Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ
Гэмт хэрэг

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

coolНийтэлсэн: cool07/24/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уржигдар буюу 2026.07.22-ны өдөр УИХ-ын гишүүн,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дүүрэн, “Гэрэгэ тауэр”-ын эзэмшигч гэх П.Хишигбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ.

Улмаар анхан шатны шүүхээс хэргийг прокурорт нэмэлт мөрдөн байцаах ажиллагаа хийлгэхээр буцаасан шийдвэрийг хэвээр үлдээж, Т.Дүүрэнд авсан хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн байна.  Тодруулбал,  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Т.Дүүрэн, Б.Нандин-Эрдэнэ, Б.Насан-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж прокурорын хяналтад буцаасан. Түүгээр ч зогсохгүй хадгаламжаас авсан нэг сая ам.долларыг буцаан төлсөн эх үүсвэрийг ч нарийвчлан шалгах шаардлагатай гэсэн утга бүхий магадлал гарлаа. Шүүгдэгч Т.Дүүрэн өмгөөлөгчийн хамт есдүгээр сарын дунд хүртэл хилийн хоригоо цуцлуулах хүсэлт шүүхэд гаргасан юм. Ингэхдээ ээжийгээ БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай, түүнийг асран хамгаалдаг хүн нь өөрийгөө  гэсэн утга бүхий хүсэлтийг шүүхээс уг хүсэлтийг хангаагүй юм.

Тэдэнд  Эрүүгийн хуулийн 22.1-3-ын улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгч, зохион байгуулагчаар хамтран оролцсон хэмээн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн аж.

Тэднийг БОАЖЯ-наас хэрэгжүүлэхээр зарласан “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийг хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерийн хөрөнгийг завшсан хэмээн буруутгасан юм. Уг тендерт ХБНГУ-ын “B2 Bio-to-power Gmbh” гэх компанийг шалгаруулахад Т.Дүүрэн сайд Н.Цэрэнбатын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа гол нөлөөтэй оролцож, хуульд заасан шаардлага хангахгүй компанитай гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн хэрэгт холбогдсон билээ. Ингэж хууль бус тендерийг шалгаруулсны улмаас улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулж, өөрсдөө уг мөнгийг хувааж авсан нь тодорхой болсон. Тэд Германы дээрх компанитай хамтран ажиллахаар болсон ч мөнгийг 2019 онд шилжүүлж аваад зувчуулсан байдаг. Ингэхдээ элчин зөвлөх гэх албан тушаал хашиж байсан Баттөмөр гэдэг хүний нэр дээр ижил нэртэй аж ахуйн нэгж байгуулаад Н.Цэрэнбат, Т.Дүүрэн, П.Хишигбаяр дөрвүүл мөнгийг нь хувааж авсан аж. Хуваан авсан мөнгөнөөс нь хувь хүртсэн иргэний хариуцагч Баттөмөр гэх хүнийг хэрэгт татаагүй, түүний авсан олон сая төгрөгийг хэрхэн гаргуулах талаар яллах дүгнэлтэд тусгаагүй нь уг хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах гол үндэслэл болсон байдаг.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шүүгчийн уг захирамжийг хэвээр нь үлдээсэн. Түүнчлэн Т.Дүүрэнгийн МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, П.Хишигбаярын хамаарал бүхий дансаар дамжуулан их хэмжээний ам.долларыг коин болгонзавшиж мөнгө угаасан гэх хэргийг нэгтгэн шалгах ёстой гэж үзсэн юм.

Т.Дүүрэн арилжааны нэгэн банкан дахь МҮХАҮТ-ын хадгаламжийн данснаас нэг сая ам.доллар буюу 2.8 тэрбум төгрөг авч, 1.9-ийг нь П.Хишигбаярын эхнэр Б.Нандин-Эрдэнэ, түүний дүү Б.Насан-Эрдэнэ нарын дансаар дамжуулан олон удаа коин худалдан авч, мөнгө угаасан хэрэгт буруутгагдсан. Т.Дүүрэн, Б.Нандин-Эрдэнэ, Б.Насан-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн 22.12-1-ийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан”, 18.6- 1-ийн мөнгө угаасан гэх заалтын дагуу яллагдагчаар татсан билээ.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

 

гэмт хэрэг шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026
Сэтгэгдэл үлдээх Болих

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.