Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намаас хамтарсан мэдэгдэл гаргаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туйлбаргүй, явцуу үйлдлийг өөгшүүлэн дэмжихгүй байхыг уриалжээ. Мэдэгдлийн сийрүүлбэл, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Та бидний эсвлийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ амлан Орхон аймгийн сонгогчдын итгэлийн өвөртлөн УИХ-д гишүүнээр сонгогдсон. Сайнхүүгийн Ганбаатар Эвслийн удирдлагад мэдэгдэлгүйгээр Эвслээс гарч, АН-ын гишүүнээр элссэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдлээ. Түүний гаргасан үйлдлийн улмаас Та Бидний Эвслийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн оролцох эрхгүй боллоо. Та Бидний Эвслийн нэр дэвшигч С.Ганбаатарт итгэлээ өгсөн Орхон аймгийн сонгогчдын эрх ашиг хөсөрдөх ёсгүй гэдгийг энэ дашрамд мэдэгдэж байна. ИЗНН, МУНН хамтран С.Ганбаатарыг сонгосон иргэдийн эрх…
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр “Мэдээллийн урсгал” хөтөлбөрийн гол зочноор уригджээ. Нэвтрүүлгийн зүгээс ардчиллын анхдагчид, партизанууд, анх тэмцэж байсан хүмүүсээс цөөн хэд нь баяжиж, эрх мэдэлд хүрсэн, харин үлдсэн нь энгийн амьдралдаа үлдсэн гэх агуулгыг гаргахын тулд экс Ерөнхийлөгчийг өөр нэгэн зочинтой уулзуулав. Түүний зочин Дарь.Сүхбаатар байсан юм. Зочин Дарь.Сүхбаатарын хувьд ардчиллын төлөө тэмцэж, ардчиллыг эхлүүлэх үед бүгд тэгш гараанаас эхэлсэн ч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар өөрсдөдөө давуу байдал олгосон хэмээн нэвтрүүлгийн үеэр хэлж, бухимдалтай явдгаа илэрхийлсэн юм. Өдгөө Стандарт хэмжил зүйн газрын дэд даргаар ажиллаж буй Дарь Сүхбаатарыг ардчиллын алтан хараацай, анхны арвангурвын нэг, ардчилсан холбоог үндэслэгч, анхны…
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр “Мэдээллийн хөтөлбөр” нэвтрүүлэгт орж, төр засгийн байдлын талаар санал бодлоо солилцов. Мөн Оюутолгойн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр нэвтрүүлгийн эхэнд тус нэвтрүүлгийн хөтлөгч болох “Онч.мн” сайтын сэтгүүлч Б.Отгон, “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Лодойсамбуу, “Монгол комент”-ын хөтлөгч М.Батбилэг, “Зариг.мн” сайтын эзэн Н.Өнөрцэцэг нарын талаарх бодлоо хуваалцаж морьтой хүнтэй зүйрлэв. Тухайлбал, М.Батбилэгийг үргэлж хатируулж явдаг, Лодойсамбууг өөрийн гэсэн морьгүй, Б.Отгонг дандаа шөнө морио алддаг, Н.Өнөрцэцэгийн хашин морьтой гэх мэтчилэн тодорхойлжээ.
“Хэцүү анги“, Миний ах атаман зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон жүжигчин М.Баярбат сүүлийн үед аавын үүрэг гүйцэтгээд завгүй. Түүний шинэ эхнэр Аззаяа нярайлаад удаагүй байгаа бөгөөд мань хүн хүүхдийнхээ даавуу, хувцасыг угаагаад уран бүтээлч гэдгээ ч мартаж байгаа гэнэ лээ. Өөрийнхөө цахим хуудаснаа нялхынхаа зургаар гангарсан нь олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж “Аз жаргалтай ажил хийж байгаа юм байна” гэх сэтгэгдлүүдийг хүлээж аваад байгаа аж. М.Баярбатын хувьд гадаад төрх, биеийн галбиртаа ихээхэн анхаарах нэгэн. Гэвч хөл хорио, шинэ хүн гээд гэртээ ч дасгал хийхгүй байгаа гэсэн. Түүний “37-р Точка олон ангит киноны Ялалтын дүрээр охид, бүсгүйчүүдийн анхаарлыг өөртөө татдаг.…
Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино Канадын “Reel 2 Real” наадмын шилдэг зураглалын шагнал хүртжээ. Цар тахалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 14-23-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан кино наадамд дэлхийн 35 орны уран бүтээлчид оролцсон байна. “Алтан судал” уран сайхны кино нь өнгөрөгч гуравдугаар сард Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/ “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртэж байсан юм. Мөн “Алтан судал” кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран…
МН25-р суваг телевиз С.Сэрчмаатай эргэн хамтран ажиллахаар болжээ. Энэ тухайгаа дуучин бүсгүй өөрийн цахим хуудаснаа дуулгаж, “Nyambaa&Sally’s home” нэвтрүүлгийг дахин гарах болсныг зарлажээ. Энэ удаагийн дугаарт, жүжигчин Төөтөө, загвар өмсөгч Номуунаа нар оролцох юм байна. Хэл аманд орооцолдоод сар ч хүрээгүй байхад эргэн ирж буйд үзэгчид дургүйцлээ илэрхийлжээ. Тухайлбал, “ийм хурдан уу. Монголд арай л хурдан гэмшиж ухаарах юм. Ингэх хэрэг байна уу, Танд дургүй биш л дээ. Гэхдээ олны танил хүн үлгэр жишээч байх ёстой”. “Ямар ч өгөөжгүй нэвтрүүлэг”, “Олны танил хүн байж ядаж 6 сар чимээгүй амьдарч болдоггүй юм уу, бүдүүлэг юм аа” гэх мэтчилэн сэтгэгдэлүүд хөвөрсөөр байна.…
Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ), Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” (ТХБ-II) төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээ 2021 оны 5 сарын 03-наас 5 сарын 7-ныг дуустал цахим хэлбэрээр орон даяар зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь ТХБ-ыг хэрэгжүүлсэн ололт, амжилт, сургамж, туршлагаа хуваалцан бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг нэгтгэн дүгнэж, оролцогч талуудын түншлэлд тулгуурлан цаашдын хүчин чармайлтыг үр өгөөжтэй болгох хамтын ажиллагааны төлөвлөгөө-зураглал боловсруулахад оршино. Энэ удаагийн Үндэсний нэгдсэн арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин,…
Энхтайваны гүүрийг өчигдөр 20:00 цагаас хааж, зам засварын ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд хэв гажилтын заадас засварын ажил хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр зам засварын ажилтай танилцлаа. Гэрэлтүүлгийн шонгуудыг 1958 онд гүүр ашиглалтад ороход суурилуулжээ. Ингэхдээ шонг гүүрний арматуртай шууд гагначихсан аж. Үүнийг засаж, шонд боолт хийж, үндсэн каркасанд бэхэлгээ хийнэ гэдгийг албаныхан хэлж байлаа. Мөн гэрлийн шон боржуур руу хэт ойртсон учраас 10 см татаж, суурилуулна гэхэд Хотын дарга явган хүн, дугуйтай хүн явахад улам бүр хүндрэлтэй болох тул байгаагаар нь засах чиглэл өглөө. Түүнчлэн өнгө, будгийг сэргээх хэрэгтэй гэдгийг дурдсан. Нийслэлийн Засаг дарга…
Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн A/-1/522 тоот бичиг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанчин штабын эзэмшилд байгаа албан тушаалын Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөх тухай хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн Орон сууц эзэмших эрх бүхий таван иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай болон Магадлан шинжлэх хэсгийн 2020 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн орон…
Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1000 гаруй зөөврийн орыг нэмэлтээр дэлгэн, иргэдэд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Таван богд” группийн хамт олон Улсын онцгой комиссын шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн онцгой комисст 30 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 60 зөөврийн орыг хөнжил, гудас, цагаан хэрэглэлийн хамт хүлээлгэн өгч, иргэдийн эмчилгээнд зориулан хандивлалаа. Тус группийн нийт ажилтны 80 гаруй хувь нь “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. “Таван богд” группийн хамт олонд талархал илэрхийлье. НИЙСЛЭЛИЙН…