Зохиогч: cool

Хэдийгээр улс орон даяар хөл хориотой байгаа хэдий ч айл бүр удахгүй болох шинэ оноо угтахаар гацуур модоо засч эхэлжээ. Тэдний нэг нь “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа. Өдгөө Нүхтийн аманд тансаг харшид охин, нөхрийн хамт амьдарч байгаа тэрээр өөрийнхөө фенүүдэд багийн найзаа танилцуулжээ. Тэрээр “Танилц, миний багийн найз. Бид бараг 32 жил нөхөрлөж байна” хэмээн олон жил хадгалсан өвлийн өвгөний сувинераа дэлгэсэн байна. Дуучин бүсгүйн хувьд өдгөө 34 настай. Анхны нөхөр жүжигчин Билэгжаргалаасаа ганц охинтой үлдсэн тэрээр ойрын жилүүдэд хүүхэд гаргах төлөвлөгөөгүй гэсэн. Тэрээр өдгөө “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал Х.Орхонтой ханилж суугаад хоёр жилийн нүүр үзэж байна. Х.Орхон өөрийн…

Цааш унших

Мөрөөдлийн театрын жүжигчин Э.Намуун гэр бүл салгаж хоёрдахь амьдралаа зохиосон нэр хоч зүүгээд багагүй хугацааг үдсэн. Өөрийгөө гэр бүл салгаагүй гэж эрс өмөөрдөг тэрээр өчигдөр нөхөр “Мөрөөдлийн театр”-ын захирал Г.Эрхэмбаяртай хамт “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт оролцсон. Тэгвэл нэвтрүүлэг цацагдсны дараа Э.Намуун нөхрөөсөө уучлал хүсч буйгаа цахим хуудаснаа тэмдэглэжээ. Тэрээр “ Эхнэрийн заавраар биш нөхрийн санаачлагаар оролцчих шиг боллоо. Хоёр ч удаа “Солиор” гэж хэлсэнд уучлаарай. Хэрүүлийн чанартай биш наргиа маягаар хэлсэн шүү” хэмээн онцолсон байна. Хосуудын хувьд хэн хэн нь өмнөх амьдралаасаа дөрөв болон хоёр хүүхэдтэй. Харин удахгүй дундаасаа анхны үрээ өлгийдөх гэж байгаагаа нэвтрүүлгийн үеэр оролцохдоо гярхай үзэгчдэд анзаарагдсан. Гэвч…

Цааш унших

Дандар баатарын зээ гэхээсээ илүү Засгийн газрын шийдвэрийг тамхины өрөөнөөс түрүүлж мэдээлдэг ажилтан, томчуудын амраг гэгддэг нэр хочийг үүрч яваа Сүнээ бүсгүйг сошиалчид андахгүй ээ. Өдгөө 20 гаруй настай тэрээр сайхан бүсгүйчүүдийн зовлонг өөрийн биеэр амсаж яваагаа нуудаггүй. Олны хэл ам, гутаан доромжлолд гутарч гунихаас илүү хурцлагдаж явдаг хэмээн хэвлэлд ярьсан тэрээр өөрийг нь доромжилдог хэсэг бүлэг хүмүүст хандан бурхан багшийн хэлсэн үгээр иш татаж сэтгэлийн үгээ дайжээ. Тэрээр “Яах вэ доромжилж байг урт наслаг Яах вэ дээрэлхэж байг ажил үйлс нь бүтэг Яах вэ шаналгаж зовоож байг гэгээрэг Өөдөөс нь сайн сайхныг хүсчих юм бол ямар ч хараал зүхэл,…

Цааш унших

“Хас”-ын Ч.Ганхуяг нэрээр олонд танигдаж, өдгөө “Ард” санхүүгийн нэгдлийг удирдаж яваа банкир Ч.Ганхуягийг танихгүй хүн ховор. Сошиалд өөрийн ажил амьдралаа нээлттэй байлгадаг тэрээр гэр бүлийн хамт Санзайн зусланд дөрвөн улирлын пентхаус худалдан авчээ. Тэрээр таван хүүгийн аав бөгөөд дунд хүү Г.Данзангынхаа төрсөн өдрийг тохиолдуулан ийнхүү шинэ байранд төвхнөснөө олон нийтэд зарласан юм. Орчин үеийн бүхий л интерьерь загвар, байгалийн үзэсгэлэн, цэвэр агаарт суурилан баригдсан тус хаус дор хаяж 1,5 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг аж. Эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдал, хөл хориотой үед хүүхдүүдийнхээ эрүүл мэнд ая тухыг бодсон түүнд шинэ байр нь сэтгэлд нь ихээхэн нийцсэн гэсэн шүү.

Цааш унших

Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Ө.Содгэрэл тун ч нууцлаг бөгөөд сонирхолтой нэгэн. Мөнхийн залуу хэмээгддэг Э.Одгэрэлийг хүртэл гоо сайхнаараа бүдгэрүүлж яваа тэрээр дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг загварын “Buro247” сэтгүүлийн Монгол дахь захирлын албыг хашдаг. Түүнийг хувцас загварын ертөнцгүйгээр төсөөлөхын аргагүй бөгөөд тун ч загварлаг энэ хатагтай зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү З.Тэмүүний гэргий. Үргэлж үзэсгэлэнтэй байдаг Ө.Содгэрэл одоогоос 8 жилийн өмнөх давхар биетэй гэрэл зургаа хувийн цахим хуудаснаа дэлгэжээ. Ингэхдээ тэрээр “Хүүхдийн маань ирээдүйн аав энэ зургийг дарж байлаа” гэжээ. Тэрээр өдгөө охинтойгоо хамт тик ток хийж эхэлсэн нь олон хүний сонирхолыг татаад байгаа…

Цааш унших

Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагаас ажил амьдралынхаа гарааг эхэлсэн жүжигчин Баттулга буюу Батушка өдгөө “Мөрөөдлийн театраар овоглох болсон. Өдгөө 35 настай тэрээр хөл хорионы өдрүүдэд хийх юмаа олж ядаж буй бололтой. Өөрийн цахим хуудаснаа “Карантин намайг ийм болголоо. Сонин юу байна даа” хэмээн хошигножээ. Өнөөг хүртэл гэр бүл зохиолгүй гоонь эрийн амьдралаар амьдарсаар яваа түүнийг найзууд нь “сонирхол ондоо” хэмээн егөөддөг. Гэвч тийм биш гэдгээ найм есөн жилийн өмнө харуулж явсан. Тэртээ 2010 оны эхээр үеийн халуухан бүсгүйчүүдийн нэг дуучин Наратай үерхэж байсан. Гэвч Батушкаг алс холын Энэтхэг улс руу хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр явснаас бол тэд хоёр тийш болсон. Гэхдээ…

Цааш унших

Охидын шүтээн “Пүүзний магнет LOCE” “Диско Муужгай” дуугаараа олны анхааралд өртсөн залуу бол LOСE. Түүнийг Батгэрэлийн Энхтүвшин гэдэг. Дунд дүү нь хэлд орохдоо түүнийг “Найнаа” гэж дуудсанаас хойш гэрийнхэн нь түүнийг ингэж авгайлдаг болжээ. “Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн нэг гишүүн тэрбээр пүүз цуглуулах хоббитой бөгөөд үүнийгээ батлан Пүүзний магнет дуугаа гаргасан байдаг. Түүний уг дууг 1 сая хүн үзжээ. https://www.youtube.com/watch?v=FHwbQrOh__g Loceд гучаад шивээс байдаг бөгөөд олны анхаарлыг татдаг нь эрүүний доор шивүүлсэн нүд юм. Уг шивээс нь мөнхөд нээлттэй, харж, сонсож байгааг идэрхийлдэг бөгөөд тэднийх Улаан жамсран бурхны тахилгатай айл гэнэ. Шивээсээ бурхныхаа гурав дахь…

Цааш унших

Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн дуу хоолой, өнгө төрхөөрөө гарч ирж буй үзэсгэлэнт бүсгүй бол Amra юм. Түүний “Never” дуу залуучуудыг байлдан дагуулж Apple Music Top 100: Mongolia-г сүүлийн зургаан сарын турш тэргүүлсэн. Уг дуугаар нэрэсэн цомгоо 2020.06.22-ны өдөр дижитал хэлбэрээр хөгжмийн зах зээлүүдэд зарагдаж эхэлсэн. Арлын Япон оронд магистрын зэргээ хамгаалан эх орондоо ирсэн түүний гаргасан дуу болгон хит болдог гэхэд хилсдэхгүй. Тэрээр 2020 онд өөрийн уран бүтээлрүү түлхүү анхаарч шинэ шинэ синглүүдээ ч хүргэх болсон. Харин тэрээр Тайванийн томоохон лэйблтэй хамтарсан уран бүтээлээ 12/10-нд цацахаар болсноо Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрээр “Тайваны хамгийн том лэйбл болох Рок Рекордстой хамтарч…

Цааш унших

Монголчууд бид дуу хуурт хэдийнээс дуртай дууч ард түмэн билээ. Тэр дундаа нийтийн дуу гэдэг хэн хүний сэтгэлийг хөглөж, урам зоргийг сэргээж, уяран ухааруулдаг билээ. Олон жилийн туршид дуулагдаж, өвлөгдөж ирсэн ч зохиогч нь тодорхойгүй дуунуудыг бид “орцны дуунууд” хэмээн тодорхойлдог билээ. 80-90-ээд онд залуучууд орцонд ихээр дуу дуулж, хайрын түүхээ бүтээдэг байсан. Гэвч орцны дуунууд зөвхөн хайр сэтгэлийн тухай дуунууд байдаг уу гэвэл үгүй юм. Тэр л үеийн орцны дуунуудыг залуу дуучид сэргээн дуулж олонд хүргэдэг уламжлал тогтсон гэхэд болно. Бид өнөөдөр “Янзага” дууг онцлох юм. Төрийн хошой шагналт Ш.Лодойдамба гуайн “Шаргачин” өгүүллэгээс сэдэвлэж бүтсэн гэх уг дууны ая…

Цааш унших

Дуучин Э.Оюумаа болон түүнээс хахууль авсан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг шүүх хурал болно Дуучин Э.Оюумааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нарын хамт гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурал энэ сарын 11-ны /2020-12-11/ өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна. Хэргийг тодруулбал, Хурандаа Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа нар “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн тулд дээрх дуучныг аргагүй байдалд оруулж, дарга нь гурван сая, ажилтан нь хоёр сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг валютаар авсан юм байна. Тиймээс дуучин…

Цааш унших