Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Редакцын бодлого
Папарацци

Редакцын бодлого

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/23/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бидний тухай: ТАС.МН мэдээ, мэдээллийн сайт нь 2013 оноос редакцын тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид мэдээ, мэдээллээ орчин үеийн медиа сувгуудын хөгжилд нийцүүлэн, олон талт хувилбараар хүргэх, технологийн шингээлт ашиглах, нэрийн контент төлөвшүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. ТАС.МН сайтын редакцийн хамт олон дараах ёс зүйн зарчмыг мэргэжлийн хэм хэмжээ болгон тунхаглаж байна.


1. НИЙТЛЭЛИЙН БОДЛОГО:

ТАС.МН сайтыг мэдээллийн сайт нь чөлөөт ардчилсан нийгмийн гол үнэт чанруудын нэг болох иргэдийн мэдээлэл авах, хайх, түгээх эрхийг хүндэтгэж, нийтлэлийн бодлогоо хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлнэ. Нийтлэлийн бодлогын хувьд аливаа нам, улс төрийн хүчин болон төрийн хяналтаас ангид байдлаар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулна.
Редакц нь үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөж, нийгэмд эерэг мэдээллийг түгээж, хууль бус үйлдлийн эсрэг сөрөн зогсож, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ханган ажиллахад анхаарна. Аж ахуйн нэгж, төрийн байгууллага, хувь иргэнтэй бизнесийн зарчмаар хамтран ажиллах нь нээлттэй. Энэ нь редакцын бодлогод гаднаас оролцох боломжоос ангид байна.

1.1 Мэдээллийн бодит байдлыг эрхэмлэн дээдлэнэ.

1.2 Итгэл хүлээж олж авсан мэдээллийнхээ нууц эх сурвалжийг ямар ч тохиолдолд нууцлаж аюулгүй байдлыг нь хангана.

1.3 Мэдээллийн бүтэц, агуулгыг буруугаар ойлгуулах, бодит байдлыг хэл найруулга, техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүйг эрмэлзэнэ.

1.4 Мэдээлэлд холбоотой бүх талын эх сурвалжид тайлбар өгөх боломжийг ижил түвшинд олгоно.

1.5 Мэдээлэлтэй холбоотой олон нийтийн хуульд нийцсэн үзэл бодлыг өрөөсгөл ашиг сонирхлын үүднээс цагдан хорих, засварлахаас татгалзана.

1.6 Ташаа мэдээлэлд холбогдож нэр төр, алдар хүнд болон бусад байдлаар хохирсон нь тогтоогдсон иргэнтэй холбоотой мэдээллийг нэн даруй залруулна.

2. СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙН ДҮРЭМ:

2.1 Манай редакц сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайл болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно. Үүний тулд дараах зарчмыг мөрдөж ажиллаж байна.

2.2​Олон нийтэд хийгээд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэж, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэнэ.

2.3​Арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан мэдээлэл бэлтгэхгүй.

2.4​Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.

2.5​Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.

2.6​Нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, цахим мэдээлэлд эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахина.

2.7​16 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх, халамжлан хариуцагчийнх нь зөвшөөрөлгүйгээр ноцтой мэдээлэл авахгүй.

2.8​Улс нийгэм, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсэд харшлах баримтыг санаатайгаар нуун дарагдуулахыг цээрлэнэ.

2.9​Олон нийтийн эрх ашгийг хамгаалах онцгой ач холбогдол бүхий мэдээллийг шударгаар олж авах боломжгүй тохиолдолд өөрийн болон байгууллагын нэрийг өөрөөр хэлэх буюу хэлэхгүй байх, нууцаар бичлэг хийх болон тагнаж чагнаж болно.

2.10​Үзэл бодол хийгээд баримтыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар ямагт ялгаж зааглах зарчмыг баримтална.

2.11​Захиалгат, төлбөрт мэдээллийг тодорхой тэмдэг, тэмдэглэгээгээр тэмдэглэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.