Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1000 гаруй зөөврийн орыг нэмэлтээр дэлгэн, иргэдэд нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Таван богд” группийн хамт олон Улсын онцгой комиссын шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн онцгой комисст 30 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 60 зөөврийн орыг хөнжил, гудас, цагаан хэрэглэлийн хамт хүлээлгэн өгч, иргэдийн эмчилгээнд зориулан хандивлалаа. Тус группийн нийт ажилтны 80 гаруй хувь нь “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. “Таван богд” группийн хамт олонд талархал илэрхийлье. НИЙСЛЭЛИЙН…
Зохиогч: Эрхэм админ
Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан нь АУИС-ийн төгсөгч ба нийт 25 гаруй жилийн ажлын туршлагатай эмч юм. Тэрээр өнөөдөр “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тайлбар хийжээ. Тэрээр “ХҮН-аас залуучууд надтай уулзсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцсан. Магадгүй тэд судалгааны шатандаа надтай уулзсан байх. Гэхдээ надшиг болхи хүн МАН,АН гэсэн том намын урдаас дэвшинэ ээ гээд, явахгүй” гэв. Тэрээр “Зүрх мартахгүй” төслийг санаачлан, олон олон иргэнд, хүүхдэд амьдрал бэлэглэсээр буй. Өнгөрсөн өвөл хорт хавдар тусан, эмчлүүлэхээр гадаад нисээд, эргэн ирсэн.
Зохиолын дууны ертөнцөд өөрийн өнгө төрх, дуу хоолойгоороо гарч ирсэн уран бүтээлч бол дуучин Д.Идэржавхлан. Гурван сайхан охины аав тэрээр бага охинтойгоо залхуу бууз хийжээ. Охин нь анх удаагаа хийж буй учир дурсамжийг нь мөнхөлж буйгаа бичжээ. Тэрээр “Аав бодож бодож залхуу бууз хийв. Гэгээнээ туслав.Миний охины хийсэн анхны бууз. Анхны юм гэдэг дурсамжтай. Аав нь зураг болгон үлдээлээ” хэмээн бичжээ. Дуучин залуугийн хувьд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат оюутан ахуйгаасаа уран бүтээлээ туурвиж олноо танигдсан. Жүжигчин З.Ононгийн нөхөр юм. Тэд бага охиноо төрөхийн өмнө ёслол төгөлдөр нижгэр хурим хийж, ах дүү найз нөхдийнхөө ерөөлийг сонсон билээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байгаа. Сонгуультай холбоотойгоор улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ зарлах өдрийг хүлээсээр… Өнгөрсөн жил гадаадад гацаж байгаад эх орондоо ирж, согтуу лайвдаж байсан Л.Гүндалай Ардчилсан намд элсэж, даргын сонгуульд нь өрсөлдсөн ч амжилт олоогүй. Түүний удирдаж байсан Ард түмнээ хайрлая намын даргаар эхнэр Л.Аззаяагаа бүртгүүлж эрхэм улс төрч өөрийнхөө нэрийг Ерөнхийлөгчид дэвшүүлж байгаагаа зарлалаа. Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвших бүх болзлыг хангасан, гэр бүлээ баяжуулсан, хүүхдийн мөнгө өгч хүүхдүүдийг баяжуулсан одоо иргэдээ баяжуулж чадна хэмээн мэдэгдлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяртай холбоотой мэдээллийг хүргэжээ. Тэрбээр “Бага суудлын хуралдаанд цөөнх бол гарын үсгээ зураагүй гараад явсан. Д.Одбаяраар туг тахичихлаа. Нэгэнт заваарсан юм чинь заваараад дуус гэсэн юм байлгүй. Намраас Д.Одбаярыг чөлөөлөөд, Энэтхэг рүү Элчин сайдаар явуулах юм гэсэн. Хэл амтай байж байгаад л явах нь” гэжээ. Д.Одбаяр 2019 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн байхдаа Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа 52 настай Д.Одбаяр нь онгоцны 00-ийн өрөөний дэргэд хажуугаар нь зөрсөн 20 настай үйлчлэгч бүсгүйн өгзө г т хүрч, бэлгийн дара м т учруулсныг камерийн бичлэгээр баталгаажуулсан баримтат мэдээг Солонгосын бүх томоохон…
2007 оны “Мисс Монголия” тэмцээний Мисс авьяас өргөмжлөлт Б.Ганболор төгрөгийн тэрбумтан болжээ. Тэрээр Amway сүлжээг таван жилийн турш хийж, даймонд цол хүртсэн байна. Ингэснээр түүний орлого тэрбум төгрөг давжээ. Түүний хувьд монголд төдийгүй, АНУ-ын зах зээлд ажилладаг гэсэн. Мисс бүсгүйн хувьд өдгөө 3 дахь нөхөртэйгөө амьдарч байгаа. Гурван хүүхэдтэй түүний бага охин нь гуравдахь нөхрийнх нь. Б.Ганболорын хувьд оюутны ширээнээс салаагүй байхдаа анхны ханьтайгаа үерхэж ханилсан гэдэг. Одоогоос хэдэн жилийн өмнө “Үнэн үү” ток шоуг хөтөлж олонд танигдсан хөтлөгч Р.Нямбаяртай дэр нэгтгэж олны хэл амны бай болж байв. Учир нь тэдний дурлал Р.Нямбаярыг эхнэр хоёр хүүхдээ орхиход хүргэсэн бол Б.Ганболор…
Сошиал од О.Осоржамаа сүүлийн үед нам жим байгаа. Тэгвэл тэрээр өөрийг нь ОД болгосон пэйж хуудсаа заржээ. Мөн эхнэр авч, ар гэрээ төвхнүүлэхээр ханцуй шамлан оржээ. Энэ тухайгаа тэрээр “Хогийн бараа Хархорин зах дээр зардаг байлаа. Бункер ухдаг үе ч надад байсан. Гэхдээ 3000 төгрөг олдог л байлаа. Сүүлдээ өөрийнхөө өмсдөггүй хувцаснуудаа зарж, мөнгө олдог болов. Өвөл ч байсныг хэлэх үү. Зарим нь бүр идэж байгаа хоолоо над руу шидээд “Наадахаа гудар” гэдэг байсан. Гэхдээ би шантраагүй, тэр хүмүүс намайг хурцалсан. Шөнө хогийн бункер ухна. Олсон юмаа гэртээ авчирч зараад, өглөө зах дээр гарч зарна. Гэхдээ энэ зөвхөн эхлэл байв.…
Хятадын “Мулан” киног дэлхийн томоохон хэвлэлүүд хурцаар шүүмжилж, үлгэр домог биш үнэн бодит түүхт хүн, Чингис хааны үр удам Хотулун гүнжийн тухай бүтээл хийсэн бол амжилтанд хүрэх байсан гэх мэтээр мэдээлж байсан. Мөн Netflix компани “Марко Поло” цувралд монгол гүнжийн дүрийг Солонгосын жүжигчин Клаудиа Ким бүтээсэн ч ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Энэ мэт шүүмжлэлүү д нь Монголчууд өөрсдөө түүх соёлоо харуулсан, тэр дундаа түүхэнд тод бичигдсэн хатад, гүнжийн дүрийг уран сайхны кинонд мөнхөлж үлдээх шаардлага байгааг харуулж байна. Тэгвэл “Шүүдэр продакшн” түүхэнд Хотол цагаан, Хотулун гэж алдаршсан Сарангэрэлт гүнжийн тухай тулаант киног бүтээж байгаа юм. Тэгвэл тус киноны трэйлер маргааш…
Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2021.04.30/ мэдээллээ хийлээ. Өчигдөр нийт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Үүнээс нийслэлд 1190, орон нутагт 138, гадаад улсаас ирсэн 28 хүнээс халдвар илэрсэн байна. Сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн бол 8 хүн нас баржээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19642, нас барсан хүний тоо 110-д хүрээд байна. COVID-19-ИЙН УЛМААС НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН ТУХАЙД: Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 61 настай эмэгтэй, Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 67 настай эмэгтэй, Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 73 настай эмэгтэй, Дөрөвдүгээр сарын 21-нд…
УИХ-ын С.Ганбаатар нэг өдрийн дотор МАХН-ын гишүүнчлэл, дэд даргаасаа түдгэлзэж, Ардчилсан намд элсч байгаагаа зарласан. Түүний хувьд Ардчилсан намтай нэгдэж, эрх баригчидтай тэмцэхээ илэрхийлсэн юм. Гэвч түүнийг Ардчилсан намын гишүүн биш, албан ёсоор бүртгэгдээгүй хэмээн С.Эрдэнэ мэдэгдсэн юм. Тэрбээр “Аливаа асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг байх ёстой. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч, АН-д элслээ гэж. АН-д хэн нэг УИХ-ын гишүүн, С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Дүрмийн бус хэсэг бүлэг хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй” гэж мэдэгдсэн юм. Мөн Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл “Намд маань фэнгшү Ганбаатар элсч. Дөнгөж ирмэгцээ Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэнэ. Үгүй байлгүй дээ. Нэгд, Ерөнхийлөгчид…