Зохиогч: cool

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их Баян уулын Бичигтийн аманд орших хадны сийлмэл зураг. Эндэхийн хаднаа эртний хүмүүс хүн, амьтан, тамга тэмдэг зэрэг олон зуун зургийг цоолборлон сийлж үлдээжээ. Энд хамгийн олон дүрслэгдсэн амьтан бол янгир, дараа нь буга орно. Тэдгээрийг ганц хоёроос авахуулаад бүхэл бүтэн сүргээр нь цоолборлосон байдаг. Бугыг бодит байдлаар дүрслэхээс гадна шувуу шиг урт нарийхан хошуутай, хээ угалз мэт олон салаа эвэртэй, гоёмсог урт биетэйгээр ихэд загварчлан харуулсан байна. Амьтныг ийнхүү дүрслэх аргыг эртний урлаг судлалд “амьтныг загварчлан дүрслэх арга” хэмээн нэрлэдэг бөгөөд анх хүрэл зэвсгийн үед Монгол, Төв Азийн нутагт үүсэж төмрийн түрүү үед Ази,…

Цааш унших

Та бидний өдөр тутамд хэрэглэдэг эд зүйл, идэх юмыг өөр өнцгөөс харах юм бол уран бүтээл төрөх ажээ. Тодруулбал Италийн уран бүтээлч Диего Кусано бүхнийг бүтээлчээр хардаг бөгөөд түүний бүтээлүүдээс хүргэж байна.

Цааш унших

Их Британийн иргэн Колин Стир болон түүний эхнэр  Ванесса нар 1980-аад онд баригдаад удаагүй гэрт нүүж оржээ. Улмаар хэдэн жилийн дараанаас том өрөөнөөс нь муухай үнэр үнэртэх болсон байна. Байрны эзэд гайхаж байсан ч учрыг нь олжээ. Тодруулбал том өрөөнд нь таван метр орчим гүн нүх ухсан бөгөөд ёроолд нь ус тогтсон байжээ. Гэрийн эзэд ийм байна гэж огт бодоогүй бөгөөд ихэд гайхсан аж.

Цааш унших

JCI Монгол Байгууллагын санаачилгаар Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/-тэй хамтран хэрэгжүүлдэг “SAVE LIFE” төслийн гуравдугаар шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, нийцэх их засварын ажил хийж, олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тохижилтын ажил хийж гүйцэтгэлээ. Уг төсөл нь 2018 онд амжилттай хэрэгжиж 120 сая төгрөг төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байгаа юм. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Монгол Улсад мэндэлж байгаа нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх” үндсэн зорилготой “SAVE LIFE” төслийг JCI Монгол Байгууллагаас санаачлан ЭХЭМҮТ-тэй 2015 оноос эхлэн нярайн эндэгдлийг бууруулахад, урт хугацаанд тогтвортой, бодит…

Цааш унших
18+

60 настай Брик Доллбангер хэмээх Америк эр 10 жилийн өмнө эхнэрээсээ салсан байна. Чухам тэр үеэс эхлэн эмэгтэй хүнд итгэхээ больсон бөгөөд тухайн үеэс эхлэн секс хүүхэлдэйгээр хэрэгцээгээ хангах болсон байна. Улмаар хэрэгцээгээ улам төгөлдөршүүлж, секс робот тавыг цувруулж авсан. Тэрбээр энэ сонирхолдоо 200 000 ам.доллар зарцуулсан бөгөөд өдгөө тун сэтгэл хангалуун амьдарч байгаа аж.

Цааш унших

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А 2018 оны 07 сарын 31-ний өдөр ажлын байран дээрээ бусдад хутгалуулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Хэрэгт тус дүүргийн харьяат, 1954 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй И-г холбогдуулан шалгаж байгаа бөгөөд уг этгээд дүүргийн ЗДТГ-ын нарийн бичиг эмэгтэйн өрөөнд орж ирээд маргаан дэгдээж, биед нь халджээ. Улмаар энэ асуудлыг намжаах гэсэн ЗДТГ-ын дарга А-тай маргалдаж, хэвлийд нь хутгалж гэмтээсэн гэдгээ мэдүүлсэн байна. Мөн гэмт хэрэгт холбогдогч этгээд “Миний хүргэн дүү дүүргийн хот тохижилтын газар ажилладаг. Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг” зэргээр мэдүүлжээ.…

Цааш унших

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг 8 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын эхний өдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурханы дүрийг залж тахина. Энэхvv шvтээнийг Монгол орныг даасан их “Ядам” бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадраан дааж явдаг хэмээн бурханы шашинд үздэг байна. Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн билэгдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир,…

Цааш унших

Таргалалт гэдэг нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал гэдэгтэй хүн бүр санал нийлнэ байх. Дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн 70% нь өдөр бүр илүүдэл жин буюу таргалалттайгаа тэмцэж байна гэсэн тоон бус судалгаа байдаг ч хэн, хэрхэн, яаж тэмцэж ямар хэмжээний үр дүнд хүрч байгааг тэр бүр бид мэддэггүй. Тэгвэл гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц гайхалтай үр дүнг гаргаж, өөрийгөө ялж чадсан залуутай ярилцсан юм. Тэрээр ердөө 2 сар гарангийн хугацаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн, цайртай шүлтлэг ус ууснаар энэ амжилтыг олжээ. -Сүүлийн үед ихэнх хүмүүсийн хувьд асуудал болоод байгаа таргалттай таныг маш үр дүнтэйтэмцэж чадсан талаар сонслоо. Ярилцлагаа эхлэхийн өмнө та бидэнд өөрийгөө танилцуулаач. -Тиймээ. Миний адил асуудалтай олон хүмүүст энэ ярилцлага таалагдана байх аа. Намайг Н.Мянганбуу гэдэг. Яаралтай түргэн тусламжийн  тэрэгний жолооч ажилтай. Биеийн жингийн асуудлаас болж бие өвдөх,…

Цааш унших

Өнөөдрийн зах зээлд зориулалтын чиргүүлийг худалдан авах гэхээр арай үнэтэй тусаж байгаа. Зарим чиргүүл сэтгэлд нийцэхгүй тул гарын дүйтэй нэгэн бүсгүй өөрийнхөө мөрөөдлийн чиргүүлийг хийж, хүссэнээрээ аялах боломжтой болсон байх юм.

Цааш унших

Биеийн өгүүлэмж нь тухайн хүнийг тодорхой хэмжээнд илтгэдэг. Уншигч та өөрийгөө бага ч гэсэн таньж авахыг хүсэж байгаа бол дараах зургийг харж байгаад өөрийнхөө сонголтыг хийгээрэй. Ингэхдээ дөрвөн хүүхдийн биеийн өгүүлэмжийг сайн хараарай. Сонголтоо хийсэн бол хариугаа үзнэ үү. А Хүүхэд Та бол хариуцлагатай нэгэн. Та бүх зүйлд болгоомжтой хандаж, эргэн тойрны хүмүүстэйгээ ч гэсэн анхааралтай харьцдаг. В Хүүхэд Та бол ухаалаг нэгэн. Та нөхцөл байдлыг судалж, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг болохоор бусдыг буруутгахыг чухалчилдаггүй. Чухал үед найзуудаа орхидоггүй. С Хүүхэд Та бол сэтгэл хөдлөлөө нууц чаддаг хүн. Та С хүүхдийг сонгосон сонголт бол танд удирдагч хүнд байх ёстой…

Цааш унших