Зохиогч: cool

ЗөвлЖирэмсэн бүсгүйг “Хөл хүнд хүн, Бие давхар” гэхээс гадна “Дөрвөн нүдтэй хүн” хэмээн нэрлэдэг байна.Тиймээс ч “Дөрвөн нүдэт хүний нүдийг хариулж яаж болох вэ?” гэж жирэмсэн бүсгүйн дурлаж харсан идээ ундааны зүйлийг ямарч хүн огт татгалзалгүйгээр өгөх талтай ч дурьдаж буй цээрлэх ёсыг сайтар хянаж үздэг байжээ.Бүрэлдэн бүтэж буй бие цогцос нь хэв шинжээ алдах, дутуу төрөх магадлалтай хэмээн үзэж хөл хүндтэй эхийг хатуу явдалтай морь унуулах, удаан хугацаагаар унаа тэргээр хол авч явахыг, дутуу гарч ураг осолдох аюултай тул тулгар эхээр хүнд хэцүү ажил хийлгэхгүйг хичээж байжээ. Олон хүн хуран чуулсан, овоо тахилга, үхдэл гашуудал дээр очуулахгүй, айлган цочоохгүй…

Цааш унших

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбай, байгууллага орчмын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах үүднээс “Хүүхдийн төлөө хамтдаа” аяныг санаачлан эхлүүлээд байгаа. Тус аяныг төрийн болон төрийн бус байгууллагуудаас авахуулаад иргэд, аж ахуйн нэгжүүд ихээр дэмжин, идэвхитэй оролцсоор байна. Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн хамт олон өнөөдөр тус аянд нэгдэж, 98 зөрчилийг илрүүлэн, арилгуулжээ. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн Гэрэлтүүлэг ашиглалтын компаниудад илэрсэн зөрчлийг талаарх мэдээллийг баримтжуулан, арилгуулахаар хугацаатай үүрэг өгсөн байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс…

Цааш унших

Монгол Улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд буюу энэ Ням гаригт Богдхан уулын Шавартын аманд зохион байгуулагдах гэж байна. Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байх, спортын амжилтын төлөө гүйхээс илүү Байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, уралдааны ялагч байхаас илүү өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм. “Ултра Трайл” уулын жимийн 50 км дагуух тэмцэээнд 1-р байранд шалгарсан Монгол Улсын тамирчин олон улсын Ултра трайл тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдах бол “Тал нутгийн” 21 км-ийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн…

Цааш унших

Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар, стандартын шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Боловсролын газар хамтран автобус, тээвэрлэгч нарт “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартын шаардлага хангаж буй байдалд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн үзлэг, шалгалт хийж эхлээд байна. Шалгалтын эхний хоёр өдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нийт 27 сургуулийн 70 тээврийн хэрэгсэл хамрагдахаас 16 сургуулийн 20 тээврийн хэрэгсэл хамрагдаж 4 сургуулийн 5 тээврийн хэрэгсэл үзлэгт тэнцээд байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар шинээр газар олгохыг хориглосон захирамжийг 2016 онд гаргасан. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны хороолол дунд барих боломж бүрдсэн юм. Гэвч орон сууцны ойр орчмын газар тодорхой эзэнгүй, харьяалах этгээдгүй, мөн хууль бусаар газар эзэмшиж буй иргэд, ААН-үүдээс шалтгаалан тоглоомын талбай байгуулах, СӨХ-дууд бодит хөрөнгө оруулах боломж хаагдмал байсаар байгаа юм. Энэхүү нөхцөл байдал байдалтай холбогдуулан…

Цааш унших

2018 оны 08 сарын 15-ны өдөр                                           Дугаар А/725                                      Улаанбаатар хот Дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч байгаа иргэдийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд…

Цааш унших

2018 оны 08 сарын 15-ны өдөр                                         Дугаар А/724                                       Улаанбаатар хот Газар эзэмших эрх олгох тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д  заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүл, хүүхэд, ахмадын соёл, амралтын цогцолбор барих зориулалтаар 0.1191 га газар Чингэлтэй дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд, мөн 16 дугаар  хорооны…

Цааш унших

2018 оны 08 сарын 15-ны өдөр                                          Дугаар А/723                                      Улаанбаатар хот Тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1.“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын балансаас 6,791,504,877,04 /зургаан…

Цааш унших

Харь газраас эх нутгийн тухай сураг чимээ сонсохоор бүх юм сүйрч байгаа, сүйдэж байгаа, сүйтгэж байгаа л юм дуулдаад байгаа биз? Ядахад аав ээж ах дүүсээс үнэн үү гэж асуухаар “үнэн гэнэ лээ” гээд л баталгаажуулаад байгаа биз? Бүх гол ширгэсэн, хотын гудамж битгий хэл хөдөө талаар дүүрэн хужаа, хаа сайгүй уурхай нэртэй нүх ухчихсан, ямар ч өвс ногоо байхгүй, энд тэндгүй хүүхдүүд үхээд, бас хүчиндүүлээд, тэрийг нь харсаар байж хэн ч тоодоггүй, төр дүүрэн хулгайч, хужаа нар, шүүх цагдаа нь тэднийг хамгаалаад л, зүгээр гэртээ сууж байсан монгол хүн хэлмэгдэж шоронд ороод л…. Аймаар аймаар юм дуулдаж байгаа биз? Тэгээд босож тэмцээч ээ гэхээр…

Цааш унших

Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд хоршоодын оролцоо” сэдэвт улсын уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын 200 гаруй төлөөлөгч салбарын  бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцсан юм. Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагаа нь хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарыг шинэ…

Цааш унших