Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    “Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

    07/25/2026

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хошин урлагийн томчуудад “луйвар” хийж хоолоо олохоос өөр арга алга уу
Папарацци

Хошин урлагийн томчуудад “луйвар” хийж хоолоо олохоос өөр арга алга уу

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/14/20231 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хошин урлагийн энэ цагийн томчууд гэгддэг МУГЖ М.Баярмагнай, Л.Баттулга нар өдгөө “луйвар” хийж амьдрахаар шийдсэн бололтой. Тухайлбал, М.Баярмагнай хүний тоо хязгааргүй 20 мянган төгрөгийн сугалаа явуулж, “супер азтан”-даа приус 41 маркийн автомашин, удаах азтандаа идэшний үхэр зэргийг өгч байгаа гэх.

Өнөөдөр тэрбээр хоёр дахь азтанаа тодруулахаар зэхэж байгаа.
Тэгвэл М.Баярмагнайгийн араас МУГЖ Л.Баттулга буюу Аглуу хөөрөгний азтан тодруулахаар шийдэж, нэг сугалаагаа 50 мянган төгрөгөөр үнэлжээ. Мөн л хэдэн төгрөгийн үнэтэй хөөргийг, ямар хөөргийг хэдэн хүний сугалаагаар явуулах гэж байгаа нь тодорхой бус.
Тэдний үйлдэж буй “Цахим сугалаа” гэх энэ үйлдэл нь луйвар гэдгийг хууль хяналтынхан хэлдэг. Гэвч иргэдэд буруу үлгэр үзүүлж, нэгнээ хуурч мэхлэх хэлбэртэй тус луйврын эсрэг цагдаа нар юу ч хийж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэр тусмаа иргэдэд нөлөөлөх чадвар, нэр хүндээрээ алдартай хүмүүс ийм зүйл хийж байна.

Монгол Улсад эд, мөнгөний хонжворт сугалаа эрхлэх нь аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулагддаг, өндөр шаардлага, шалгууртай, тодорхой болзол, шалгуур хангасан аж ахуй нэгжид зөвшөөрөл олгогдсоны үндсэн дээр эрхлэх үйл ажиллагаа ба зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгж буюу хуулийн этгээдэд Сангийн яамнаас зөвшөөрөл олгосны дагуу эрхлэх ёстой. Түүнээс дурын хувь хүн, иргэнд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдохгүй. Гэтэл цахим орчинд энэ төрлийн үйл ажиллагааг хэн дуртай нь явуулж байгаа нь өөрөө хууль бус ажиллагаа юм.
Эхлээд багахан хэмжээний мөнгө цуглуулж, багахан хэмжээтэй зүйлсээр азтан шалгаруулдаг байсан бол энэ нь даамжраад гар утас, мөнгөн эдлэл, сүүлдээ байр, машин, хурдан удмын адууны хонжвор хүртэл явагддаг болжээ. Манай иргэд ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөж байна.

Цахим орчинд лайваар азтан шалгаруулахад азтаныг хэрхэн шалгаруулж байгаа үйл явцыг нь иргэн та хянах боломжгүй гэдгийг онцлон дуулгая.
Ямартаа ч, хошин урлагийн томчуудад “луйвар” хийж хоолоо олохоос өөр арга алга бололтой.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

1 сэтгэгдэл

  1. Зочинzochin on 02/15/2023 07:45

    ichij amidraasai ene jjujigchid……

Сүүлд нэмэгдсэн

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.