тайлбар өгөх боломжийг ижил түвшинд олгоно.
1.5 Мэдээлэлтэй холбоотой олон нийтийн хуульд нийцсэн үзэл бодлыг өрөөсгөл ашиг сонирхлын үүднээс цагдан хорих, засварлахаас татгалзана.
1.6 Ташаа мэдээлэлд холбогдож нэр төр, алдар хүнд болон бусад байдлаар хохирсон нь тогтоогдсон иргэнтэй холбоотой мэдээллийг нэн даруй залруулна.
2. СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙН ДҮРЭМ:
2.1 Манай редакц сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайл болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно. Үүний тулд дараах зарчмыг мөрдөж ажиллаж байна.
2.2Олон нийтэд хийгээд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэж, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэнэ.
2.3Арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан мэдээлэл бэлтгэхгүй.
2.4Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.
2.5Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.
2.6Нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, цахим мэдээлэлд эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахина.
2.716 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх, халамжлан хариуцагчийнх нь зөвшөөрөлгүйгээр ноцтой мэдээлэл авахгүй.
2.8Улс нийгэм, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсэд харшлах баримтыг санаатайгаар нуун дарагдуулахыг цээрлэнэ.
2.9Олон нийтийн эрх ашгийг хамгаалах онцгой ач холбогдол бүхий мэдээллийг шударгаар олж авах боломжгүй тохиолдолд өөрийн болон байгууллагын нэрийг өөрөөр хэлэх буюу хэлэхгүй байх, нууцаар бичлэг хийх болон тагнаж чагнаж болно.
2.10Үзэл бодол хийгээд баримтыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар ямагт ялгаж зааглах зарчмыг баримтална.
2.11Захиалгат, төлбөрт мэдээллийг тодорхой тэмдэг, тэмдэглэгээгээр тэмдэглэж байна.