Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №6 Олимп дэргэдээс нь үзэх дарга нарын төсөв 32 сая төгрөг
Мэдээ

Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №6 Олимп дэргэдээс нь үзэх дарга нарын төсөв 32 сая төгрөг

Эрхэм админBy Эрхэм админ08/14/2024Updated:08/14/2024Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Биеийн тамир спортын улсын хороо нь хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой байгууллага. Харамсалтай нь тус байгууллагад мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, дарга нь удирдлагаар хангаж чаддаггүй, хамаатан саднуудаараа ажилладаг “цус ойртсон”, хүний гарын үсэг дуурайж зурдаг, ажлын байран дээрээ архидан согтуурдаг, спортын наадам арга хэмжээ бүрээс мөнгө “иддэг” зэрэг олон алдаа зөрчил бугшсан газар болжээ. Тэгвэл энэхүү будлианы эхлэл болгож тус байгууллагад өнөөдөр өрнөж буй будлиануудыг цувралаар хүргэж байна.
Бид эхний цувралаараа тус газрын ерөнхий төсвийн мэдээлэл болон төсвийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж байгааг, хоёр дахь цувралаар тус байгууллага дахь садан төрлийн холбоог, гуравдугаар цувралаар тус байгууллагын ажилчдын бараг тал хувь нь ногоон пасспорт авсан талаар хүргэсэн. Дөрөвдүгээр цувралд Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл ууснаа шингээж чадахгүй хэрхэн агсамнаж байгааг бичлэгээр хүргэсэн бол тав дахь цувралаар О.Гэрэл даргын эхнэр болох БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат хэрхэн хууль зөрчиж байгаа талаар тус тус хүргэсн билээ. Энэ удаад бид төсвийн мөнгийг үргүй зарцуулсан байж болзошгүй буюу олимп явах шаардлагагүй дарга нарын тухай хүргэхээр бэлтгэлээ.
Олимп болж байгаа энэ цаг үед явах ёстой хүмүүс нь биш албаны дарга сэтэртэн, хэн нэгний ах дүү аав ээж, амраг садан явж, мандат зүүсэнд олон нийт эгдүүцэж байгаа билээ. Манай улсаас энэ удаагийн олимпод нийт 87 хүн мандаттайгаар оролцсон аж. Үүний 32 нь тамирчин, 22 нь дасгалжуулагч, 3 нь эмч байна. Харин үлдсэн 30 мандат нь дарга арын албаныхан байх магадлалтай болж байгаа юм.

Эгүүр.мн сайт олимп явсан хүмүүсийн нэрсийг зарласан. Харин тэдэн дунд штабт ажилласан гэх хүмүүс нь Биеийн тамир спортын улсын хорооны ганц нэг дарга харагдаж байлаа. Тодруулбал, БТСУХ-ныхон штабын ажилтан нэрийн дор даргатайгаа хамт явжээ.
• О.Баттулга БТСУХ-ны дарга
• Э.Билэгт БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга
• Ш.Баясгалан- БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
• О.Гэрэл БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга нар явсан байх юм.
Удахгүй болох Паралимод Биеийн тамир спортын улсын хорооны Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат явах бөгөөд тэднийн зардалд 2024 оны 07 сарын 08-ны өдөр 32 сая төгрөгийн тушаал гарчээ.

Штабын ажлын үүргийг харахад хэдэн тамирчдаа тосох, байруулах тэмцээнд оролцуулах гэсэн зохион байгуулагчдын хийх ёстой ажлыг давхардуулсан байх юм. Нөгөө талаас энэ ажлыг эх орноо төлөөлөн оролцож буй тамирчин, дасгалжуулагчид хийчихээр чадамжтай юм. Гэтэл дарга сэтэртэнгүү өөрсдийгөө “зугаацуулах”-аар явсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Учир нь БТСУХ-ны дарга О.Баттулга, БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт нар ажил үүргийнхээ хувиар явж болох ч БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Баясгалан, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар ямар үүрэгтэй явсан нь эргэлзээтэй бөгөөд тэдний заримынх нь зураг цахим орчинд шүүмжлэл дагуулж байлаа.

Дарга нарын оронд ганц сэтгэл зүйч, хоол зүйч явсан бол тамирчдын гаргах амжилтад нөлөөлөх байсан гэдгийг олон нийт шүүмжилсээр байгаа.

Олимп явсан БТСУХ-ны хэдэн дарга эхнээсээ ирсэн бол БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат энэ сарын 20-нд Франц улсыг зорих ажээ. Түүний хувьд чухам ямар зорилгоор яах гэж явж байгаа нь мөн л тодорхойгүй байгаа юм.
Тамирчид нь тэнд байдгаа тавьж байхад oлимпын тоглолтыг дэргэдээс нь үзэх гэсэн хурган дарга нар ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр явсанд, явах гэж байгаад эгдүүцэх хүн цөөнгүй байгаа юм. Жишээ нь хүндийг өргөлт гэхэд ганцхан дасгалжуулагчтай. Бусад улс орон усыг нь дөхүүлж өгдөг хүнээс эхлээд массажист хүртэл байв. Монголын тамирчид медалиас “мултарч” байгаа нь тэдний төлөө анхаарч ажиллах сэтгэл дутаж байгаатай шууд холбоотой юм.
Олон нийт тамирчдыг шүүмжлээгүй, харин тэдний амжилтын төлөө сэтгэл гарган ажиллах хүмүүсийг л шаардаж байгааг дарга нар нь анхаарна биз ээ!!!

Холбоотой мэдээлэл

1.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №1

https://www.tac.mn/article/145438

2.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №2 Ургийн Мод

https://www.tac.mn/article/145459

3.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №3 Ногоон пасспорт хэн дуртай нь авдаг

https://www.tac.mn/article/145495

4.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №4 Хурган даргын агсамнал

https://www.tac.mn/article/145502

5.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №5 Н.Оюунбат хууль зөрчин давхар алба хашиж байна

https://www.tac.mn/article/145561

Бэлтгэсэн А.Баярмаа

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.